Сохён: Та энд юу хийж яваа юм гэж ундуйцан дуугархад тэр ямар нэг баяртай зүйл болчихсон аятай л томоор инээмсэглэн намайг угтаж авав.
Юнги: Уг нь хоёулаа чацуу юмсан чи байнга л намайг та гээд байхаар эвгүй юмаа жаахан дотно байлдаа зүгээр чи гэж дууд
Сохён: Чи тэгээд яах гэж ирсэн юм
Юнги: Чамайг хоёр өдөр дугуйландаа ирэхгүй утасаа авахгүй болхоор чинь санаа зовоод л гээд өөдөөс нь инээхэд нь яагаад ч юм би зөрүүлэн инээмсэглчихэв. Яаж гэрт минь хүртэл зориод ирсэн хүнийг зүгээр явуулах билээ дотогш оруулан цай ч болтугай уулгахаар шийдлээ.
Сохёны эцэг эх мөнгө хүүлэгч нараас болж Америкт бүгхээр шийдсэн тул тэр гэртээ ганцаараа амьдардаг байлаа яахав заримдаа Тэхён болон Ёрим ирж хоноглдог байв.Юнги: Хөөх танайх их цэвэрхэн юмаа
Сохён: Жижигхэн гэх гэсэн байлгүйдээ гэж ширүүхэн хэлээд кофе аягалан түүний урд тавихад тэр яг л ингээд л болоо юмуу? гэсэн янзтай ширтэж байсанаа кофегоос балган ойр орчимыг ажиглаж эхэллээ. Тэр яг л анх уулзаж байсан шиг албаны хослол өмссөн байх бөгөөд хүйтэн ширүүн харцаараа нэвт ширтэх авч нар шиг л дулаахнаар инээмсэглэж байв. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй Ёримыг хүргэж өгчихсөн Тэхён хамаг хурдаараа буцан ирж хаалгыг минь тогших ч үгүй эвлээд орж ирлээ
Тэхён: Энэ новшыг яагаад гэртээ оруулчихсан юм
Юнги: Энэ чинь хэн билээ?
Сохён: Хөөе Тэхён энэ чиний байх газар биш байхаа бас түүныг новш гэхээ боль харин Юнги чи одоо яв гээд бушуухан түүныг гаргав. Үүнээс удвал миний бузар булхайг чихээ алт болготолоо сонсох биз.
Тэхён: Тэгхээр ийм залуутай уулздаг болчихжээ
Сохён: Чамд хамаагүй ш дээ юундаа уурлаад байгаа юм
Тэхён: Яахлаараа надад хамаагүй гэж би чиний...
Сохён: Чи миний юу юм хэлээч юу юм ийм хүнээс харамлаж гэрт дайрч орхоор эрхтэй чи хэн юм айн гэж уурлангуй хэлээд өндийхөд Тэхён ширээ нь дээр байсан зүйлийг шидлэн уураа гаргасанаа намайг шууд л заамдаад авав
Сохён: Чи яаж байнаа арай намайг цохих гээ юу? энэ үгний дараа түүний алга үнэхээр л миний хацар дээр буулаа.
Тэхён: Муу завхай амьтан яаж намайг хуурч чадаж байнаа ийм болхоор л би чамайг энэ тэрүүгээр явуулах дургүй байдаг юм гээд дахин гар далайхад би тэвчилгүй шууд л зөрүүлэн алгадчихав.
Сохён: Намайг завхай гэнээ тэгвэл чи юу юм ариун цагаан энхийн тагтаа юу? Ингэж байвал би явж очиод чамайг надтай ямар харилцаатайг Ёримд хэлчихнэ шүү надад айх юм байхгүй
Тэхён: Би чамайг өөр хүнтэй хуваалцаж чадахгүй
Сохён: Угаасаа би чамтай дахиж уулзмааргүй байна хоёулаа одооноос энэ тэнэг харилцаагаа дуусгья дахиж манайд ирж надад ойртох гэсны хэрэггүй шүү хэмээн сануулаад угаалгын өрөөг зорилоо.
-Юнгигын талаас-
Юнги: Найз залуугүй гэж сонссон юмсан энэ залуу одоо хэн юм болоо хэмээн өөртэйгээ ярисаар машиндаа суун хөдлөв. Аль хэзийнээ орой болчихсон тул тэр наргихаар шийдэн найзуудыгаа гэртээ ирэхыг урилаа.
-Гэрт-
Юнги: Ингэж уугаагүй их уджээНамжүүн: Тэгэлгүй яадгын чи нэг бүсгүйгын ардаас гүйгээд архи уух ч сөхөөгүй байсан биздээ
Юнги: Тэр угын гайхалтай эмэгтэй та нар ганц л хараад нурж унах болно
Хусог: Тийм л сайхан юм бол хурдхан өвөртөө оруулаачдээ
Юнги: Үгүй ээ тэр бол бусдаас өөр үнхээр эрхэм нэгэн зүгээр түүнтэй ярилцах түүнлүү харах төдийд л миний сэтгэл дүүрдэг
Хусог: Чин сэтгэл үнэнч хайр гэсэн хачин юм сонсмооргүй л байна шүү
Намжүүн: Заза наад яриагаа дуусга зүгээр юу ч бодохгүй наргицгаая гэж бусдыгаа уриалан дахин нэг нэг шил задаллаа.
-Сохёны талаас-Тэхёныг явсаны дараа би бараг үүр цайтал уйлж суулаа магадгүй тэр анх удаа намайг гэмтээхийг хүсэж гар хүрсэн нь болхоор тэр биз. Би цаг хэд болж байгааг анзаарах сөхөөгүй байсан болохоор эргэн тойрноо нэг сайн харсанаа утасаа асаатал аль хэзийнээ 5 өнгөрч байв.
Сохён: Зургаагаас дугуйлантай юмсан очихуу байхуу? гэхтэй зэрэгцэн
Тэхёноос 'Уучлаарай өчигдөр түргэн аашилчихлаа зүгээр биздээ хоёулаа дахиад уулзаж болно биздээ' гэсэн мессэж ирлээ. Гэхдээ надад түүнийг уучлах бодол огт төрөхгүй байв. Өмнө нь байсан бол ганц хоёр өдөр гомдсон царай гаргачихаад л буцаад энгэрлүү нь гүйх байсан биз. Харин одоо энэ бүхнийг цэглэх цаг нь болсон. Түүнээс ирсэн бүх мессэжийг устгаад өндийлөө. Уйлсаар байгаад урсаж арилсан будгаа арилгаж шинээр будаад, хувцасны шүүгээгээр дүүрэн байх хар өнгийн хувцаснуудаа шидлэн арай гэж цагаан богино даашинз олж аваад гархад бэлэн болов. Одоо л нэг ачаанаасаа салсан юм шиг мэдрэмж төрж байна. Дахиад Тэхёнтой уулзахгүй байхад л би өөр хүн болж чадах бололтой.
YOU ARE READING
Бидний нөхөрлөл /дууссан/
Romance*Би чамд хайртай гэж хэлж чадахгүй гэхдээ би чинийх байж чадна* +18 учир насаа мэдэж уншина уу?