![]()
¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

"Хөөрхөн харагдаж байна, Хэри"Ээж намайг тайвшруулах гэсэн аятай ийн хэлэхэд би хальт толгойгоо хөдөлгөв. Хөөрхөн биш ээ, энэ миний худлаа төрх. Би худал төрхөөр хөөрхөн харагдмааргүй байна.
Өвөө хоолноосоо эхэлж амссанаар бид хооллож эхэллээ. Энэ өрөөнд өвөө эмээ, аав ээж болон Жихэгийн хамтаар би суугаа юм. Тэд намайг яриандаа оруулахыг хичээн, нааш чиглүүлэх ч би өөдөөс нь харсан зүйлгүй, толгой хөдөлгөх төдий тоолгүй сууна. Аав ээж хоёрын хичээл зүтгэлд туслахгүй байгаадаа гэмших ч өвөө эмээ хоёртой инээлдэн хөхрөнгөө хооллох хүсэл алга, хэзээд байсангүй. Би юмсыг ойлгон, таньж эхэлсэн цагаасаа хойш л эмээ өвөө гэх хоёр хүнээс жийрхэх болсон билээ.
Эмээ хоолойгоо засахад надад тусах ноцтой зүйл хэлэх гэж байгааг нь мэдэн, цочих шиг. Түүний одоо хэлэх үгсийг намайг өвтгөж, сэтгэлийг минь тавгүйрэхэд хүргэж, магадгүй энэ өрөөг орхих зүйл болно гэдгийг би бараг л баттай сайн мэдэж байна.

ESTÁS LEYENDO
Cotton Candy
FanfictionТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!