Гэнэтхэн шөнө дунд би өнөөх Тэхёнд авсан ороолтоо өгөөгүйгээ санан сэрээд бараг гүйчихээ шахаад цаг үүрийн 4 болж байгааг хараад больсон юм. Тэгээд буцаад унтахаар хэвтэж өглөө болохоор л өгье дөө гээд бодоод байсан чинь огтхон ч нойр хүрдэггүй. Хэсэг хэвтээд унтаж чадахгүй байсан тул гэрийн даалгавараа хийхээр бослоо. Цаг 5 өнгөрч байсан юм. Сүүлийн үед англи хэлээ төвөггүй ойлгочихоод байгаа бололтой ганцаараа гэрийн даалгавараа хийчихээд байдаг болов. Тэгээд англи хэлээ дуусгасаныхаа дараа тооны даалгавараа гаргаж тавиад харж байтал нэг л бодчихмоор харагдаад байхаар нь бодсон чинь хариу гараад ирэв. Зөв хариу эсэхийг мэдэхгүй болохоор дэмий л эргэлзэж сууж байснаа үргэлжлүүлээд бүгдийг нь бодчихлоо. Өмнө нь дандаа Тэхёноос асуудаг байсан чинь одоо өөрөө ганцаараа хийж чаддаг болоод байлаа. Бахархмаар ч юм шиг. Тэгээд өчигдөр орсон хичээлийнхээ ихэнх даалгаварыг хийчихээд цаг хартал өглөөний 9 өнгөрч байлаа. Би гялс ороо хураачихаад нүүр амаа угаан өглөөний цайгаа уухаар доош буухдаа Хэсү өрөөнөөсөө нүдээ нухлан гарж байхтай таарав.
- Хусогаа өнөөдөр даалгавараа хамт хийх үү?
- Би сая дуусгачихлаа гээд гал тогооруу ороход Хэсү ардаас гайхан орж ирлээ.
- Айн?
- Дуусгачихсаан. Гялс цайгаа уучихаад Тэхёныд очлоо. Холд гээд түүнийг түлхэн ширээн дээр суугаад цайгаа ууж эхлэхэд тэр гайхаж хараад л байлаа
- Юу вэ? Өчигдөр яриад байсан том ах нтр чинь үнэн юм уу?
- Намайг худлаа ярьсан гэж бодоо юу? Би энэ гэрийн том нь болохоор их хариуцлага ирж байна мэдэв үү? Өглөө 5 цагаас босж хичээлээ хийх хэмжээний их хариуцлага гээд би шоколад болсон халбагаа долоож байтал тэр гарыг минь татаж авчихаад өөдөөс их хачин харав.
- Өвдчихсөн юм уу? Өчигдөр Тэхёныд очихдоо ханиад авчихаагүй биздээ?
Би уурлан гарыг нь түлхээд " Ёоо үгүй ээ. Тайван цай уулгаатах " Хэсү хэсэг бодож байснаа гэнэт босоод " Би тэгвэл бас сайн сурах юм байнадаа " гэснээ буцаж суугаад " би ч угаасаа сайн сурдаг л даа. Тэгвэл би бас юу хийх вэ? " гээд бодоод суучихав.
- Юу хийх гээд байгаа юм? Юу ч битгий хий мэдэв үү? Чамайг ямар нэгэн юм хийж эхлэхээр бүтэлгүйтчихвий гэж санаа зовж суух гэж хэцүү.
- Хөөе би бас удахгүй доороо дүүтэй эгч болох гэж байна надад бас хариуцлага гэж ирнэ шдээ! Тэгэхээр би ямар нэгэн юм хийж эхлэх хэрэгтэй яг чам шиг. Хичээлээ хийдэг юм уу гэхээр угаасаа би хичээлдээ сайн. Тэгэхээр хийх юм олддоггүй ээ яах уу гээд тэр хуруу гараараа тоолон элдэвийн зүйл ярьж байх хооронд нь би цайгаа ууж дуусаад бослоо. Тэгэхдээ түүний толгойруу халбагаар цохиод " Сайн хүнтэй л гэрлэ. Тэгж л бидний санааг тайван амгалан байлгаж үзээрэй. Бусдаар бол чамд хийгээд байх зүйлгүй " гэхэд " Сайн хүн? Сайн гэж ямар хүн байх юм ?
YOU ARE READING
Je te veux | vhope
FanficСанаж байна, бидний хамтдаа өнгөрүүлсэн тэр хаврыг Санаж байна, чиний зүрх дулаацуулам инээмсэглэлийг Санаж байна, хамтдаа алхдаг байсан тэр л гудамжийг Санаж байна, хайртай гэж хэлсэнийг чинь... санаж байна... маш их...