'Сайхан амьдраарай, Тэхён ахаа!'

742 57 0
                                    

Хэжин утсаа гаргаж ирэн Тэхён руу залгав.. Утасны цаанаас хагас ухаантай сонсогдох Тэхён.. гэвч энэ хэн хэнд нь хамаа байсангүй..

"Ахаа!" Ихэр татан уйлах түүний хайртай бяцхан охин..
Архиндаа тасран унасан Тэхён ухас хийн босон "Хэжин? Зүгээр үү? Юу болсон бэ?" Санаа зовсондоо үхэж байв.. муу зүйл болсон байх вий хэмээн толгой дотроо кино хийх нь холгүй байх нь тэр..
"Манай ах.. манай ах намайг таньтай битгий уулз гэсэн!" Үг хэл нь ойлгогдохгүй хэмжээнд уйлаад байсанд Тэхён утасны цаанаас сонсоод сууж чадалгүй машиныхаа түлхүүрийг гадуур хувцастайгаа шүүрэн гарахаар зэхлээ..
"Ах нь очиж байна.. удахгүй болохоор тайвшраад хүлээж байгаарай за!"
Жимин "Энэ орой хаачих гэж байгаа юм?"
"Хэжин дээр очих хэрэгтэй байна?"
"Тэр дунд сургуулийн сурагч.. одоо унтах хэрэгтэй!" Бухимдан ийн хэлэхэд Тэхёнд хамаа байсангүй.. дахин гарах гэхэд Жимин уурлан зогсоогоод
"Чи согтуу байна, Ким Тэхён!"
"Хараал ид! Хамаагүй ээ.." солиотой үйлдэл хийх гэж ядахад нь гэрт нь хэн нэгэн орж ирэв..
Тэхён баярласаар
"Жонгүг? Ашгүй дээ.. чи уугаагүй биз дээ? Машин бариад өг!" Итгэл тээн гуйсан ч Жонгүгийн хүйтэн харц, хоолойны өнгө тэхёныг газартай нь хадав..
"Явах хэрэггүй!"
"Юу?"
"ХАРААЛ ИДСЭН ЯВАХ ХЭРЭГГҮЙ ГЭЭД БАЙНА!"
"Жон Жонгүг!"
"Хэжин рүү явах гэж байгаа биз дээ?"
"Чи яаж мэдсэн юм?"
"Дахиж түүнтэй уулзах хэрэггүй.. амьдралд нь гарч ирэх хэрэггүй.. нүдэнд нь үзэгдэх ч хэрэггүй.." заамдан ийн хэлэхэд нь Тэхён ч мөчөөгүй өгөлгүй зөрүүлж заамдаад
"Чи юу юм? Хэн болчихоод надад заагаад байгаа юм?"
"Хараал идсэн чиний хайртай гээд байгаа охины чинь АХ НЬ БАЙНА!"
"Юу?"
"Би харсаар байж.. чиний ямар адгийн амьтныг мэдсээр байж.. дунд сургуулиа ч төгсөөгүй охин дүүгээ чиний тоглоом болгох юм шиг байна уу? ЗҮГЭЭР ХАРЖ СУУГААД УУ? Ухаан орж үз, Ким Тэхён! Чиний сэрүүн зүүд чинь арай л удаад байна!"
"Үгүй ээ.. тэр.."
"Юу гэх гээв? Би энэ удаа жинхнээсээ дурласан? Чин сэтгэлээсээ хайртай? Больж үз! Бид нэгнээ мэддэг болоод 10 жил болж байна.. таны ямар хүн гэдгийг би өөрөөсөө ч сайн мэднэ.. дахиж дүүтэй минь зууралдах хэрэггүй.. үгүй бол би таныг алчихна шүү!" Тэхёныг түлхэн унагаад дахиж хэзээ ч ирэхгүй гэсэн бодолтой тэр гэрийг орхив.. Энэ бүхнийг харж зогссон Жимин яахаа үл олно.. харин Тэхён хэдийн оюун санаагаараа үхэж байх аж..

2018 оны 9 сарын 19.. Өнөөдөр цаг агаар сэрүүхэн хүйтэн байх бөгөөд ард иргэдийг ханиаднаас болгоомжлохыг хүсье.. Одоо 14цаг 50 минут..

Хэжиний талаас~

Тэхён ахтай уулзаагүй бараг сар боллоо..
Залгах бүрт сонсдог ганц өгүүлбэр..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now