8.

137 34 2
                                    

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

"Чи үргэлж энэ суудалд сууж байдаг байсан юм бол би яагаад чамайг нэг ч удаа анзаардаггүй билээ? Ямар чамайг танихгүй биш

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

"Чи үргэлж энэ суудалд сууж байдаг байсан юм бол би яагаад чамайг нэг ч удаа анзаардаггүй билээ? Ямар чамайг танихгүй биш. Хошин зургаараа нэлээн алдаршсан байтал"

Тэн хар зургийн дэвтрийнхээ хавтсаар хуруугаа гүйлгэсээр "Чи ямар Жэминээс өөр зүйл рүү харах биш дээ" гээд нүүрэнд нь намайг өдсөн инээмсэглэл тодров.

Би ярвайгаад хариу хэлэх гэсэн ч юу гэхээ мэдсэнгүй байдалд орчихлоо. Мэдэх хүн байхгүй гэж бодсон ч мэдэхгүй хүн бараг алга байж! Тэн өнөөх инээмсэглэлээ тодруулсаар байх агаад бид мөн л баасан гарагт нөгөө газартаа таарсан юм. Энэ удаад нэг ширээнд суучхаад хамт шар айраг ууж суув. Жэминий үзүүлбэр дууссан хойно бид яриа өрнүүлж буй нь энэ. Тэр надад үзүүлбэрээ дуусгаад ирнэ, хамт сууна энэ тэр гэж хэлээгүй, магадгүй мэдээж хэзээ ч тэгэхгүй ч яагаад ч юм түүнийг дотроо хүлээх шиг.

Толгойгоо маажсаар "Би тийм илт байдаг хэрэг үү? Түүнд сэтгэлээ илчлэх байтугай сургуульд яриа өрнүүлж суудаг ч хүн байгаагүй шүү дээ. Би өөрийгөө ямар ч царайны хувиралгүй, эв хавгүй хөдөлгөөнтэй хүн л гэж боддог"

Cotton CandyTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon