Юнги машинаа компаниас холхон байдаг зогсоолд тавиад надаас зугтаж байна уу? гэлтэй л яарсаар яваад өгөв. Магадгүй компаний ажилтантайгаа цуг явж байгаа харагдахыг хүсээгүй биз.
Компанийн үүдээр ороход л дотно мэдрэмж бүчин авах шиг болж 9 нь давхарт буух мөчид тасгийнхан маань баяртайгаар угтаж авцгаалаа. Уг нь би зүгээр амарч байгаад ирсэн шүү дээ.Исо: Даргаа зөндөө саналаа шүү!
Сохён: Чи намайг санасан гэж үү? Өдөх хүн байхгүй уйдсандаа л намайг гэж байгаа биздээ чамайгаа ч мэдэхтэйгээ гэж тохуурхаад өрөөндөө ороход бараг л хөл эргэх зайгүй улаан сарнайгаар өрөөг минь дүүргэчихсэн байв.
Сохён: Ингэхээр чинь яаж ажилаа хийх юм бэ?
Исо: Найз залуудаа жаахан мэдрэмжтэй бэлэг явуул гэж хэлээ? хэмээн шоолоход би жаахан балмагдав. Энэ цэцгүүдийг тасгийнхан маань л бэлдсэн гэж бодтол үгүй бололтой. Н*вшын Тэхён л биш байгаасай.
Арайхийн явсаар ширээ нь дээр тавьсан байх зурвасыг үзвэл "Уг нь 100 сарнай захиалсан чинь 100 баглаа сарнай ирчихлээ, гэхдээ бага ч болов таалагдана гэж найдаж байна -Мин Юнги-" гэж гараараа нямбайлан бичсэн байх бөгөөд хажууд нь бас хэд хэдэн чихэр харагдлаа.
Тэр халамжтай хүн гэхдээ ийм мэдрэмжгүй гэж бодсонгүй бас бид хоёр төгөлдөр хуурын багш сурагч хоёроос өөр харилцаатай гэж үү? Би лав одоо өөр эртэй орооцолдмооргүй байна. Надад Тэхён хангалттай зовлон авчирсан хэсэг ч болтугай өөрийгөө хайрлаж амьдралыг мэдэрмээр байна.Сохён: Нэг нь үйлчилэгч дуудаад эд нарыг цэвэрлүүлчихээрэй би захиралтай уулзах хэрэгтэй байна
Сунжэ: Юу вэ? Найз залуугынхаа бэлгийг ингээд л хаячих юмуу? гэж янз үзсэн аястай хэлхэд би тоолгүй дээшээ гарав. Мэдээж түүнтэй нэг маргалдчихвал зогсоно гэж байхгүй.
10 давхарт ирээд хэсэг зогсов. Одоо шууд Юнгигын өрөөлүү ороод чи намайг хайрлаж болохгүй гэх зэргээр тэнэг юмнууд ярьвал тэр яаж хүлээж авах бол? магадгүй бурханаас надлуу явуулсан гайхалтай залуу ч байж мэдэх юм.Юнги: Сохёнаа юу бодоод зогсчихоо вэ?
Сохён: Аан захиралаа таньтай тустай уулзах гээд л
Юнги: Цэцэгний тухай бол уулзахгүй ээ би аль хэзийнээ чамд өгч харин чи авчихсан гэснээ үгийг минь ч сонсолгүй яваад өглөө.
Түүнийг яг юу бодож байгааг таамаглах аргаггүй юм. Надад үнэхээр дурлачихсан юм болов уу? Эсвэл бас л тоглоом тохуу хийх гэсэн нэгэн юм болов уу? доош буунгаа түүний талаар хэдэн зуун бодолт аван явсаар өрөөндөө ирэхэд бүх сарнайг гаргачихсан байх бөгөөд ширээ нь дээр жижигхэн савтай усанд хэдхэн ширхгийг нь хийгээд үлдээсэн байв.Сохён: Намайг яаж ингэж сайн мэддэг юм бол?
Исо: Юу болоод ганцаараа яриад сууна вэ?
Сохён: Нэг хүн байгаа юм аа зүгээр л танил төдий байж намайг нэвт харсан аятай л бүгдийг нь мэддэг тийм л хүн, сарнайд дуртайг минь бүр заавал өргөсийг нь салгаж авдгийг бас гаатай чихэрт дуртайг гээд л
Исо: Soulmate-ээ олчихоо юу даа манай дарга, за за ямартай ч тэр одоо чухал биш ээ шинэ төсөл ирсэн гээд дахиад л дааж давшгүй их бичиг цаас ширээ нь дээр минь өрлөө. Ийм болохоор л би ажиллах дургүй. Мэдээж цалингаа аваад гадуур хэсэж дэлгүүрээр явах дуртай боломж гарвал найзуудаараа уувал бүр ч янзтай гэхдээ л энэ их ажлыг хийх амар биш. Тасгийн хамт олон маань их чөлөөт сэтгэлгээтэй миний гаргасан санаа тэд нартай таарах тохиолдол тун цөөн. Тиймээс нэг төсөл дээр хамгийн багадаа нэг сар ажилдаг. Амраад авсан одоо үхтлээ ажил гэж байгаа юм шиг санагдчихлаа.
-6:00 цаг-
Исо: Дарга тарах цаг болчихлоо явж ууцгааяСохён: Би архинаас гарчихсан та нар л яв
Юнги: Ажлаа дуусаагүй л байгаа юм уу? гэх дуунаар сандран өндийвөл өрөөний хаалгаар Исотой цуг өнгийчихсөн зогсож байв. Уг нь захиралтайгаа учир ургуулсан хүүхэн гэж яриа гаргамааргүй л байх юм.
Сохён: Дуусаж л байна
Юнги: Тэгвэл явцгаая гэрт чинь хүргэж өгий гэж юу ч болоогүй аятай хэлээд гараа сунгахад би ичсэндээ толгойгоо ч өргөж чадахгүй түүний гараас атгаад өрөөнөөсөө гарлаа. Тасгийнхан маань жижигхэн цагаан ширээнийхээ ардаас өндөлзөн харах нь бүр ч эвгүй болгож байв. Харин тэр ер санаа зовсон шинжгүй толгой дээгүүр инээмсэглэн явсаар компаниас гаран гартлаа миний гараас атгаж явлаа.
Сохён: Танаас болж би хүний нүүр харж чадахгүй ээ
Юнги: Өглөө нөгөө залуутай уулзаад юу ярьсан талаар л чамд хэлэх гээд яарчихлаа гэхэд миний нөгөө хөөрсөн сэтгэл минь шуудхан газар доор орчхов. Ер нь Тэхёны талаар ямар нэг зүйл сонсох төдийд л сэтгэлээр уначихдаг болж.
Юнги: Чиний найз залуу гэж өөрийгөө танилцуулсан ч би лав итгээгүй дээрээс нь над луу хараал урсгаж гарсан шүү! Чамайг ажлаа тараад ирэхэд чинь уулзах гээд хүлээж байх болохоор намайг хэлчхээрэй гэж байсан
Сохён: Тэгвэл гэр лүгээ явахгүй ээ
Юнги: Гэр лүгээ явахгүй юм бол манайх луу явах уу?
YOU ARE READING
Бидний нөхөрлөл /дууссан/
Romance*Би чамд хайртай гэж хэлж чадахгүй гэхдээ би чинийх байж чадна* +18 учир насаа мэдэж уншина уу?