Part: 8

2.1K 176 42
                                    

Аажмаар эргэж хараад"К

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аажмаар эргэж хараад
"К.Ким захирлаа " гээд утсаа буулгахад тэр хавтастай бичиг баримтыг маань ширээн дээр хүчтэй шидчихээд юу ч хэлэлгүй цааш явчихав. Нэгэнт баригдах нь цаг хугацааны асуудал байсан байхад яах гэж Эмийн ургамлын компани гэж худлаа хэлэв ээ. Одоо бүр ч илүү дургүй нь хүрч байгаа байх даа. Би халагдах өргөдлөө өгөх ёстой юу? Эсвэл халагдахаа хүлээх ёстой юм болов уу? Яаж орсон ажил билээ дээ, цалингийн зээлээ ч төлж дуусаагүй байхад халагдчихвал ...

Хуралд гэнэт Ким захирал оролцохоор болсноос манай хэлтсээс гадна бусад хэлтэс хүртэл сандралдаж байлаа. Гэхдээ хэн ч над шиг их айгаагүй байх.
"Минжи чи хурлын материал тараагаад өгчих тэгэх үү?"
"Эгчээ би одоо холболт шалгах ёстой"  гэтэл цаанаас ахлах Минжиг дуудаад тэр яваад өгөв. Бүх хүнд тарааж дуусчихаад Ким захирлын урд тавихдаа санаандгүй харц тулгаран
"Э.э.энд тавьчихъя Ким захирлаа" гэтэл тэр яг олзоо барих гэж байгаа чоно шиг харж байлаа. Суудалдаа суун аль болох Ким захиралтай харц тулгарахгүйн тулд үсээрээ нүүрээ хаан доош харан суулаа. Ахлахууд удахгүй болох томоохон судалгааны талаарх санаануудыг хэлэлцэж байтал
"И менежер ямар бодолтой байна " гэх Ким захирлын хоолойг сонсоод толгойд юу ч орж ирэхгүй таг хөшив.
Суудлаасаа босон зогсоход одоо ч Ким захирал над руу духаараа харсаар л байлаа. Энэ хүйтэн уур амьсгал би яг чоно харсан туулай шиг айж байна ...
"Нөгөө ... судалгааны байршил Сувон-д байвал ямар бол"
"И менежер хувийн мөнгөөрөө бүх хүнийг Сувонд байрлуулах юм уу? Дэгү-д захиалсан бүх юмаа цуцлаад" гээд хоёр гараа салаавчлан атгаад нааш хүйтнээр харахад бүх хүмүүс над руу зэмлэсэн харцаар харж байлаа. Ахлах бүр шилээ тайлчихсан толгой сэгсрээд сууж байв.
"Т.тэр Сувонд ойрхон бас манай салбар байдаг болохоор "
"Дэгү-д хийнэ гэж тохирсон байхад юу сонсож байсан юм. Хурлын үеэр их анзааргагүй суудаг бололтой "
"Уучлаарай Ким захирлаа"

Хурал дуусч ахлах, Ким захирал хоёр хамгийн түрүүнд гарсан болохоор санаа амран хурлын өрөөг цэгцэлж байтал ахлах хүрч ирээд
"Сүгён зүгээр үү? Ким захирал угаасаа их хатуу хүн байна лээ. Битгий их санаа зов"
"Ахлахаа би халагдах байх "
"Юу гэж энэнээс болж халдаг юм" гээд мөрөн дээр гараа тавин
"Чам шиг ирээдүйтэй сайн ажилтнаа халж байвал Ким захирал хүн таних нүдгүй гэсэн үг" 
Та юу ч мэдэхгүй байна даа. Халах тушаал маань одоо замдаа явж байж ч магадгүй. Ахлахыг дуудах болгонд айж цочсоор ажлаа хийж байтал дотоод холбоонд дуудлага ирэхэд нь гүнзгий амьсгаа гаргаад автал
"Ким захирлын нарийн бичиг байна. Захирал таныг яаралтай дуудуулсан"
"Ойлголоо. Би одоо очлоо"

CEO KIM /KMG/ ||COMPLETED||Where stories live. Discover now