5.

53 10 1
                                    

Гэртээ ирсэнийхээ дараа нэг хэсэгтэй л би бодол болон суусан юм. Нэг талаар энэ шинэ мэдрэмж гайхмаар мөн байж боломгүй зүйл юм шиг санагдав ч нөгөө талаар надад яг л ид шид шиг л санагдаж байв. Магадгүй энэ хувь тавилан юм болов уу гэх бодол ч төрөөд амжсан. Би зургаан настай байхдаа л Тэхёнтой танилцаж түүнээсээ хойш бид ганц ч алхам нэгнээсээ холдоогүй. Ингээд бодохоор магадгүй бид хамт байх ёстой болохоороо учирсан юм шиг мэдрэмж төрөхөд би дэрээр нүүрээ дараад чанга хашхирлаа.

- Ааааа тэнэг Хусог. Яагаад юу ч болоогүй байхад догдлоод баярлаад байгаа юм.

- Гэхдээ зүгээр л хэсэгхэн хугацаанд л догдолсон бол яана аа. Тэгээд өөр юу ч байхгүй. Аххх. Тэхёнтой холбоотой зүйлс бүгд яагаад ийм хэцүү байдаг юм бэ? Надад яг юу болоод байгаа юм бэ? гээд орон дээрээ тийчигнэж байтал Хэсү хаалгыг маань тогшилгүй шууд ороод ирэв. Ер нь бол Хэсү хэзээ ч хаалга тогшиж байгаагүй л дээ.

- Чи хаалга тогшиж мэддэггүй юм уу? Би сая ингээд л нүцгэн байж байвал яана гэхэд тэр ярвайгаад

- Заваан юм боддог юм бэ? Гэхдээ чиний өрөөнд хаалга байдаг билүү гээд эргэж харахдаа юу ч анзаарахгүй байгаа дүр эсгэв.

- Чамд юу хэрэгтэйв? Хэлэх юмаа хурдхан хэлчихээд гарж үз гэхэд тэр жуумалзан инээгээд сандалыг минь татаад өөдөөс харан суулаа.

- Бурханаас өгсөн үнэгүй боолдоо хэлэх хэдэн юм байна л даа гээд гар хуруугаа оролдоход нь би дэр аван шидлээ.

- Боол моол ч гэх шиг. Зүгээр байгаарай. Хэн юм чи айн?

- Өө Хэсү байна өө. Чи нэг гоё юм сонсмооргүй байна уу? айн гээд нэг л эвгүй инээгээд байхаар нь би түүнрүү дөхөн суув.

- Юу?

- Үнэхээр сонсмоор байна уу? гээд янз үзээд байхаар нь би шүдээ зуун түүнрүү худлаа инээгээд ' хэлэхгүй юм бол зүгээр л гар" гээд түүнийг сандалтай чигт нь хаалгаар түлхэн гаргах гэхэд тэр хоёр гараараа хаалга алдалчихаад гарахгүй тээглээд байлаа. Тэгээд надруу нэг эргэж хараад "чи ч дараа нь надад хэлээгүй гээд бөөн юм болно доо" гэж нэг инээчихээд гарах гэхэд нь би гарнаас нь татан зогсоов.

- Сүүлийн боломж чинь. Хэлэх гэж байсан юмаа хэлээд гар. Үгүй бол дахиж миний өрөөнд битгий орж ирээрэй гэхэд тэр учиргүй инээгээд саяхан сууж байсан сандалдаа тээглэн унаж үхэхээ шахаад нэг юм орон дээр ирэн суув.

- Чи манай ангийн Жонён гээд охиныг мэднэ дээ. Хүүхэлдэй шиг царайлаг гэхэд нь би толгой дохилоо.

Je te veux | vhopeWhere stories live. Discover now