¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
"Энэ юу юм?"
Жэминийг дагаж явсаар нэгэн орон сууц руу яваад орчихоор нь гайхаж байсан ч дагасаар л байлаа. Цахилгаан шатаар явсаар 57 гэх тоот нь хуучирсан хаалганы өмнө ирэхдээ би урд зогсох түүнээс асуулаа. Миний асуулт их л тэнэг сонсогдоо биз.
"Манай гэр"
Би хаалган дээрх тоо руу болон Жэминий царай руу ээлжлэн харж зогстол тэр гэмгүй хүн шиг мөрөө хавчаад намайг орвол ор гэсэн янзтай өмднийхөө халаасанд гараа хийж зогслоо. Гэнэт өөрийгөө чонод хууртагдан ой модонд ирсэн хониор төсөөлөн бодов.
Түүн рүү нүдээ нарийсган хараад "Чи битгий согт энэ тэр гэж аятайхан үг хэлчхээд охид дагуулж гэртээ ирдэг байх нь" гэхэд тэр хөхрөөд "Чамайг зөвөөр ойлгож байгаа гэдгийг чинь мэдэж байна аа" хэмээсээр хаалгаа онгойлгон нааш дэлгэлээ.
Биеэ хумхисаар "Бүр айчихлаа. Чи ч эвгүй хүн байна шүү, На Жэмин"
Залуухан эрэгтэй хүнд тохирсон авсаархан жижиг нэг өрөө байранд бид орж ирэхэд Жэмин үүрч явсан гитараа газар тавин намайг сууж байхыг хүслээ. Тэнд гал тогоо гэж маш жижигхэн булан, нэг ор, орны хажууд урт ширээ байх агаад ширээн дээр зөөврийн компьютер, жижиг төгөлдөр хуур, чихэвч, заримыг нь базаж хаясан цаас замбараагүй хөглөрөх ажээ. Ширээн дээр байх элдэв дэвтэр, цааснаас бусдаар энэ жижиг байр цэмцгэр харагдана. Орны хажуу хананд амьд хөгжмийн хамтлагийн зураг ба ээж аав нь бололтой нэгэн жижиг зураг ч байлаа.
ESTÁS LEYENDO
Cotton Candy
FanfictionТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!
