15.

165 33 4
                                        

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өө, өнөөдөр баасан гараг юм уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өө, өнөөдөр баасан гараг юм уу?

За, за. Тоглосон юм. Би юу гэж өнөөдөр баасан гараг гэдгийг мэдэхгүй байх вэ дээ. Өдөр хоногийг тоолон хүлээхгүй байсан ч баасан гараг болоход цаанаа л нэг өөр, сайхан зүйл тохиолдох юм шиг санагддаг. Хэдийн санахыг хүсээгүй ч өглөө босонгуутаа есөн цагаас жижиг клубт болдог зүйлсийг санан, догдлох нь бүр зуршил болчхож.

Муухан хөгжилтэй хотхоны гадаах орчныг цонхны тавцанг эрүүгээрээ тулан нойрмог нүдээр харахдаа би энэ удаагийн догдлолыг айдастай холилдсоныг мэдрэв. Би Жэминтэй ямар нүүрээрээ дахин уулзах юм? Яаж тайван түүнийг дуулан зогсохыг харж суух вэ? Энэ бүгдийг хэрхэн байранд нь оруулах талаар би мэдэхгүй байлаа. Бүтэхээргүй, хэтэрхий нэг талыг барьсан шохоорхол ч ямар нэгэн ахиц гараагүй бол сайхан сан. Гэхдээ тэр ганц явдлыг ахиц гэж хэлж болохгүй биз.

Надтай ижил шалтгаанаар гэрийнхэнтэй муудалцсан нагац эгчийнхээ бэлдэж тавьсан хоолыг хараад юм идэх хүсэл байхгүй байгааг ойлголоо. Гэрээс гармааргүй санагдана. Өнөөдөр бас л сургууль дээр хэрхэн Жэминтэй таарахгүй байхаа төлөвлөн өнгөрөх нь ээ. Баасан гараг гэхээр л өмнөх шөнө нь нойр хүрдэггүй байсан байтал яагаад ийм их өөрчлөгдөж орхив оо?

Cotton CandyWhere stories live. Discover now