- Аа би хичээлдээ явмааргүй байна аа.
- БАС ЯМАР ААШ ЧИНЬ ХӨДӨЛЧИХӨӨ ВЭ?
- Энэ удаад. Энэ удаад л намайг тоолгүй ганцаараа явчих тэгэх үү Хэсү? Ёоо явмааргүй байна.
- Би дахиад аав ээжийг дуудах ёстой юу? гээд тэр миний хөнжлийг надтай булаацалдаж байх зуур эгч хэдийнээ миний өрөөнд орж ирээд бид хоёрыг зодолдлоо барьлаа гээд үглээд эхлэчихсэн байв.
- Чи бүр үнэн заяагүй юм аа. Тийм хөөрхөн охин чамд сэтгэлээ илчлэнэ гээд байхад ичээд явахгүй ч байх шиг. Чамд дахиад ийм боломж олдохгүй гэж мэд.
Үнэндээ би Жонёнтой биш Тэхёнтой уулзана гэж бодохоор сандраад тэгээд хичээлдээ явмааргүй байгаа байхгүй юу. Тэр надад юу ч хэлээ билээ. Хэрвээ надад сайн майн, үерхье гэвэл би лав гэртээ амьд эргэж ирнэ гэдэгтээ итгэлгүй байна өө. Яаж тийм үйл явдалыг миний зүрх тэсэх юм, тийм биздээ?
- Сэтгэлээ илчлэх ий?
Одоо аав өрөөнд ороод ирчихсэн нэг ёсондоо миний жижигхэн өрөөнд гэр бүлийн уулзалт болж байгаа аятай л байлаа. Миний өрөөнөөс салахаа байлаа шүү бүр. Өсвөр насны учраа олохгүй яваа эрэгтэй хүүхдийн өрөө тэдэнд тухтай санагдаад байгаа юм байхдаа?
- Ёоо гарцгаа л даа. Өглөө болгон бөөнөөрөө хүний өрөөнд орж ирээд шавцгаачих юм.
- Чи өөрөө өглөө болгон асуудал тариад байгаа биздээ? Ганц л удаа, өнөөдөр л дагаад явчих. Тэгээд чи маргаашнаас тасалдагсан ч уу яадаг ч байсан надад хамаагүй ээ. Гуйж байна.
Тэр нөгөө нэг муурын нүдээ гаргаад өөдөөс харахдаа хоёр гараа бас урдаа авчихсан, аав эгч хоёр кино үзэж байгаа аятай л биднийг ширтээд зогсож байлаа.
- Тийм хөөрхөн охин юм уу?
- Ёоо аав!
- За яахав дээ, яахав. Миний хүүгийн ардаас хөөрхөн охин гүйж байгаа гэхээр баярлаад л тэр.
- Ярих ч юм биш. Манай сургуулийн хамгийн хөөрхөн охин. Хусогтой танилцуулаад өг гээд бүр сүйд болж байгаа гээд л бод. Жонёны найз гээд бас нэг хөөрхөн охин байгаа Жонёныг гүйцэхгүй л дээ гэхдээ хөөрхөн. Тэр охин болохоор Тэхёнд сайн гэсэн. Энэ хоёр одоо урьд насандаа улсаа аварсан юм уу хаашаа юм. Тийм хөөрхөн охидууд ардаас нь гүйгээд л зүгээр. Дэлхийн од аятай л.
- Тэхёнд с-сайн гэнэ ээ?
Надад хүн сайн болсон гэхээс илүү Тэхёнд сайн болсон гэдэгт нь би илүү их цочирдоод байлаа. Хүлээгээрэй. Тэгэхээр Тэхёнд надаас өөр хүн сайн гэсэн үг. Гэхдээ тийм байж болох юм уу? Бид хоёр амьдралынхаа 11 жилийг хамт өнгөрөөсөн хэр нь ахлах сургуульд орж ирээд дөнгөж хоёр жил болж байгаа доод ангийн охин түүнд сайн байж болох юм уу? Тэгээд бүр нэг анги ч биш шүү дээ. Ядаж нэг анги байсан бол өдөр болгон харсаар байгаад сайн болж болно гэж бодох ч сургууль дээр тоотой хэд таардаг хүн Тэхёнд сайн гэсэн болохоор нэг л итгэж өгөхгүй байлаа. Хүнд сайн болно гэдэг чинь цаг хугацаа их шаарддаг биздээ. Зүгээр л хальт таарчихаад л сайн болчихдог юм уу? Нэгэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөж, дотносоод ирэхээрээ над шиг сайн болсон гэдгээ мэдэрч эхлэдэггүй юм уу? Эсвэл би хэтэрхий удаан байсан юм болов уу?

YOU ARE READING
Je te veux | vhope
FanfictionСанаж байна, бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр хаврыг Санаж байна, чиний зүрх дулаацуулам инээмсэглэлийг Санаж байна, хамтдаа алхдаг байсан тэр л гудамжийг Санаж байна, хайртай гэж хэлсэнийг чинь... санаж байна... маш их...