'Галзуурсандаа үхэх нь'

798 66 2
                                    

2018 оны 7 сарын 6.. Өнөөдөр үдээс хойш Сөүл хотод аадар бороо орох бөгөөд ард иргэдэд шүхэр авч гарахыг зөвлөе.. Одоо 11 цаг 47 минут..

Ногоон гэрэл аслаа..

Тэхён ахтай их хурдан дотносож байгаа.. Тэр үнэхээр эелдэг, сайхан сэтгэлтэй, боловсролтой, төлөвшсөн бас царайлаг.. төгс нэгэн.. Дамжаан дээр л багш гэж дуудаж, бусад нь үед нь зүгээр ах гэж дуудаж байхыг хүссэн.. надад ч татгалзах шалтгаан байгаагүй.. Дамжаандаа явах бас математикт дэндүү гэмээр дуртай болж хичээл эхлэх болоогүй байгаа ч дамжаа руугаа яарна..

Анги руу орвол надаас гадна 2 3 охин л ирсэн харагдаж байв.. Би байнга суудаг хамгийн арын суудалдаа суун Тэхён ахын ирэхийг хүлээнэ.. Хүсэн хүлээснээр нэг их удалгүй ах орж ирсэн бөгөөд над руу харан нүүр дүүрэн инээв.. Тэр үнэхээр төгс төгөлдөрийн тууль..

Хүүхдүүд ч бага багаар нэмэгдэн Тэхён ах мэндэлсэн хүн болгонтой зөрөн мэндэлж инээмсэглэж байлаа.. Явсаар миний ширээн дээр ирэн хүүхдүүдийн нүдийг хариулсаар нэг зүйл тавьчихаад бараг зугтаах нь холгүй явчихав.. Харвал аягатай цөцгийтэй зайрмаг дээр жижигхэн наалддаг цаасан дээр захиа биччихсэн байв..

'Би хоол авчирсан, тараад хамт идэх үү?'

Асуултынхаа хариултыг авах гээд байгаа бололтой над руу итгэл тээн хараад байсанд нь би толгойгоо дохин эрхий хуруугаа гозойлгов..

Хичээлийн дундуур тэр хальт над дээр ирэн
"Өлсөж байна уу? Хичээлээ гялс дуусгачих уу?" Тонгойн шивнэхэд нь би толгойгоо сэгсрээд
"Дахиад 30 минут дутуу байна, яах юм бэ? Та харин.. намайг цөцгийтэй зайрмаганд дуртайг яаж мэдсийн?"
"Харин л дээ.." нүдээ ирмэчихээд явчихав.. Энэ ах нээрээ хүн догдлуулахдаа сайн шүү..

Хичээл ч дуусч хүүхдүүд бүгд гарахад би цүнхээ үүрэн үсэрч дэвхэцсээр Тэхён ахын хажууд очиход би үнэхээр биенийх нь тал юм уу хаашаайн..
Хамраа үрчийлгэхэд тэр инээн
"Явцгаая!" Гарнаас минь хөтлөн нэг цүнхтэй зүйл тэврэн тэндээс гарлаа..

Дээвэр дээр ирэн бид хоолоо эхнээс нь ширээн дээр засч эхлэв..
"Хөөх! Та арай бүгдийг нь хийсэн юм биш биз дээ?" Нүдээ томруулан уулга алдахад тэр хийсэн гэж хэлээгүй ч бахдалтай нь аргагүй сууж харагдав..
Амьдралдаа идсэн хамгийн амттай өдрийн хоол.. бид хоолоороо тоглох үедээ тоглон Тэхён ах үе үе надад энийг идээд үз гэх нэрийдлээр халбагадан өгч байлаа..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now