![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. "Өнөөдөр их ууж байх чинь ээ. Ямар нэгэн зүйл болоо юу?"
Жэминийг хажууд ирж сууснаа яриа өдөх үед би ширээ дэрлэн хэвтсээр байв. Жинхэнээсээ ийм зүйл болж байна гэж бодоогүй хэрэг. Дэмий л хий зүйл харж байгаа биз.
Гэнэт тэр гараа сунгаад миний мөрөнд зөөлөн хүрэх үед би цочсондоо ч биш хүрэлт нь бодит мэдрэгдсэнд түүний гарыг цоччихов.
"Уучлаарай, уучлаарай. Ямар нэгэн буруу зорилготой хүрээгүй шүү. Их согтсон харагдаад л"
Хэдхэн секундийн өмнө өөрийгөө согтсон гэж бодож байсан ч өмнө суугаа Жэмин шиг зүйл жинхэнэ Жэмин шиг санагдсанд "Би согтоогүй байна" гэсээр өндийх гэтэл чадалгүй ширээ дэрлэсэн хэвээр үлдэв.
"Өнөөдөр үзүүлбэр таалагдсан уу?"
Хажууд суугаа хүн яриа өдөөд байгаад бүр эргэлзэж орхилоо. Жэмин гэхэд хэцүү, биш гэхэд ч хэцүү. Нэг талаараа энэ клубт Жэминээс өөр надтай ярин суух хүн байна гэж үү? Ядаж зүс мэдэх гэсэн утгаараа. Би зүгээр л согтчихоод хэнийг ч хамаагүй Жэмин гэж хараад байгаа бололтой.

YOU ARE READING
Cotton Candy
FanfictionТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!