Хусогийн 15 насны дурсамж
Хэсү: хамт л явъя л даа. Тэгэхүү Хусогаа. Би Тэхёныд очмоор байна аа.
Хусог: үгүй ээ. Чамайг байхад тухгүй байдаг. Яах гээд байгаа юм би чамтай явмааргүй байна.
Хэсү: гуйж байна шдээ.
Х/аав: Дүүгээ аваад л яв л даа. Яах гэж үргэлж үлдээж байдаг юм. Та хоёртой тогломоор байдаг юм байлгүй.
Хусог: хэн миний дүү гэж? Би хэзээ ч дүүтэй байгаагүй.
Х/аав: Жон Хусог! Би чамайг ийм амиа бодсон хүн болгох гэж ганцаараа өсгөөгүй юм шүү! Нэгэнт л энэ гэрт бүгд хамт амьдарч байгаагийнх нэг гэр бүл гэсэн үг. Дүүгээ дагуулаад яв!
Хусог: хүсэхгүй байна.
Тэхёнтой хоёулахнаа баймаар байхад...
Хусог гэрээсээ хурдтай гэгч нь гүйн гарахад ардаас нь Хэсү гутлаа хальт мульт өмссөөр гарлаа.
Хэсү: Хусог аа. Намайг хүлээлдээ. Хамт явъя л даа.
Хусог: ядаргаатай юм чинь дагачихаж байгаа юм байхдаа. Цаашаа яваа. Би ганцаараа очино.
Хэсү: би та хоёрт саад болохгүй ээ. Хажуунаас чинь л тоглож байгааг чинь хараад зүгээр сууж байя.
Хусог хурдаа нэмсээр Хэсүгийн дуу тээр цаана сонсогдоод чимээгүй болоход тэр зогсов.
Хусог гайхаад эргэж харахад Хэсү байсангүй. Удаан ч гэсэн хэзээ ч ард үлдэж байгаагүй болохоор Хусог сандарсандаа буцан гүйлээ.
Хусог: Хэсү?
Хусог: Хэсү? Чи хааччихав? Явахаа больчихсон юм уу?
Хусог: За хамт явъя аа. Гараад ир. Нуугдахаа болиод гараад ир. Хөөе чи намайг айлгаж байна шүү Хэсү.
Хусог түүнийг хайн булан тойрон эргэхэд дүрэмттэй хэдэн хөвгүүн Хэсүг хананд шахчихсан айлган зогсож байв.
Хэсү: Хусогаа.
Хусог: Хөөе та нар юу хийгээд байгаа юм?
Ххх: Чамд хамаагүй болохоор арилж үз.
Хусог: Чамд хамаагүй гэнээ? Надад харин ч хамаатай мэдэв үү? Наадах чинь-
Ххх: Наадах чинь юу гэж?
Хусог: Наадах чинь миний дүү гэж байна. Миний дүүгээс холд новшнуудаа. Холдохгүй бол би бүгдийг чинь алчихна шүү.
Хусог хажууханд харагдах модны хэлтэрхийг гартаа бариад ойртоход өнөөх хөвгүүд инээлдэн түүнрүү урагшиллаа.
Ххх: Ганцаараа юм байж.
Тэхён: Ганцаараа биш!
Хаанаас ч юм Тэхён гарж ирээд тэр хөвгүүдтэй барьцалдан авахад Хусог ч бас өнөөх модоо барьсаар орлоо. Дээр нь Хэсү ч нэмэгдлээ.
Ингээд нэг мэдэхэд гурван арзайсан үстэй юм дэлгүүрийн үүдэнд сууж байлаа.
Хусог: чи ардаас дагаагүй бол ийм юм болохгүй байсан юм.
Хэсү: хэн тэгээд чамайг буцаж ир гэсэн юм. Шууд хаяад явсан чигээрээ явахгүй яасан юм.
Хусог: хүн чамайг аварч байхад чи яагаад өөдөөс хэрэлдээд байгаа юм. Хүндэтгэлтэй яриач би чамаас 1 насаар ах мэдэв үү!
Хэсү: ммнай
Тэхён: би та хоёрыг авраа биздээ!
Хусог: хонн
Хэсү: Тэхёнаа гурвуулаа хамт найзалж болохгүй юу? Энэ ааш муут бол зөвшөөрөхгүй юм байна өө.
Тэхён: найз болчихоогүй юм уу?
Хэсү: еэс! би найзтай болчихлоо.
Хусог: хөөе чи битгий давраад бай! Тэхён миний найз!
Хэсү: одоо миний ч бас найз. Ммнай.
Хусог: Чи ёстой давруу юм аа. Миний гэрт орж ирж миний өрөөг булаасан. Тэгсэнээ одоо миний найзыг булаагаад.
Тэхён: найз болчихоё л доо. Мм? гээд хөөрхөн инээдээрээ инээхэд Хусог яаж ч чадсангүй.
Тэхён: тэглээ ч Хэсү зүгээр л найз болъё гэсэн шд. Хоёулаа чинь найз биш бүр гэрлэх хүмүүс шд.
Хусог инээгээд: тийн тэ?
Хэсү: Юу вэ гэрлэх гэнэ үү?
Хусог: тхх. Би Тэхёнтой гэрлэнээ. Бид хоёр жаахан байхаасаа л ярьсан юм.
Хэсү: Гэрлэнэ ч гэх шиг. Заваан юм аа.
Тэхён: Хөөе яахаараа заваан байдаг юм.
Хэсү: блах~
Хусог: зодно шүү. Битгий шоолоод бай! Жан Хэсү!
Хэсү: шал сонин хоёр юм чинь.
Тэхён: найзлахаа болино шүү.
Хэсү: заза.
🍀
Энэ хэсгийн дараачаас зохиолын үндсэн хэсэгрүүгээ орохнээ.
YOU ARE READING
Je te veux | vhope
FanfictionСанаж байна, бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр хаврыг Санаж байна, чиний зүрх дулаацуулам инээмсэглэлийг Санаж байна, хамтдаа алхдаг байсан тэр л гудамжийг Санаж байна, хайртай гэж хэлсэнийг чинь... санаж байна... маш их...