1

85 10 0
                                    

- Аав та намайг орой ирэхэд байх уу? байхгүй юу?

Аав надруу инээж харсанаа " байлгамаар байна уу? байлгамааргүй байна уу? " гээд чемодан дотроо хувцасаа бэлдэн сууж байлаа.

- Би ч уг нь байлгамаар л байна л даа. Даанч өнөөдөр хамгийн их цагтай хичээлтэй өдөр. Таныг онгоцны буудалруу явахаас өмнө амжиж ирж чадахгүй байхаа.

Аав миний хажууд ирэн орон дээр суун намайг мөрөөр тэврээд " аав нь ч гэсэн хүүтэйгээ уулзаад л явмаар байна. Гэхдээ амжихгүй бол яаая гэхэв дээ тиймээ? 14 хоночихоод л буцаад ирчих юм чинь "

- Аав тэгвэл би таныг байхгүй байвал Тэхёныд хононо шүү.

Аав үсийг минь сэгсийлгээд " надаас илүү Тэхёнд хайртай хүүхэд шүү нээрээ. Гэртээ хонохоор явчихаад байдаг юм " гээд инээн өрөөнөөсөө гарж би түүнийг даган алхахдаа " Мисү эгч хэтэрхий их хоол идүүлэх гээд байдаг. Намайг Хэсүгээс туранхай гээд чихээд л байдаг " хэмээн ховлоход аав инээлээ.

- Мисү Хусог хов зөөгөөд байна гэж аавыг гэрээр нэг орилоход томоо гэдсээ гараараа барин сонин сонин алхах Мисү эгч гал тогооноос гарж ирээд миний цүнхэнд хоолны сав хийхдээ " Юу гэж байна? " гэхэд аав эгчтэй зөрөн гал тогооруу ороод амандаа хоол хийсэн бололтой сонин авиа гаргангаа " Чамайг чихдэг ч гэнэ үү? Туранхай нтр л гээд байна " гэлээ.

Мисү эгч түргэн түргэн алхан буцан гал тогоонд ороод " Би Хусог, Хэсү хоёрын жинг үзсэн чинь Хусог илүү туранхай байж алдаг юм даа. Нөгөө Хэсү чинь саваад уначихсан. Хусогийг баахан шоолж инээгээд сүүлдээ хоорондоо зодолдоод би уурлаж байж салгасан " гээд буцаж гарж ирэхдээ савтай жүүс гаргаж ирэн цүнхэнд хийлээ.

- Эрэгтэй хүн ер нь яагаад туранхай байж болдоггүй юм тэ ааваа? Тэгсэн энэ хоёр намайг бүр шоолоод байгаа юм чинь. Шал сонин гээд би үүдэнд гутлаа өмсөж байх зуур хоёр давхраас Хэсү нисчих шахам бууж ирлээ. Гэхдээ ингээд харахаар хааяа бид хоёрын хүйс солигдчихсон ч юм шиг. Би эмэгтэй, Хэсү эрэгтэй хүүхэд байсан бол яг тохирох байсан байхдаа гэж бодоод би инээн зогсож байхад хажуугаар тэр салхи татуулан зөрөхдөө намайг бараг л унагахаа шахлаа.

- Аятайхан яваач сэгсгэрээ.

- Юу гээд хар өглөөгүүр хэрүүл өдөөд байгаа юм бэ? гээд нааш хөмсөгөө зангидан харахад нь би нүүр буруулаад амандаа " охидууд яахаараа ийм ааштай байдаг байна аа " гэхэд Хэсү цаанаас " би сонссон шүү өт минь " гэлээ.

Je te veux | vhopeWhere stories live. Discover now