2.

240 33 1
                                    

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

@TeaForPineHillCollegeStudents - Шинэ нийтлэл

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

@TeaForPineHillCollegeStudents - Шинэ нийтлэл

Жонни Су нь царай зүс, бие бялдраараа алдартай (ялангуяа охидын дунд) гэдгийг мэдэхгүй хүн энэ сургуульд байвал... Гуйя, манай сургуулийн сурагч болохыг хичээнэ үү. Ингээд сэдэв рүүгээ орцгооё.

Намар өрнөсөн Жонни Сугийн алдартай тоглолтуудын нэгээр дүрмийн дагуу олон эмэгтэй үзэгчид түүнийг харж явах болов. Тоглолтын дараагийн өдөр түүний хувийн шүүгээ шүтэн бишрэгч охидын захиа, бэлэг, сэтгэл илчлэл, болзооны урилгаар дүүрсэн гэдгийг би бээр олж мэдээд энэ тухай нийтлэх зөв цагийг хүлээж байлаа. (Нэмж дурдахад Жонни Суд ирсэн захианууд тийм ч ёс зүйд нийцсэн, гэм зэмгүй бичээснүүд биш байсан байдаг. Гэвч үүнийг бид бус ноён Жонни Су өөрийн мэдэлд зохицуулах бүрэн эрхтэй билээ)

Пак Инжон, Жонни хоёр нь удаан хугацааны турш хайр дурлалын (аль эсвэл өөр зүйлийн) харилцаатай байгааг мэдэхгүй хүн үгүй билээ. Тэд өглөө нь хамт хөтлөлцөн сургуулиар алхдаг бол орой гэхэд хэрэлдэн муудалцдаг гэдгийг ч бас сайн мэдэх байх. Саяхан тэднийг харилцаагаа салгасан гэх цуу яриа дэгдээд байсанд Жонни Сугийн хөгжөөн дэмжигч охид баяр хөөрт умбаж байсан ажээ. Гэтэл өнгөрсөн бямба гарагт азгүйгээр ч гэх үү миний бие, үгүй ээ миний утасны камер Жонни болон түүний шинэ болзооны охин голын эрэг дээр улаан машины хамтаар цагийг өнгөрүүлж суугааг буулган авчээ. Харамсалтай байна! Тэр охин хэн болох, Пак Инжон хэрхэн аашлах, Жонни Сугийн шүтэн бишрэгчид хэрхэн хүлээж авах бол? ... Харамсалтай байна. Дэлгэрэнгүйг доорх зургуудаас үзнэ үү.

Cotton CandyTempat cerita menjadi hidup. Temukan sekarang