9

119 7 2
                                    

Цуу яриа салхинаас ч хурдан тархаж бүгд л намайг Мин хадагтай гэж дуудан, зарим нь бүр биднийг уулзаж байгаад баяр хүргэн бэлэг явуулсан байлаа.

Сохён: Нэгийгээ яая гэж байхад дахиад л асуудал гарчих юм даа

Исо: Манай даргын царай нь гэрэлтээд л сайхан байгаа бололтой ийм том компаны өв залгамжлагчтай үерхэх ямар байдаг юм айн? хэмээн ёжлонгуй асуух нь дургүйг минь ихээхэн хүргэх авч хариу хэлсэнгүй. Зүгээр л толгой сэгсэрэн хөмсөг зангидаад өрөөндөө оров. Ядаж байхад Тэхёнд ч Юнгитой сүй тавьчихсан гээд хэлчихсэн байдаг. Залуустай орооцолдохгүй гэх тусам л шаварт уначих юм.

Юнги: Юу бодоод суучихаа вэ?

Сохён: Захирлаа ингэж хамаагүй өрөөгөөр минь эргэлдээд байвал худал цуу яриа тархах нь аргаггүй шүү дээ

Юнги: Ямар худал цуу яриа? Бидний үерхэлийн тухай юу? Тэр чинь үнэн шүү дээ би чамд хамгийн үнэтэй бөгжөө өгч сүй тависан биздээ эсвэл чамд тэр таалагдаагүй хэрэг үү? гэж тоомжиргүй хэлээд миний хажууд сандал татан суулаа. Хэт ойрхон болохоор хацар минь халуу дүйгэж бушуухан зугтаачихмаар байв ч түүний сэтгэл татам гайхалтай үнэрийг дахиад жаахан үнэрлмээр байв.
Юнги юм ярилгүй надлуу ширтсээр л магадгүй намайг түрүүлж дуугархыг хүлээж байгаа байх. Гэхдээ надад түүнд хэлэх зүйл байхгүй толгой доторх минь ингэж хоосорчихоод юу ч хэлэх билээ дээ.

Юнги: Тэр бөгж эмээгийн маань сүйн бөгж байгаа юм өвөө минь тэрийг хийлгэхийн тулд Парислуу явж хамгийн алдартай урлаачаар хамгийн үнэтэй эрдэнэ ашиглаж хийлгүүлсэн юм мэдээж хуучирч зарим хэсэг нь халзарсан гэхдээ үнэ цэнэтэй хэвээрээ байгаа

Сохён: Би тэр бөгжийг авч чадахгүй надад тийм эрх нь ч байхгүй зүгээр танил төдий болсоныхоо төлөө тийм их шан харамч авч чадахгүй нь гэхэд тэр гайхсан аятай нүд нь томрон надлуу ширтэж байснаа гараад явчихав.
Намайг өөрт нь бага ч болов сэтгэлтэй гэж найдаж байсан биз. Даан ч миний энэ муу бузар зүрхэнд Тэхёноос өөр хүн орж чадахгүй. Би ч орохыг нь зөвшөөрөхгүй. Чөтгөрт зөвхөн чөтгөр л хамгийн сайн тохирдог гэдэг шиг Тэхён л надтай гайхалтай тохирдог. Бас би чинь ийм сайхан хүнтэй уулзаж болохоор хүн биш. Найзынхаа найз залуутай унтаж явсан байж одоо ийм гэнэн сайхан сэтгэлтэй залууд дурлавал бурхан намайг ниргэх байх. 

Исо: Даргаа хуралаа хийх үү?

Сохён: Надгүйгээр хийчих би жаахан юм бодож суумаар байна

Исо: За, гэхдээ даргаа бурхан зарим хүмүүсийг уулзуулахын тулд маш их золиос гаргадаг тиймээс бурханы зурсан зурагнаас бултах гэсний хэрэггүй гээд гарт минь модтой чихэр атгуулчихаад гараад явлаа.
Түүнийг явсаны дараа олон зүйл эргэцүүлэн бодож суув. Гэхдээ гарц алга. Би үнэхээр л өөрийгөө хязгааргүй зовлонгоор дүүрэн төөрдөг замлуу түлхчихэж дээ.

Ажлын цаг дууссаны дараа Юнгитой таарахгүй гэсэндээ бушуухан зугтаан гарч ирхэд Тэхён хүлээгээд зогсож байлаа. Нэгнээс нь зугтахаар нөгөөтэй нь таарчих юм.

Тэхён: Хөөё тоглож ханавуу? Чамайг ингэж бяцхан *л*гчин шиг аашилж байхад юу болсон гэж бодож байна

Сохён: Би гуйсан биздээ намайг багахан ч гэсэн боддог юм бол дахиад миний нүдэнд битгий үзэгд

Тэхён: Чамаас болж хөрөнгөтөн айлын цагаан захтай охиноос татгалзаж байхад чи бас намайг орхих гээд байгаа хэрэг үү? Гэхдээ чи чадахгүй шүү дээ хоёлуу нэг биеийн хэсэг л гэсэн үг чи надгүйгээр би чамгүйгээр амьдарч чадахгүй хэмээн хашхираад миний бугуйнаас зууран машиндаа суулгав. Мэдээж тэр манайх луу хөдлөнө. Өөрийнхөө гэрлүү очы гэсэн ч эцэг эхтэй амьдардаг болохоор чадахгүй. Одоо зөвхөн түүнийг юу хийхийг ажиглах л миний хийж чадах зүйл байлаа.
Гэрийн гадаа зогсоод намайг яг л тоглоом аятай чирсээр дотогш орцгоов.

Тэхён: Энэ гэрийн өнцөг булан бүрт бид хоёрын хайр шингэсэн байгаа тийм биш гэж үү?

Сохён: Үгүй ээ энд зөвхөн бузар булай хар муухай бүхэн шингээд намайг дотороос минь идэж байгаа удахгүй эндээс нүүж Юнгигын эцэг эхтэй амьдарна тэнд л жинхэнэ хайр урсах болно гэхтэй зэрэгцэн түүний хатуухан гар намайг алгадаад авлаа. Гэнэтийн цохилтонд газарт унахад тэр дэвсэлж эхлэв. Галзуурсан аятай л орилж хашхиран хөшиглөж цохих дуунаар хөрш маань сонсож цагдаа дуудан өнөөдөртөө миний амь аврагдлаа.
Түүнийг цагдаа аван гархад надад босох ч тэнхэл үлдээгүй байх бөгөөд хөмсөг минь задарч хэд хэдэн хавирга хугарсан байгааг эмч мэдэгдэв. Эмнэлэглүү явах замдаа яагаад ч юм зогсолтгүй уйлсаар Юнгилуу мессэж бичин явууллаа. Одоо л түүнийг миний хажууд байгаасай гэж хүсэж байна. Хэдий өөрийгөө чөтгөр гэж бодовч сахиусан тэнгэрийг хажуудаа хадахыг маш ихээр хүсэж байна.

Бидний нөхөрлөл /дууссан/Where stories live. Discover now