8

111 8 3
                                    

Ганц бие бас өөрийгөө хамгаалах юу ч үгү байж эрэгтэй хүн дагаад гэр лүү нь явлаа. Замдаа Юнги ээж аавынхаа тухай бас бага насныхаа тухай ярина. Харин надад түүний үгс хүрсэнгүй зөвхөн Тэхёны хэлсэн үг хийж байсан үйлдэлүүд бодогдож яаж энэ бүхнийг нэг тийш болгохоо тунгааж байв.

Юнги: Ирчихлээ, нээрээ аав ээж хоёр гэртээ байгаа шүү гэхдээ зүгээр ээ тэд их нөхөрсөг хүмүүс хэмээгээл хаалга нээж өгөх бол би юугаа бодож энд ирсэнээ гайхсаар яг л төөрсөн гөлөг шиг түүнээс зүүгдэн дотогш орлоо. Төсөөлж байснаар үнэтэй тавилга гайхалтай дизайны шийдэл нүдэнд тусах бөгөөд үүдтэй харалдаа байх буйданд түүний ээж аав сууж буй нь харагдав.
Мөнгөөр туйлж алт иддэг гэлтэй хүмүүс ч тэд бусадаас ялгараад байх зүйлгүй санагдлаа. Намайг бүгд л дотноор хүлээн авч бушуухан зоогын ширээнд суулгав. Аав нь Юнгигыг зочин авчирхаа түрүүлж мэдэгдсэнгүй хэмээн зэмлэх бол ээж нь тэднийг жаахан хүүхэд шиг аашилж байна хэмээн шоолоод л энэ бүхэн миний төсөөлж байснаас өөр байлаа. Уг нь үйлчилэгч нар нь хоол зөөгөөд л өөр талаас хувцас авч өлгөөд аав нь ажилын өрөөнөөсөө гардаггүй ээж нь алт мөнгөөр биеээ хучиад дэлгүүр хоосолж явдаг байх гэж л боддог байсан ч үгүй байж.

Ю.ээж: За тэгээд энэ үзэсгэлэнтэй бүсгүй чинь хэн билээ?

Сохён: Аан би компанид ажилдаг юмаа бас төгөлдөр хуур хэсэгхэн заалгаж байсан гэхэд ээжийнх нь царай гэрэлтэн Юнгигоос үнэн эсэхийг шалгаж гарав.

Юнги: Хэсэгхээн заасан юмаа

Ю.аав: Төгөлдөр хуур тоглохгүй гээд л бараг цусан тангараг өргөөгүй билүү? Юу билээ? дахиад төгөлдөр хууранд хүртэл хуруугаа тайрна гээд л хэмээн өнгөрсөнг нь дурдхад Юнги бушуухан аавынхаа амыг таглаад өөр өрөөлүү орлоо.

Ю.ээж: Юнги өнөөдөр чамайг энд хононо гэсэн хоёр давхарын мухарын өрөө хоосон байгаа тэнд хонож болно шүү! гэхтэй зэрэгцэн ичсэндээ ч тэр үү нүүр нь час улаан болчихсон тэр гарч ирээд намайг чирэн хоёр давхарлуу гарав. Хэдий хоосон өрөө гэх авч өмнө нь хүн байсан бололтой их л гоёл чимэглэл харагдах бөгөөд хананд нь Юнгитэй авхуулсан томоос том зураг хадагдсан байлаа. Гэхдээ бүсгүй нь царайг хараар будан халхалсан байв.

Юнги: Маргааш би өөр ажилтай болхоор чамайг хүргэж өгч чадахгүй байх зүгээр үү?

Сохён: Мэдээж би ямар бага сургуулын хүүхэд байгаа биш

Юнги: Чи тэр залуудаа надтай үерхэж байгаа гээд хэлчих болохгүй бол бүр сүй тавьчихсан гэсэн ч болно, би чамайг түүнээс болж зовж айж гэртэй ч очихгүй байгаасаа гэж хүсэхгүй байна хэмээгээд орны хажууханд байх шүүгээнээс нилээн хуучны бөгж гарган надад атгууллаа. Уг нь би эсэргүйцэж түүнийг гэх сэтгэлгүйгээ хэлэх ёстой ч толгой минь хоосрон гайхширалд орчихсон байсан тул авиа ч гаргаж чадалгүй түүнийг гаргав.
Шөнө болход Тэхёнаас зурвас ирлээ. Хаана байгааг яагаад гэртээ ирээгүй талаар асуух бөгөөд байн байн залгаж надтай ярихыг оролдож байлаа.

Сохён: Байна уу?

Тэхён: Новш гэж утасаа авалдаа намайг яаж гуйлгах гээв

Сохён: Юу ярих гээд байгаа юм?

Тэхён: Хоёулаа салж болохгүй шүү дээ бид чинь нэг биеийн хоёр тал soulmate-л гэсэн үг би Ёримоос салах тухайгаа шийдчихсэн тиймээс буцаад ир

Сохён: Би Юнгитой үерхэж байгаа саяхан сүйн бөгж авсан тиймээс намайг тайван орхи, одооноос сайхан амьдармаар байна гуйя зүгээр л намайг орхиод өг хэмээгээд утасаа таслаад бушуухан унтраав. Түүнээс хэзээдээ ингэж их айдаг болчихов доо. Арван жилд байхдаа түүнийг хүүхэд дээрлэхэж байхыг хараад муухай ааштай гэдэгийг нь мэдэж байсан гэхтэй л айж байгаагүй дотно харилцаанд орж хос гэж хэлж болохоор болсон тэр үед ч айж байгаагүй гэхдээ яагаад ч юм одоо маш их айж байна. Магадгүй түүнийг тэнэг гэдэгийг нь мэддэг болохоор байх. Тэр хүссэн зүйлээ авахын тулд юуг ч зольж чадахаар нэгэн. Гэхдээ юу ч болсон энэ бүхнийг дуусгах цаг нь ирсэн.

-Маргааш нь-
Ю.ээж: Сохёнаа босоорой ажлаасаа хоцрох гэх дуунаар өндийн доош буувал Юнги аль хэдийнээ явчихсан бололтой ширээний ард зөвхөн түүний эцэг эх л сууж байлаа.

Сохён: Юнги биш ээ Захирал яасан юм бол?

Ю.аав: Өнөөдөр нилээн нөлөөтэй хамтрагчдаа тосож авч байгаа тиймээс эрт явсан чи сайтар хооллолчих би хүргэж өгий гэхэд би ч дургүйлхэлгүй хоолоо идчихээд түүнээр компанилуугаа хүргүүлэв. Гэхдээ би галзуурсан байх өчигдөр нь захиралтайгаа хөтлөлцөж гарчихаад маргааш нь үүсгэн байуулагчаараа хүргүүлж байдаг. Бараг бүгд Юнги бид хоёрыг үерхэж байгаа гэдэгт бат итгэлтэй болчихсон байгаа даа.

Бидний нөхөрлөл /дууссан/Where stories live. Discover now