Тэхён бид хоёр албан ёсоор үерхэж эхлээд 1 сар л болсон байхад бид шинэхэн гэрлэсэн хосууд шиг нэгнээсээ салахаа байчихсан. Хичээлээ хийчихээд Тэхёныд очиж хамт тоглож, хэвтэж байгаад гэртээ харих гээд ирэхээр Тэхён намайг дагаад манайд хүрээд ирдэг болсон. Хоногийн 24 цагийн 24т нь хамт байгаад ирэхээр сүүлдээ гэр орны хүмүүс гайхаж эхлээд байлаа.
" Хийх юмгүй дарвайсан хоёр юм "
" Идэж хэвтэхээс өөр юм мэдэхгүй "
" Энэ гэр орныг чинь би л цэвэрлэх гэж ядаж байхад та хоёр битгий нэмж буулгаад бай " гэх мэтчилэн, ер нь бол Хэсүгээс их дарамт шахалт ирж байгаа. Учир нь эгч дөнгөж 10-аад хоногийн өмнө төрөөд, манай гэр бүлд шинэ хүн нэмэгдээд удаагүй байгаа юм. Аав ажлаар гадаад явчихсан, эгч төрчихсөн болохоор хэсэгтээ л гэр орны ажилд оролцохгүй, би яах вэ дээ аяга таваг угаадаг баатар болсон биш гэрийнхээ хамаг аяга тавгыг хагалсаар байгаад Хэсүд загнуулаад юунд ч хүрэхгүй байгаа болохоор тэр бүх зүйлийг ганцаараа хийж байгаа. Тэгээд л ийм ууртай байгаа юм. Ер нь бол үргэлж л ууртай байдаг л даа.
Дээрээс нь Тэхён нэмэгдээд, сүрхий найз найз гээд гүйгээд байсан байж одоо бол харахаар л нүд нь хорсож байна гэдгээ түүнд байнга хэлдэг. Яагаад гэвэл бид хоёр бол хэнд ч хэрэггүй хоёр хоолны сав.
Гэхдээ яах вэ бид хоёр бол бие биедээ хэрэгтэй л байгаад байгаа юм.
- Өнөөдөр юу хийе гэж бодож байна?
- Чамайг л хараад хэвтэж баймаар байна.
- За аливээ Тэхён, идэвхитэй байцгаая л даа. Чи бид хоёрыг ингээд хэвтээд байхаар Хэсү үглээд бараг үс нь бууралтаж эхлээд байна шд.
- Мэдэхгүй ээ, би юу ч хийлгүй зүгээр чамайг хараад хэвтэж баймаар байна аа. Аан эсвэл хоёулаа өдөржин тэврэлдэж хэвтэж болох юм.
Би янз бүрийн юм хийж үзмээр байсан ч түүний санаа надад таалагдаж хамтдаа хэвтэхээр болов. Тэгээд хорвоогийн хамаг л зүйлийг хамж шимж ярьсаар байгаад нэг мэдэхэд цаг хэдийн 12 өнгөрчихсөн, Хэсү унтчихсан бололтой үглэхээ больчихсон байлаа. Тэгтэл Тэхён үсийг минь илээд надруу хараад хэвчихэв. Би одоо ч догдолдог хэвээрээ. Түүний гоё хамар, гоё үс, гоё гарыг мэдрэхдээ би яаж амьсгалдагаа ч мартчихдаг юм. Бүх л цаг хугацаа зогсчихсон юм шиг, энэ дэлхий дээр бид хоёроос өөр хүн үлдээгүй юм шиг хоосон хэрнээ тунчиг тайван. Нэг мэдэхэд би бага зэрэг зүүрмэглэчихсэн, харин Тэхён улам л сайхан болоод байгаа гоё хоолойгоороо надад үлгэр уншиж өгч байв. Энэ гэхдээ түүний өөрийн зохиож буй үлгэр байв.
![](https://img.wattpad.com/cover/321053867-288-k460491.jpg)
YOU ARE READING
Je te veux | vhope
FanfictionСанаж байна, бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр хаврыг Санаж байна, чиний зүрх дулаацуулам инээмсэглэлийг Санаж байна, хамтдаа алхдаг байсан тэр л гудамжийг Санаж байна, хайртай гэж хэлсэнийг чинь... санаж байна... маш их...