Би утсаа ширтсэн чигээр хараал хэлэв. Дахиад давтав, дахин нэг, сүүлдээ тоогоо алдлаа. Нийтлэлийг дээш, доош гүйлгэсээр энэ удаад толгойгоо маажихдаа золтой л багц үс аваад зулгаачихсангүй. Ард хүн хоолойгоо засах үед олон нийтийн газар байгаагаа ухаарсан ч үнэхээр хараал хэлмээр санагдаж байна!
Үнэн, зөв уншиж байгаа гэдэгтээ ч итгэж өгсөнгүй. Миний нууц задарчихлаа шүү дээ! Гэхдээ яаж? Жихэ өөрөө дэлгэх учиргүйн дээр энэ хүний хувийн орон зай гэж огтоос мэддэггүй асуудалтай хаяг хэнээс ийм зүйлийг судалж олсон байх боломжтой вэ?
Хариултыг олох гэж удсангүй. Харин олчхоод автобуснаас үсрэх шахам буусан явдал нүд ирмэхийн зуур болж, буцан явах автобусанд сууж болох байсан ч сэтгэл хөдлөлөөрөө зам дагуу галзуу мэт гүйж эхлэв.
Анхнаасаа тэр байж шүү дээ! Жэмин! На Жэмин!
Сахилга батын анги гэх зожгуудын ангид өөрийн саналаар суух болсон цагаас эхлээд, үгүй ээ бүр түүнээс ч өмнө. Хэн даваа гарагийн эхний цаг дээр шашин шүтлэгийн багшаас уйтгартай лекц сонсохыг хүсэн, мөрөөдөх вэ дээ? Тэр үеэс хойш Тэний мэдээлэл орсон нь хүртэл бас нэгэн сэжиглэхээр зүйл байж. Хамгийн гол нь миний нууцыг мэдсэн гэр бүлээс гадна хүн бол Жэмин. Түүнийг Жихэ бид хоёртой санаандгүй байдлаар таарсан, эсвэл угаас бидний нэгийг ажиглаж байсан эсэхийг ч хэлж мэдэхээ байлаа.
VOCÊ ESTÁ LENDO
Cotton Candy
FanficТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!