Яг бодож байсанчлан Юнги надад өгсөн хувцастайгаа хослох зүйлс өмсөж ирсэн байх бөгөөд үсээ ч засуулж нэг л янзтай болчихсон байлаа.
Юнги: Зүгээр үү? Чадна биз дээ
Сохён: Сандрахаа больчихсоон өчигдөр их зүйл бодож тунгаасан бас шийдвэрээ ч гаргасан хэмээгээд шүүхийн танхимлуу хөдлөв. Замын турш намайг алдчихвий дээ гэж байгаа аятай гараас минь чангахан атгасаар байлаа. Өчигдөр л надад бүх зүйл зүгээр хурдхан дуусах болохоор битгий санаа зов гэж байсан хүн өнөөдөр надаас илүү сандарчихсан харагдав. Гарын алга нь хөлс даачихсан байн байн надлуу харах нь уур амьсгалыг тавгүйтүүлж байлаа.
Шүүхийн гадаа ирээд би бушуухан түүнээс гараа татаж аваад машинааё буув. Харин тэр гайхсан ч юмуу сонин царайлчихсан дотор суусаар.Сохён: Юнги! орцгооё шүүх хурал эхлэх нь гэхэд тэр инээмсэглээд надаас сугдан дотогш орлоо.
Биднийг ирсэнээс хэдхэн минутын дараа шүүгчид байраа эзэлж үүний дараа Тэхёныг оруулж ирэв. Тэр царай алдчихсан байх бөгөөд уруул нь омголдон нүднийх нь дор хар зураас татсан байлаа. Түүний хэр ядарч зовсоныг би байтугай танхимд суугаа бүх хүн мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Уг нь нүд лүү нь хармаар байв ч тэр бүх үсээ урагш болгочихоод байдгаараа газар ширтээд байв.Юнги: Удахгүй чамаас асуулт асууна тайван хариулаарай гээд гар нь дээр минь зөөлөн үнсэх авч миний бодол санаа Тэхёноос салж өгөхгүй хэвээр.
Хохирогчын зүгээс суудалд сууж өмгөөлөгч, прокурорын асуусан асуултанд чадахаараа үнэн зөв хариулж байх үеээрээ түүнийг харах гэж чадлаараа хичээлээ.Өмгөөлөгч: Тэр өмнө нь хэзээ ч таньд гар хүрч байгаагүй гэсэн байх аа?
Сохён: Тиймээ өмнө нь ийм зүйл болж байгаагүй
Т. Өмгөөлөгч: Тэгвэл яагаад гэнэт ийм зүйл хийх болов, та түүнийг ямар нэгэн байдлаар өдөөн хатгасан үйлдэл хийсэн үү?
С.өмгөөлөгч: Эсэргүйцэж байна, сэжигтэний өмгөөлөгч хохирогчын сэтгэлзүйд халдаж хариулт авахыг хичээж байна
Шүүгч: Хүлээж авлаа, өөр асуулт асууж болно.
Ингэсээр гуч гаран минут үргэлжилсэн асуултууд дуусаж Ёрим суудалд суув.
Түүнийг буруутгах хүн үнэхээр их юмаа уг нь аав ээж нь түүний талаар сайн зүйл хэлнэ гэж сансана ч бодсоноор байсангүй. Багаасаа л гажиг хүүхэд байсан бид хоёр бараг л өөрсдөө өсгөөгүй гэх зэргээр өөрсдөдөө хир халдаахгүйг хичээж байгаа нь инээдтэй юм. Ядаж ганц ч хүн болов түүний минь талд ороосойЮнги: Гуйя, түүнлүү битгий тэгж хараач
Сохён: Юу?
Юнги: Түүнлүү битгий тэгж хар яг л бүхэл ертөнцийн чинь утга учир тэнд сууж байгаа аятай л харахаа боль гуйя хэмээхэд би араар тавичихсан айлын эхнэр шиг л сандарч эхлэв. Гэхдээ би сэтгэлээ удирдаж чадахгүй шүү дээ. Яаж ч хичээсэн түүнлүү тэмүүлээд байхад яах билээ.
Сохён: Утгагүй зүйл ярихаа боль яаж тэгж зодуулчихаад түүнд хайртай хэвээрэй байх юм гэхтэй зэрэгцэн шүүгчид шийдвэрээ гаргаад буцан танхимд орж ирэв.
Өмнө нь хэрэг үйлдэж байгаагүй бас хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн учираас 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял оноож миний эмчилгээний зардал сэтгэл санааны хохиролыг бүрэн төлүүлэхээр шийдвэрллээ. Эдгээр үгсийн дараа хөл минь өөрөө л хөдлөн түүний өмнө тулан зогсов.Сохён: Надлуу хар!
Тэхён: Яаж би чиний нүдийг дахиж харах юм бэ? Чадахгүй нь
Сохён: Бие ээ бодоорой, үүнээс цааш сайхан амьдраарай гуйж байна шүү хэмээгээд өлмийгөө багахан өргөөд түүний уруул дээр сүүлийн үнсэлтээ өгөөд танхимыг орхилоо. Миний ардаас Юнги гарч ирсэнгүй. Яаж ч тийм зүйл харчихаад дахиад намайг дагах билээ дээ. Тэгвэл өөрийгөө үл хүндэтгэсэн хэрэг болох биз.
-Сарын дараа-
С.ээж: Хүүе ээ чи гэртээ очиоч нөхөр чинь чамайг санаад хэцүүдэж байна гээд залгаж байна гэхэд би хөмсөг зангидан толгой сэгсэрээд уур минь гараагүй байгааг илэрхийллээ.С.ээж: Чи жаахан хүүхэд биш шүү дээ ганц тоглоомноос болж ээж аавындаа бүгээд байж болохгүй гэхтэй зэрэгцэн нөхөр маань ээжтэй зөрөн орж ирээд намайг мөрөн дээрээ тохож аваад гэрийн зүг хөдлөв. Замын турш би тийчигнэн ямар их ууралсанаа тайлагнаж гарах бол тэр чимээгүй л миний үг болгоныг сонсож байлаа.
Сохён: Чи миний духыг улаатал нь нясалсанаа мэдэж байна уу?
Юнги: Хайр нь сөгдөө уучлалт гуйх болохоор одоо тайвшир л даа
Сохён: Чамтай байсаар байгаад жаахан хүүхэд шиг болчихжээ би уг нь ийм хүн биш шүү дээ чи ч мэднэ
Юнги: Тиймээ чи бол өөрийгөө чөтгөр гэж боддог сахиусан тэнгэр далавчаа өөрийн гараар ураад улаан хадуур барьж чөтгөр гэж өөрийгөө нэрэлсэн нэгэн гээд намайг налан хажууз минь суув.
Тиймээ түүний зөв Тэхёнтой учирсанаас хойш өөрийгөө чөтгөр гэж бодон буруушааж ирсэн ч үгүй байж. Дотор минь жижигхэн сахиусан тэнгэр суучихаад гадагш гаргах хэн нэгэнийг л хүлээгээд байж.Юнги: Би шүүх хуралын дараа чамайг хайж очиогүй бол чи яах байсан бэ?
Сохён: Чи хайж ирэхгүй бол би өөрөө очиод чамайг өөрийн болгоно мэдэж байгаа биз дээ надад хүн татах олон авьяас байдагыг гэхэд тэр хөнгөхөн инээгээд толгой дохилоо.
Түүнтэй л учирах гэж би амьдарсан бололтой, ингэж л жаргал эдлэх гэж олон зовлон үзсэн байж таараа. Юнги бид хоёр нэг нэгнийгээ нөхөж нэгэн биеийэ хоёр тал болж чадсандаа баяртай байна.
Магадгүй хайр гэдэгийн тодорхойлолт нь зүгээр л хайртай хүн нь байх.
YOU ARE READING
Бидний нөхөрлөл /дууссан/
Romance*Би чамд хайртай гэж хэлж чадахгүй гэхдээ би чинийх байж чадна* +18 учир насаа мэдэж уншина уу?