2.

74 10 1
                                    

14 хоног хэдийн өнгөрч аав ажлаасаа ирчихсэн байлаа. Тэр хооронд Тэхён нөгөө л бодолдоо дарагдсан хэвээр, магадгүй надаас ямар нэгэн юм нуугаад ч байгаа юм шиг. Үе үе юм хэлэх гэж байснаа болиод л. Мэдэхгүй ээ. Их хачин байгаа. Би түүний талаар бодон юу гарж байгааг үл ойлгон зурагтруу ширтэж сууж байхад аав хажууд ирээд мөрөөр тэврэв.

- Миний үрсүүд хэр сонинтой байна даа?

- Онцын зүйлгүй ээ. Би дуу муутайхан хэлээд мөрөө хавчихад хажуунаас Хэсү " Аав энэ хоёр муудчихсан юм шиг байна лээ " гэлээ.

- Энэ хоёр гэж? Тэхён Хусог хоёр уу? гээд жигтэйхэн гайхсан өнгөөр асуухад Хэсү толгой дохиод " Салж хагацахгүй л юмнууд яваад байсан таныг явсанаас хойш бараг амнаасаа авиа ч гаргаагүй " гээд ширээн дээрээс жимс авж идэхэд нь би хойно байсан дэрээ түүнрүү шидээд " чи зүгээр чимээгүй гудар " гэхэд тэр хэлээ гаргав.

- Нээрээ муудчихсан юм уу? Яасан юм?

Аав байн байн асуугаад байсан тул би тэсэлгүй " мэдэхгүй ээ. Том болоод тэгээд байгаа юм байлгүй. Улам чимээгүй болоод л нээх юм ч ярихаа байсан. Нээх сонин юм хэлэх гэж байснаа бас болиод л. Тэгээд асуухаар юу ч биш гэнэ. Бүр хааяа аймар удаан юу ч хамаагүй ширтээд суучихдаг. Мэдэхгүй ээ би Тэхёныг ойлгохгүй байна. Шилжилтын нас гээд ааш нь хувираад байгаа юм байлгүй. Тэгээд бодохоор миний ч бас ааш гэж авах юм алга " гээд би гэдсээ тэврэн хойш буйдан налахад аав чанга чанга инээгээд " Тэхёныг чи уурлуулчихсан юм уу " гэлээ.

- Яасан гэж би уурлуулах юм? Би байдаг шигээ л байсан шд. Тэднийд очихоороо яг л байдаг шигээ Тэхён номоо уншаад л, би зургаа зураад л тэгээд уйдахаараа нийлж тоглоод, хааяа эгчид туслаад л. Үгүй ээ ер нь ингээд бодохоор муудалцах юм болоогүй байхгүй юу ааваа. Би бүр гайхаад байх юм. Тэр эсвэл надтай найзалмааргүй баймаар байгаа юм байхдаа. Сонин юм аа.

Би гараараа эрүүгээ тулан бодолд автаж байхад аав " тэгвэл яг та хоёрын шилжилтын нас юм шиг байна аа " гэснээ босоод явчихав. Би аавын ардаас гайхан хараад Хэсүрүү харахад тэр мэдэхгүй гэсэн шиг мөрөө хавчаад алимаа идсээр л суулаа.

- Энэ гэрт надад сэтгэлээ хуваалцах хүн байна уу үгүй юу!

Би гэрээр нэг чарлахад Мисү эгч " би байнашдээ " гэсээр гэдсээ даахгүй шахам хүн ирэн хажууд суулаа. Би " үгүй ээ та бишээ " гээд босох гэхэд эгч гарнаас татан суулгаад " хүүш яаж байгаа юм. би ямар хүн биш үү " гээд намайг буйдантай шахан босоход төвөгтэй болгочихов.

Je te veux | vhopeWhere stories live. Discover now