Өчигдрийн болсон явдлаас болоод үнэндээ надад Ким захирлыг харах нүүр алга. Ичиж үхэх нь. Өглөө эрт сэрээд амьсгалаа түгжин өлмий дээрээ гишгэсээр өрөөнөөс гараад хаалгаа аяархан хаатал
"Явахаасаа өмнө түр хүрээд ир" гэх Ким захирлын хоолой зочны өрөөнөөс гарахад цочсондоо бараг л зүрх зогсох шахав.
"За "Ким захирал буйдан дээр цагаан биеийн тамирын сул өмд, маактай кофе уун сууж байлаа. Өөдөөс нь харан суутал тэр ширээн дээр цаас тавиад
"Өчигдрийнх шиг явдал ахин гаргахгүйн тулд бид хоёрт хамт амьдрах дүрэм хэрэгтэй. Уншиж үзээд нэмэх заалт байвал нэм"
"За. Бас өчигдөр намайг үнэхээр уучлаарай. Би гэхдээ юу ч хараагүй шүү" гэтэл тэр хий ханиалгаад
"Тэр тухай ахиж ярихгүй байцгаая "Гэхдээ би доошоо нь хараагүй нь үнэн шдээ. Харамсалтай ч гэсэн ахиад жоохон удсан бол ... үгүй ээ болиоч галзуу хүүхэн. Бодох төдийд л хацар халуу шатаад эхлэх юм.
Шүршүүрт орохдоо заавал хаалга тогших, цэвэрлэгээ, угаалга тус тусдаа хийх, гэрт гадны хүн авчирахгүй гээд ерөнхийдөө ойлгомжтой зүйлүүд байсан ч "Өглөөний хоолыг заавал хоёулаа идэх юм уу?"
"Чи өглөөний цай уухгүй яваад байгаа биздээ. Ямартай ч ядаж энийг хамт хийх хэрэгтэй гэж бодсон юм "
"Аан за. Ким - "
Тэр нааш нүдний булангаараа хараад
"Гэрт хүндэтгэлгүй ярьж бай "
"З.за "Бид хоёр анх удаа хамт гарч байна. Давахгүй гэсэн даваагаа долоо давдаг гэгчээр таарахгүй гэж хичээх тусам бүр ч их таардаг болчихлоо. Ядаж байхад хоёулхнаа байхаар өчигдрийн халуухан төрх нь бодогдоод ... Ким захирал бид хоёр цахилгаан шатаар хамт бууж байтал
"Ажил чинь хаана юм. Замд бол хүргээд өгье"
Шууд л хамаг амьдрал нүдний өмнүүр зурс хийгээд өнгөрөх шиг болон чангаар
"ХОЛ ИХ ХОЛ " ашгүй цахилгаан шат 1 давхарт зогсон түрүүлж буугаад
"Сайн яваарай"
Тэр ч бас миний гэнэтийн үйлдэлд цочирдсон бололтой харж байгаад
"Тэгвэл орой уулзацгаая" гээд тэр B1 давхар луу буулаа.
YOU ARE READING
CEO KIM /KMG/ ||COMPLETED||
FanfictionБайрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?