- Үгүй ээ би явмааргүй байна аа.
- Маяглаад байгаачээ Хусог. Чи ёстой сонин далжгар шдээ. Эмэгтэй юм уу эрэгтэй юм уу? гэснээ Хэсү намайг нэг татаад л орноос босгочих үед нь би гайхан түүнрүү харлаа.
- Чи харин эрэгтэй юм уу? эмэгтэй юм уу? Хаанаас чинь ийм их хүч гараад байдаг юм бэ? Ёоо би хичээлдээ явахгүй эээээ.
- ААВ! ЭЭЖ энэ Хусог хичээлдээ явахгүй гээд байх юм гээд өрөөнөөс орилоход доороос тэд зөрүүлэн " Яачихаад байгаа юм? " гэж ориллоо.
- Тэхён өвдчихсөн гэсэн. Очиж асарна ч гэх шиг. Энэ хоёр одоо ямар дурлалдаа шатаж буй шинэхэн хосууд уу? Нэгнээсээ ганцхан өдөр хол байчихаар үхчих гээд байдаг юм байхдаа гээд нүдээ эргэлдүүлээд миний шүүгээг ухаад дүрэмтийг минь хэдийнэ гаргаж ирээд гартаа барьж байлаа.
- Өмс!
- Чи одоо юу вэ! Ямар миний эгч үү? Юундаа хүнд заагаад байгаа юм.
- Тэгэхгүй яадаг юм. Хичээл номондоо яваач. Та хоёр нийлхээрээ юу ч хийдэггүй биздээ? Удахгүй төгсөх шалгалт чинь болох гэж байна. Юу бодож явдаг юм? Ичихгүй бол манайд ордог бодлогуудыг ч та хоёр бодож чадахгүй дээ гээд гараа ташаандаа аваад зогсчихов.
- Чи хэнийг дуурайгаад ийм балиар үглээ юм бэ? Аав ээж хоёрын хэн нь ч ийм үглээ бишдээ? Чамайг гүүрэн доороос олоогүй л байлтай!
Бид хоёрыг хэрэлдэн зогсож байхад ард юм унах шиг болоход Хэсү бид хоёр хоёул эргэж харлаа.
- Чи-чи сая ээж гэсэн үү дээ?
Эгч бид хоёрт өгөх гэж байсан бололтой аягатай жүүснүүдээ газарт унагаачихсан байлаа.
- Айн?
- Сая ээж гэж хэлсэн тэ?
Аавын сандарсан хоолой, шатаар дээш өгсөх чимээ дуулдаж эхлэхэд эгчийн юу яриад байгааг ойлгов. Би яриандаа түүнийг ээж гээд дуудчихаж.
- Хөгшөөн, Хусог сая намайг ээж гэлээ.
- Үгүй ээ би-
- Өө тэнгэр минь, нээрээ ээж гэсэн юм уу?
Аав бараг л шоконд орж байгаа аятай тэрүүгээр нэг савчиж эгч уйлахаа дөхөж байлаа.
- Нээх сүртэй зүйл бишшдээ!
- Сүртэй байлгүй яахавдээ! Баярлалаа Хусогаа. Намайг ээжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөнд гээд эгч нулимсаа арчаад гарыг минь атган зогслоо.
- Баярлалаа.
- Та яагаад уйлаад байгаа юм бэ? Хөөе, би бас уйлах гээд байна шдээ! Уйлахаа болиочээ.
YOU ARE READING
Je te veux | vhope
FanfictionСанаж байна, бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр хаврыг Санаж байна, чиний зүрх дулаацуулам инээмсэглэлийг Санаж байна, хамтдаа алхдаг байсан тэр л гудамжийг Санаж байна, хайртай гэж хэлсэнийг чинь... санаж байна... маш их...