Part: 11

2.1K 173 16
                                    

Сүгёнтой хамт Дэгү-д байрлана гэж бодон хувцсаа бэлдэж байхдаа өөрийн мэдэлгүй инээмсэглэсээр л байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Сүгёнтой хамт Дэгү-д байрлана гэж бодон хувцсаа бэлдэж байхдаа өөрийн мэдэлгүй инээмсэглэсээр л байлаа. Өчигдөр Дэгү явна гэхэд их сонирхолтой царай гаргасан. Ачаагаа бэлдчихээд гарах гэтэл утсанд Со нарийн бичгээс дуудлага ирэн
"Ким захирлаа бид нар хөдөлчихлөө"
"Ойлголоо бүгд үү?"
"И менежер ар гэрийн асуудлаар яаралтай чөлөө аваад Илсан руу явсан. Гэхдээ ахлах нь хамт явж байгаа"

Тэрэнд юу болсон юм бол? Арай ямар нэг муу юм тохиолдсон юм биш байгаа. И Сүгён санаа зовоогоод ...
"Со нарийн бичгээ ахлахад нь утсаа өг дөө"
"Сонсож байна. Ким захирлаа"
"И менежер Илсаны хаана байдаг юм. Их чухал бичиг баримт авах ёстой"
"И Дан гээд аавынх нь ажилдаг машин угаалгын газар байдаг. Би хаягыг нь хараад явуулчихъя "

Хаяг ирсний дараа шууд машинаа асаан Илсан руу хөдөллөө. Со нарийн бичигт чухал зүйлсээ хэлчихээд
"Байна уу? Жихүн аа чи өнөөдөр Илсанд хуралтай биздээ"
"Тийм ээ. Би гэрээсээ гарах гэж байна. Яасан"
"Би чиний өмнөөс Илсан явлаа. Чи Дэгү рүү миний оронд яв. Со нарийн бичигт хэлчихсэн"
"Хөөе галзуурчихсан юм уу? Юугаа яриад -"
"Ямартай ч би хэлсэн шүү"
"Ким Мингюү чи муу -"

40 хүртэл халуурч байсан ч ажлыг хэзээ ч хойно тавьж байгаагүй ч Сүгёны төлөө анх удаа ийм зүйл хийж байна. Эмэгтэй хүний төлөө ийм зүйл хийх өдөр ирнэ гэж бодож байсангүй. Тэр нь бүр эмийн ургамлын компани гэж худлаа ярьсан манай компаний ажилтан байх гэж. Бас Вонүгийн сайн байж магадгүй эмэгтэй ...

#

Ким захирал яагаад Дэгү-д биш Илсанд тэгээд яаж манай аавын нэрийг хүртэл мэдэж байгаа юм?

Кофе найруулангаа хальт хальт түүн рүү харахад утсаа оролдсон хэвээр байлаа. Урд нь кофе тавиад өөдөөс нь харан суув. Хар хоолойтой цамц, жинсэн хүрэмтэй үсээ эмх замбараагүй янзалсан нь өөрт нь үнэхээр сайхан зохиж ээ. Гэтэл би аавын цэвэрлэгээний хормогч, резинэн бээлийтэй, хөлрөөд будаг ч замбараагүй болчихсон байдаг. Ийм төрхөө хүртэл харуулчих гэж.
"Энд ямар хэргээр ... "
"Илсанд яаралтай хуралд оролцохоор ирсэн юм"
"Үгүй ээ. Манай аавын ажил дээр..." гэтэл тэр хоолойгоо засаад
"Машинаа угаалгах гээд "гэх хэтэрхий богино хариулт хэлчихээд кофегоо уув. Илсанд өчнөөн машин угаалгын газар байхад заавал энд ирж угаалгана гэж байж болох уу?
"Тийм байх нь ээ. Өнөөдөр цаг битүү болохоор орой тарчихаад угаагаад өгье"

CEO KIM /KMG/ ||COMPLETED||Where stories live. Discover now