Хамт Сынгваны кафе руу алхах замдаа Жон ахлахыг ажиглахад нүдний шил нь үнэхээр сайхан зохих юм аа. Гэхдээ яагаад линз зүүдэггүй юм бол? Асуувал хэтэрхий хувийн орон зайд нь халдсан болчих байх даа. Ингэхэд Жүн яагаад надад юу ч хэлэхгүй түрүүлээд хөдөлчихөв, тайлбарлаж амжаагүй байхад чинь.
"Жүн танд надтай найз гэдгээ хэлсэн юм уу?"
"Тийм ээ. Их дотны найз гэсэн"
"Тэр ч тийм шүү..." хэдхэн хоногийн өмнө Жүнийг таньдаг ч үгүй байлаа.Кафед ортол Сынгван Жүхи Жүн гурав тойроод суучихсан учиргүй инээлдээд хүн орж ирж байгааг ч анзаарах сөхөөгүй байв.
"Бид хоёр -"
Жүн кофеноосоо нэг балгачихаад "Саяхан би халуун чинжүү идмээр санагдаад Тайландаас халуун ногоо захиалж авчруулсан. Энгийн халуун ногооноос 2-3 дахин халуун "
"Хайраа дээр бид нар компаниараа хоолонд ороход энэ Жүн бүр дүрдээ итгэчихсэн, аймаар халуун ногоотой хоолыг “Ерөөсөө халуун биш байна.” гэж хүчээр идээд байсан"
Жүхи алгаа ташин инээсээр "Сайн юм аа. Дараа манай ирж хоол идээрэй Жүн аа. Өө та хоёр ирчихсэн юм уу?" гээд сая л нэг юм нааш харлаа. Жон ахлах бид хоёрыг чив чимээгүй хэдэн минут суусны эцэст одоо л анзаарч байх шив.
"Ирээд их удаж байна л даа"
Тэр гурав инээн бие бие рүүгээ дохилцож байгаад Жүн ирж суугаад "Багтахгүй байна аа. Сүгёнаа жоохон цаашаа суучих"
албаар намайг шахсаар байгаад Жон ахлахтай бараг наалдуулаад суулгачихав. Ингэх гээд л инээлдээд байж л дээ."Жон ахлахаа шил чинь уначихсан зүгээр үү?"
"Шөнийн ээлжинд ажиллаад нүдээ амраах санаатай шилээ авчихсан чинь бүх юм бүрэлзээд би өөрөө унагачихсан. Би үнэндээ их хараа муутай. Чамайг яг урд байхад эхлээд таниагүй " гээд инээн хамраа үрчийлгэв. Харахад үргэлж төв царайтай, ширүүн төрхтэй байдаг хэрнээ ингэж хөөрхөн инээдэг байх нь ээ.
"Гэхдээ яагаад линз зүүдэггүй юм. Шил чинь сайхан зохьдог болохоор уу?" Тэр нааш харан шилээ дээшлүүлээд "Нүд хуурайшаад байдаг болохоор л "
Жүн надад ойртон аяархнаар
"Вонү худлаа ярьж байгаа юм. Өөрийгөө шилтэй ямар халуухан харагддагаа мэдэж байгаа"
"Жүн И менежерт битгий дэмий юм яриад бай"
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?