Тиймээ чөтгөр сахиусан тэнгэрт дуралчихаж. Болохгүйгээ мэдсээр байж түүнийг хажуудаа байлгаж хэдэн арван төмөр хадаасаар ариун далавчыг нь хананд хадаад энгэрт нь наалдах болж. Бурхан намайг ниргэвэл ниргэнэ л биз гэж тоомжиргүйгээр бодовч түүнтэй байх ирээдүйгээ төсөөлөхөд бэрх байлаа. Хайртай гэх үг ч амнаас минь гарахгүй байхад түүнтэй гэрлэж амьдарлаа холбоно гэдэг тэнэг хэрэг байх.
С.ээж: Унтаагүй байгаа юмуу?
Сохён: Нойр хүрэхгүй байна
С.ээж: Юу бодоод толгойгоо гашилгаад байгаа юм бэ? Уг нь одоо л бүх зүйл сайхан болж байна шүү дээ чи эмнэлэгээс гарч, Тэхёны шүүх хурал эхэлчихсэн удахгүй тэр шийтгэлээ амсана
Сохён: Би Юнгитой цуг байж чадахгүй бололтой яагаад ч юм би түүний өмнө буруу зүйл хийгээд байгаа юм шиг санагдаад байж сууж чадахгүйн гэхэд ээж гараа сунган тэврээд толгойг минь илж өгөв. Яг жаахан хүүхэд шиг бүүвэйлээд намайг тайвшируулж байлаа. Магадгүй түүнд надад хэлэх онц гойд зөвлөгөө байхгүй байх. Эсвэл намайг өөрөө учираа олж чадна гэдэгт итгэлтэй байгаа биз.
-Маргааш нь-
Юнги хэлсэнээрээ өглөө намайг ирж аваад цугтаа ажлдаа явцгаав. Ажлынхан бид хоёрын талаар бүгд мэдсэн болохоор нуух ч шаардлаггүй болж үүдэнд дээр машинаа зогсоогоод хөтлөлцсөөр дотогш орлоо. Гэхдээ юмс үргэлж сайхан төгсдөггүйтээ адил цуу яриа гарсан байв. Намайг завхай явдалтай гэж ярих болж Тэхёнтой үерхдэг байхтай араар нь тавьж Юнгитой уулзсан гээд л миний талаар юу ч мэдэхгүй байж толгой дээгүүр ярьцгаагаад л аймшигтай юм.Исо: Даргаа зөндөө саналаа ш дээ таныг ажил дээр харах бүр л хэцүү болоод байх юмаа
Сохён: Наад үгээрээ намайг ажлаасаа хойш сууж байна гэх гээ юу? Би чинь хэн билээдээ яасан ч хүний хойно орхооргүй сайн ажилтан шүү дээ
Исо: За тэгээд л өөрийгөө магтах юм хэмээн намайг шоолоод ажил эхэллээ.
Би ч бараг ажлаасаа хөндийрчээ саяхан л шинэ төсөл эхэлж байсан санагдах авч өнөөдөр тэр төсөлийг амжилттай дуусгасан талаар тайлан өгч дараагын ажилдаа орцгоосон байв. Надгүйгээр л цаг хугацаа урсаад байх шиг байна. Гэхдээ одоо ч ажилдаа төлөвлөрч чадахгүй нь маргааш шүүх хуралтай би өөрийн биеэр очиж мэдүүлэг өгнө. Ёрим ч бас очих байх тэднийг царайг дахиж харна гэхээр л дотор минь давчидаж айгаад байх юм. Би Тэхёны эсрэг зүйл шүүхчийн өмнөөс харж байгаад хэлж чадна гэж бодохгүй байна. Намайг цохиж, алгадаж бараг л алах шахсан байсан ч түүнд гомдож чадалгүй зүрх минь түүний өмнөөс шархалж байлаа.Юнги: Сохёнаа
Сохён: Юу болоо вэ?
Юнги: Өдрийн хоол идэцгээе 1 цаг болчихсон байна гэхэд л би ганц ч хуудас эргүүлж амжаагүй байхад цайны цаг болсонг анзаарав. Түүнийг даган явсаар жижигхэн зоогын газарт ирж санал болгосон хоолны захиалаад хэсэг суув.
Юнги: Юм хэлэх гээ юу?
Сохён: Шүүх хуралд оролцож чадна гэдэгтээ итгэлгүй байна Тэхёны царайг харж чадахгүй байх
Юнги: Чамд хэцүүг мэдэж байгаа ч ингэж байж л түүний хийсэн хэрэгт шийтгэл онооно шүү дээ, удахгүй ээ өмгөөлөгч прокрорын асуусан хэдхэн асуултанд хариулаад л болоо заавал шүүхийн шийдвэрийг хүлээж яахав хурдхан л шүүх танхимыг орхиход болно гэхэд би түүнийг өрөвдөж байлаа. Өөрийнх нь хайртай эмэгтэй өмнөх залуугаа битгий шийтгүүлээсэй гэж хүссэндээ шүүх танхимлуу явмааргүй байгааг ч мэдэхгүй ийм зүйл яриад сууж байдаг. Хэрвээ би Тэхёныг дахиад харах л юм бол гүйж очиод дахиж салахгүйгээр зүүгдэх байх. Намайг гэмтээсэнийх нь төлөө хэд хэд цохиж аваад үргэлжлүүлэн хайрлах болно.
Юнги: Маргааш би цуг явах уу?
Сохён: Өөрөө л мэд дээ чи угаасаа миний үгэнд ордог биш
Юнги: Юу вэ? Би чиний үгэнд хамгийн сайн ордог биздээ эмнэлэгт байхад чинь авья гэсэн болгоныг чинь авчирч өгч үзье гэсэн болгоныг үзүүлдэг байсан тэгж байхад ингэж хэлэх юмуу?
Сохён: Чи зөрүүдлэх л юм бол хэн ч чамайг зогсоож чадахгүй шүү дээ тэгсэн ч би чамайг тэнд байгаасай гэж хүсэж байна гэхтэй зэрэгцэн халуун хоол ширээг дүүргэн бидний харилцан яриа өндөрлөв.
Орой нь би шүүхийн танхимд өмсөх хувцасаа сонгох гэж үйлээ үзлээ. Тэхёны дуртай стилээр хувцаслах уу? хохиргч гэх үүднээс сулбагар зүйл өмсөх үү? гээд л олон зүйл бодох үед Юнгигоос бэлэг ирж таарав. Томоос том хайрцаганд богино даашинз, өндөр өсгийт, бугуйн цаг гоёл чимэглэл хийсэн байх бөгөөд удсанчгүй түүнээс мессэж ирлээ. Бэлэг таалагдсан эсэх үүнийг шүүх дээр өмсөхийг хүсэж байгаагаа ч хэлэв. Би ч яахав богинохон хэдэн үгээр хариулаад утасаа унтраалаа. Дахиад түүний мессэжийг харахыг хүсэхгүй байсан хэрэг.С.ээж: Хөөх Юнги гайхалтай бэлэг явуулжээ
Сохён: Тэр Тэхёнд өөрийгөө харуулахыг хүсэж, би Сохёныг бүрэн утгаараа өөрийн болгосон харж ав гэж байгаа юм шиг магадгүй маргааш энэтэй хослохоор зүйлс өмсөж зүйгээд ирэх биз
С.ээж: Чи яагаад түүнд ингэж муухай хандаад байгаа юм бэ? Арай жаахан хүүхэд шиг түүнд дуралсанаа ойлгохгүй л яваа юм биш биздээ
Сохён: Би түүнд дуралсанаа мэдэж байна гэхдээ хайртай лав биш гээд ээжийг түлхэх шахуу өрөөнөөсөө гаргаад орондоо шургалаа.
Маргааш бүх зүйл сайхан болоосой ямар нэг асуудал битгий гараасай л гэж найдаж байна шүү.
YOU ARE READING
Бидний нөхөрлөл /дууссан/
Romance*Би чамд хайртай гэж хэлж чадахгүй гэхдээ би чинийх байж чадна* +18 учир насаа мэдэж уншина уу?