Ёрим угын архинд муу учир хоёр шилны ард арайхийн гараад тасраад өгөв харин Сохён Тэхён хоёр бүүр ямар ч уусан шинжгүй гозойгоод л сууцгааж байлаа.
Сохён: Ёримыг орлуу нь хэвтүүл гэхэд Тэхён бушуухан өндийгөөд түүныг тэврэн оронд нь оруулав
Тэхён: Одоо яамаар байна
Сохён: Яамаар байна гэнээ? Яахавдаа унтаж амармаар байна бас Ёримын хажууд байж элдэв хачин зүйл бодохоо боль
Тэхён: Чи тэрныг мэднэ ш дээ нэг унтчихвал үхэр буугаар буудсан ч сэрэхгүй тэр тусмаа уучихсан байгаа бол босно гэж ёстой үлгэр биздээ
Сохён: Ингэж итгэлтэй яриж байгаад баригдвал яана чи түүныг тавиж явуулж чадахгүй биздээ гээд өмнөхөө дуусгачихаад жижигхэн гудасаа дэлгээд хэвтлээ. Харин Тэхён ууралсан бололтой үлдсэн архиа бүгдийн ганцаараа уучихаад Сохёныг ардаас тэврэн хэвтчихэв.
Сохён: Явалдаа гэж дургүйлхэн хэлээд түлхэхэд Тэхён улам чанга тэврээд гараа бэлхүүсээр нь гүйлгэж байлаа
Сохён: Одоо холдохгүй бол Ёримыг сэрээчихнэ шүү
Тэхён: Яагаад байгаа юм бэ? Хоёулаа ийм болоод хэдэн жил болсон билээдээ
Сохён: Найзтайгаа унтах надад сайхан байдаг гэж бодоо юу ядаж байхад найз охин ч бас миний найз байдаг гэж уурлангуй хэлээд хажуу тийш хархад Тэхён түүнд хэцүү байгааг ойлгож зүгээр л тэврээд хэвтээд өгөв.
Сохён: Одоо яваа
Тэхён: Заза гээд уруул дээр нь зөөлөн үнсчихээд Ёримын орлуу явлаа.
Энэ байж боломгүй харилцаа анх 5 жилийн өмнө эхэлсэн байлаа уг нь бол Тэхёны аав ээж болон Сохён аав ээж найзууд болхоор тэд багаасаа найзалсан боловч тэр нэг жил бүх зүйл орвонгоороо эргэсэн юм.
*5 жилийн өмнө*
Сохёны аав ээж ажилтай гэж шалтгалан гадаадлуу амралтаар явсан бол Сохён Тэхёны гэрт толгой хорогдож байв гэхдээ бараг л төрөхтөө найзууд байсан хоёр учир иймэрхүү зүйл бол ямар ч асуудалгүй байлаа.Тэхён: Сэрэхгүй бол би ганцаараа явлаа шүү гэж орилсоор Сохёны өрөөлүү шагайтал тэр үхсэн юм шиг л унтаж байв.
Тэхён: БОСООЧЭЭ
Сохён: Юу болсон бэ? Дайн уу? гэж сандаран орноосоо өндийхөд Тэхён түүныг баахан шоолоод авав. Ингээд тэд хоцорч байсан тул цайгаа ч уулгүй гараад гүйцгээлээ. Замдаа харин дэлгүүрээс идчихмээр юм аван цүнхлээд цааш явав.
YOU ARE READING
Бидний нөхөрлөл /дууссан/
Romance*Би чамд хайртай гэж хэлж чадахгүй гэхдээ би чинийх байж чадна* +18 учир насаа мэдэж уншина уу?