Дурсамж 1

125 15 2
                                    

Тэхёны 5 насны дурсамж.

Тэхён: хөөе наадах чинь миний тоглоом

Тэхён: Хөөе чи эвдэллээ шдээ.

Тэхён: Чи- чи миний тоглоомыг эвдэллээ. Надад буцаагаад өг. Энийг чинь манай ээж надад авж өгсөн юм.

Тэхён жижигхэн гараараа нүүрээ даран уйлж эхлэхэд өөдөөс нь харж зогсох хүү гайхан түүнийг ширтэж байв.

Ххх: Би зүгээр жаахан л тоглох гэсэн шдээ. Май энийгээ буцаагаад аваа. Би тоглохгүй ээ. Найзаа битгий уйл л даа.

Ххх: Чи уйлахаараа царай муутай харагдаад байна шдээ. Битгий уйл л даа.

Гэсэн ч эцэст нь өнөө хүү өөрөө Тэхёнтой нэгдэн уйлж эхлэлээ. Удаан үргэлжилсэн бөөн уйлааны дараа Тэхён нусаа татаад нөгөө хүүхэдрүү харлаа.

Тэхён: *нусаа татах* чамд ийм тоглоом байхгүй юм уу?

Ххх: байхгүй

Тэхён: Ээж чинь авж өгөөгүй юм уу?

Жаалхүү хэсэг чимээгүй зогссоноо газар ширтээд

Ххх: надад ээж байдаггүй.

Тэхён гайхлаа.

Тэхён: хөөх чи тэгвэл ааваасаа төрсөн юм уу?

Жаалхүү гайхав.

Ххх: Ааваасаа төрж болдог юм уу?

Тэхён: ээж байхгүй юм бол ааваасаа л төрнө шдээ. Өөр юунаас төрөх юм.

Ххх: тэгвэл ааваасаа төрсөн юм шиг байна. Чам шиг ээжээсээ төрсөн хүүхдүүд бүгд ийм тоглоомтой байдаг юм уу?

Тэхён: тиймээ гээд удирдлагатай уралдааны машинаа хэдэн тийш болгож үзүүллээ.

Ххх: хөөх гоё юм аа.

Жаалхүү доош өвдөгөө тэврэн суугаад нэг гараараа газар дээр машин зураад сууж байхыг харсан Тэхён зөндөө гунигласандаа түүнд машинаа өглөө.

Тэхён: Би чамд бүр өгөөгүй шүү. Жаахан тоглож байгаад өгөөрөй гэснээ дахин нэг нусаа татаад цааш гүйгээд явчихав.

Жаалхүү баярласандаа бараг л нисэх шахам догдолж, түүний машинаар сэтгэлээ ханатал тоглосоныхоо дараа түүнд машиныг нь буцааж өглөө.

Ххх: Найзаа энийг чамд буцаагаад өгчихье. Баярлалаа гээд бөхийх үед Тэхёны ээж бололтой нэгээ эмэгтэй түүнийг өхөөрдөн инээмсэглэв.

Je te veux | vhopeWhere stories live. Discover now