"Алхаж байсан чинь гэнэт гэрээ олохоо байчихсан юм уу?"
Сахилга батын ангид хамт байдаг И Жиёон гэх өнөөх жижиг биетэй, дээрэлхүү шинжийн охин гудамжинд гараа дээш өргөн байж шүхрээ надтай хуваалцаад, хажуугийн дэлгүүрт дагуулж орж ирсээр халуун юм авч өгөв. Би түүний миний өмнө тавьсан уур савсах аяга руу харчхаад түүн рүү болгоомжлон харлаа. Юу вэ? Хүн дээрэлхэхээсээ өмнө халамжилдаг юм байх даа. Эсвэл над руу үүнийгээ цацах гэж байна уу ч гэж бодоод амжив.
Намайг өөр лүү нь юу ч хийхгүй хараад байсанд тэр бага зэрэг ширүүн хоолойгоор "Уугаач" гэхэд нь би бараг л автоматаар халуун шоколаднаас авч ууя. Зүгээр ярианаас нь л айчихдаг байна шүү.
Хурдан дуусгах гэсээр бага багаар оочилж байтал тэр харин "Тайван уугаач" гэх нь тэр. Бас л ширүүн сонсогдсонд би цочих шахам ширээн дээр буцаан тавив. Айя гэж бодоогүй байтал бие минь цаанаасаа л энэ охиноос эмээгээд байх юм.
BẠN ĐANG ĐỌC
Cotton Candy
FanfictionТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!