6

141 9 3
                                    

Зугаа цэнгэл оргилдоо хүрч энд цугларсан хүмүүсийн ихэнх нь согтож эхлэх үеэр харихаар шийдэн өндийлөө. Тэхёны гараас нэг өдөр ч болтугай мултарч чадсан болохоор сэтгэл амар байх авч Юнги санааг минь ихээхэн чилээж байв.

Сохён: Юнги босоорой явцгаая чи хэтэрхий их уусан байна гэхэд тэр хэзээ ч архи амаагүй аятай цовоо сэргэлэн босож ирээд намайг хөтөлсөөр тэндээс гарлаа.

Юнги: Намайг согтчихсон гэж бодсон уу? Чи бараг энэ насандаа намайг согтохыг харахгүй байх гэж бахдангуй хэлхэд надад хариулах үг олдсонгүй хий л толгой дохин эвгүйхэн инээгээд гэрлүүгээ зүгэллээ. Харин Юнги миний уяатай нохой аятай л хэдхэн алхамын ард дагах бөгөөд намайг түрүүлж яриа өдөөсэй гэсэн аятай ганц ч үг унгаахгүй байв. Гэхдээ надад түүнд хэлэх үг байхгүй, асуух зүйл ч байхгүй тэр чинь зүгээр л миний багш шүү дээ. Бас би Тэхёнтой харилцаагаа бүрэн дуусгаагүй байгаа. Ингэсээр толгой минь баахан бодлоор дүүрч гүйцэхэд Юнги гэнэтхэн төгөлдөр хуурын аялгуу утсан дээрээ тоглууллаа.

Юнги: Чи заримдаа хэт их бодолд автчих юм

Сохён: Үйлийн үрээ яах вэ? л гэж боддог юм хэмээхэд тэр шоолонгуй инээгээд миний урд гаран алхаж эхлэв.

Юнги: Ирчихлээ! Дараагын хичээл дээр уулзацгаая бас хэрэг гарвал хэзээ ч хамаагүй залгаарай гээд яг л язгууртан аятай ёслоод буцлаа.
Түүнтэй танилцаад бараг л жил болж анх харсан цагаас хойш тэр яг л нэг хэвээрэй байсан хүйтэн хөндий юм шиг атлаа ихээхэн хөгжилтэй нь дээр зөвхөн намайг л анхаардаг. Миний мөрөөдөлийн залуу гэвэл яг тохирох нэгэн. Гэхдээ ийм бузар хүүхэн яаж түүнтэй өөрийгөө тохирно гэж бодох билээдээ.
  Бүтэн өдрийн их ажлаасаа болж хувцасаа ч солилгүй орондоо ороод өглөөнөөс хойш нээж үзээгүй утасаа дэлгэвэл. Тэхёноос 35 дуудлага Ёримаас 20 дуудлага ирсэн байлаа. Үүгээр ч зогсохгүй Тэхён миний бүх сошиал хаягруу харааж зүхэн янз бүрийн чат бичсэн байв. Тэр ч яг мөн дөө арван жилээсээ огт өөрчилөгдөөдгүй байна хэнэггүй, түргэн ууртай өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй. Ямар гайгаараа түүнтэй холбогдчихдог байна даа.

-Маргааш нь-
Сарын өмнө эхэлсэн амралт минь дуусаж ажилдаа буцож орох болжээ. Өнөөдөр өмнөхөөсөө ч эртлэн босоод өөрийгөө бэлдэх бол гадаа Тэхёны машин зогсох нь харагдаж байв.

Сохён: Ёримын чатыг уншихад бүхнийг дэлгээд салсан гэсэн дээ яагаад түүнлүүгээ очихгүй надтай зууралдаад байгаа юм бол доо хэмээн бодол болсоор гархад тэр машинаасаа гүйн гарч ирээд миний замыг хаан зогслоо.

Тэхён: Утсаа аваад ярьчихаар ам чинь салчих гээд байна уу?

Сохён: Тийм

Тэхён: Одоо энэ чухал биш, чи Ёримд энэ бүхний талаар хэлсэн тийм үү? тэр өөрөө олоод мэдчихээр ухаалаг нэгэн биш шүү дээ хэмээн хэнэггүй хэлэх нь миний дургүйг улам л хүргэж байв. Тэр үргэлж л ийм байсан Ёримыг сүйт бүсгүйгээ болгохыг хүсэж байгаа бүхнээ зориулдаг байсан ч ганцхан асуудал гархад Ёрим түүний хувьд юм ойлгохгүй тэнэг нэгэн болж хувирчихдаг.

Сохён: Тэхёнаа илүү дордоогүй байгаа дээр боль би өөрийнхөө амьдралыг өөрчилхөөр шийдсэн чи харин намайг боддог л юм бол тайван орхи гуйя. Энэ миний түүнтэй зөөлөн харьцах сүүлийн оролдлого байлаа. Гэхдээ тэр мэдээж бууж өгөхгүй замыг минь хаан зогссоор байх бөгөөд намайг өөртэй нь уулзахыг зөвшөөртөл холдохгүй гэдэгээ ч хэлээд амжив.

Юнги: Сохён! Чамайг ажилд чинь хүргэж өгөхөөр ирлээ хэмээх чангахан дуу биднийг цочиоголд авлаа. Тэр намайг энэ нөхцөл байдлаас гархыг хүсэж байгааг ойлгосон бололтой шууд л бидний дундуур орон зогсоод миний гараас хөтлөн алхлаа.

Тэхён: Хөөе хэн болчихоод бидэнд саад болоод байгаа юм? Сонсож байна уу? Хөөе новш минь зогс хэмээн хашхирах бол тэр юу ч сонсоогүй аятай л түргэн алхалсаар намайг машиндаа суулгаад өөрөө Тэхёнтой уулзахаар буцчихав. Тэд ямартай ч миний талаар ярилцаж байгаа бололтой надлуу байн байн чичлэн байх бөгөөд Тэхёны судас нь томорч хэт их ууралсан нь мэдэгдэж байлаа. Харин Юнги яг эсэргээрээ байдгаараа инээчихсэн гараа урдаа аваад банкны ажилтан аятай бөхийн ярилцаж харагдав. Удсанчгүй тэд яриагаа өндөрлөн хоёр тийш болцгоолоо.

Сохён: Уучлаарай чамайг өөрийнхөө асуудалд хутгачихлаа

Юнги: Тэр залуутай уулзахгүй байсан нь дээр байх их муухай ааштай юм надлуу ямар их хараал урсгасаныг сонссон бол ч

Сохён: Одоо дахиж уулзахгүй ээ санаа зоволтгүй...гэхдээ манай ажил руу энэ замаар явдагыг яаж мэддэг юм?

Юнги: Аан чи амралтаа авчихсан байсан болохоор мэдээгүй байх би компанид шинэ захиралаар очсон хэмээн тоомжиргүй хэлхэд би бараг л дээшээгээ явчихсангүй.
Одоо тэгхээр бүх зүйлийн учир тайлагдлаа. Өдөр болгон өмсдөг үнэтэй хослол, алтан цаг бас байнга солигддог машинууд нь түүний эцэгийн мөнгөөр бүтсэн зүйлс байжээ. Би яагаад анзаараагүй юм бол доо компаний үүсгэн байгуулагчын овог нь Мин шүү дээ бас ганц хүүтэй түүнийг нь Юнги гэж байсан.

Сохён: Галзуурахнээ!

Бидний нөхөрлөл /дууссан/Where stories live. Discover now