3.

188 31 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Задгай талбайн суудалд хөл бөмбөг тоглож буй хүмүүсийг ажиглангаа хачиртай талх, лийрийн ундаатай хамт уух зуур хажууд хэн нэгэн ирж суув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Задгай талбайн суудалд хөл бөмбөг тоглож буй хүмүүсийг ажиглангаа хачиртай талх, лийрийн ундаатай хамт уух зуур хажууд хэн нэгэн ирж суув. Зөндөө зай байсаар байтал яг хажууд тулж суусныг бодоход ямар нэгэн зорилготой ирсэн бололтой. Би урагш харсан хэвээр хачиртай талхаа амталсаар түүнийг яах гээд байгаа тухай бодон хэсэг суув. Надад найз байхгүй, намайг хараад яриа өрнүүлэх хүсэл хэнд ч төрөхгүй, миний нууцыг мэдээгүй л бол би хэний ч нүдэнд сонирхол татахуйц хүн биш. Эвгүй байсан тул тэнгэр бүрхэг байгааг шалтаг болгон удалгүй явахаас.

"Өдрийн мэнд"

Эв хавгүй эргэн харвал сахилга батын ангид явдаг Жонү байх агаад гартаа хүмүүсийн хувь тавиланг үздэг мэргэний хөзрөө атгажээ. Надад хувь заяагаа мэдэх байтугай хувь төөрөг байгаа эсэхэд эргэлзэж байна.

Намайг хариу хэлэлгүй удсанд тэр "Хэри байх аа?" гэхэд би толгой дохиод хачин царайлав. Магадгүй миний нүүрний хувирал үргэлж хачин байдаг байх.

Cotton CandyWhere stories live. Discover now