Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra.

"Номын санд байгаа юм байж чимээгүй байгаач!"
Ганц үлдсэн номыг булаацалдан зогссон хоёр сахилга батын ангийн сурагч номын санчид нэг сайн загнуулж авахыг би номын эгнээ дундаас харж зогсов.
Зарим нэг хүмүүс сахилга батын ангийг удаа дараалан тасалсан хэргээр Чүэ багш бид нарт айхтар том бие даалт өгөв өө. Хийхгүй бол бусад хичээлийн дүнтэй холбогдох шахам эрх мэдлийг энэ анги атгаад байгаа учраас унтах цаг болсон ч нэмэлт даалгавраа хийхээр ирсэн сахилга батын ангийнхантайгаа номын санд таардаг юм байж.
Чүэ багш өөрөө шашин судлалын хүн болохоор түүнтэйгээ холбоотой даалгавар өгсөнд манай хэд хоорондоо номоо булаацалдаад байгаа бололтой... Манай хэд ч гэх шиг.
Номын эгнээ бүрийг нэг бүрчлэн шалгасаар хүмүүсээс зайдуу, хамгийн захын эгнээнд ирснээ нэг зүйлийг ойлгов. Тохиромжтой ном олдохгүй байгаадаа биш хийх ёстой ч одоохондоо бие даалтаа хийж дуусгах хүсэлгүй байгаагаа.
VOCÊ ESTÁ LENDO
Cotton Candy
FanficТүүний үйл хөдлөл хөөсөн чихэр шиг зөөлөн, хэл яриа нь хөөсөн чихэр шиг амтлаг. Гэхдээ яавч тэр цагаахан хөөсөн чихэр биш. Happy 300 followers special!