'Зугтсан ч таарсаар..'

588 54 1
                                    

"Гэнэт юу яриад байгаа юм?"
"Би Франц руу явах гэж байгаа.. энэ миний амьдрал.. гэтэл би ямар ч цусан төрлийн холбоогүй хүмүүсээс тусламж аваад баймааргүй байна.. өөрийнхөө хүчээр амьдармаар байна.. та энд ажлаа хийх хэрэгтэй.. ээжийгээ ч гэсэн асрах хэрэгтэй.. тэгээд л хэсэг завсарлага авъя гэж байна?"
"Ингэж байхаар салъя гээд хэлчихээч!"
"Салахыг хүсээд байгаа хэрэг үү? Би салж чадахгүй болохоор завсарлага гэж хэлсэн юмсан.."

2021 оны 2 сарын 1.. Өнөөдөр цаг агаар цэлмэг тогтуун өдөр тохиож байна.. Одоо 12 цаг 30 минут..

Хэжиний талаас~

Би тэр өдрөөс л эрүүл ухаанаар хүн шиг сэтгэж эхэлсэн.. Өөрөөсөө үе мултарсан олон ах хүнд толгойгоо мэдүүлчихээд өөрийгөө алж байснаа ойлгосон.. Түүнийг анхны хайр минь гээд зүрхэндээ үлдээхээр шийдэж өнөөдөр харь уль болох Францыг зорихоор явж байна.. Дорно дахины зураачаар сурахад хамгийн тохирсон газар.. Гэхдээ очингуутаа эхлээд ахлах сургуулиа төгсөх хэрэгтэй..

Тэхён ах намайг бодвол хийх зүйлээ хийчихсэн хүн.. түүнд над шиг ирээдүйдээ зовох шаардлага байхгүй.. ажлаа хийгээд хүссэнээрээ зугаацаад явж байхад асуудал ч үгүй.. Харин надад бодож санах юм их бий..

"Сайн байцгаана уу? Солонгос улсаас ирсэн Жэннифэр Жон байна.. Тусалж дэмжээрэй!" Парис дах урлагийн ахлах сургуульд элсэн суралцахаар болов..

Тэхён ахгүй нэг сар..

Одоо дасч эхэлж байна.. Тэр надтай нэг ч удаа холбоо бариагүй.. барих гэж хичээгээгүй.. одоо яв даа гэхэд тэр дороо явчихсан.. Би түүний хувьд дайраад өнгөрөх автобусны буудал шиг л хүн байсан..

Тэхён ахгүй 2 сар

Би энд их алдартай болсон.. Сайн зурдаг, бас хөөрхөн, сайхан сэтгэлтэй гэдэг нэрийдлээр.. хүүхдүүд надтай дотносох гэж хичээж, дугаарыг минь асууж, болзоонд урина.. Гэхдээ надад тийм харилцаа үүсгэх хүсэл байсангүй.. Хичээлдээ төвдөрч, найзуудтайгаа хөгжилдөнө..

Тэхён ахгүй 3 сар

Хэдийн зун болох дөхөж гадаа дулаарах үеэр сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин болох хүүтэй танилцсан юм.. Тэр ч бас Солонгос хүүхэд байсан учраас хурдан дотносож байв.. Яриагүй удсан эх хэлээрээ ярих боломж гарч хааяадаа хамтдаа Солонгос хоол хийж иднэ..

Тэхён ахгүй 4 сар

Хичээл амран дүнгээрээ 1-т жагссан тул 1 сарын хугацаанд Европын орнуудаар аялах эрх авсан.. Жунин ч хамт явна.. Тэр бол өнөөх сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин хүү билээ..

Тэхён ахгүй 5 сар

Би одоо бүрэн дассан гэж бодож байна.. Эрт ингэх хэрэгтэй байсан юм..

Зуны амралт хэдийн дуусч гадаа сэрүүсч эхлэнэ.. Энд намар бол төгс улирал..

"Жунин явах уу?"
"Чи нээрээ.. хэлдэг шдээ.. тольдоод тольдоод өнгө орохгүй царайтай байж яах гээд тольдоод удаад байдаг юм бэээээ~?"
"Чих шиг.. миний ардаас ямар олон залуус гүйдгийг мэдэхгүй юу? Тэр дундаас би чамайг л тоож харьцсан юм шүү!"
"Талархлаа хатагтай.. за явъя аа.."

Их дэлгүүр орохоор явав..

Үнэртэй ус, цаг авна энэ тэр сонгоод өг гээд хүн хар өглөөнөөс хойш дуудаад зүгээр..

"Gucci-н ус авмаар байна!"
"Тэгвэл тийшээ орж үзье!"

Цаахан талд байх дэлгүүрийг чиглэв.. Гэвч нүдэнд минь танил нэг зүйл гялс хийсэн юм..

БНСУ-н Kim грүпийн үнэт эдлэлийн шинэ салбар дэлгүүр гэх хаяг хадсан харагдана..

Би гэнэт гацчихсанд Жунин гайхаж байснаа дэргэд ирэн
"Энэ нөгөө Тэхён ахын чинь грүп мөн биз дээ?" Би зүгээр л толгой дохино..

Ойролцоох хүмүүсийн яриаг сонсвол
"Энэ грүп сүүлийн үед их алдартай болоод байгаа.. захирал нь жүжигчин шиг аймшигтай царайлаг хүн байдаг гэсэн!"
"Нээрээ юу? Харах юмсан! Эхнэртэй юм уу?"
"Мэдэхгүй ээ.. байхгүй байх.. гэхдээ өнөөдөр ирнэ гэсэн шиг санагдаж байна!"

Тэдний яриа миний толгой дотор эргэлдэнэ..

Тэхён ах ирнэ.. энд ирнэ..

Жунин хажуунаас нудрахад түүн рүү харцаа шилжүүлвэл тэр урагшаа ямар нэгэн зүйл рүү дохиж байв..

Хагас жилийн дараа дахиад таньтай таарчихлаа.. Дэлхийн нөгөө зах руу зугтсан ч тааралдсаар байх хэрэг үү? Гэхдээ энэ удаа би тань дээр очихгүй, яасан ч..

Харцаа Жунин руу шилжүүлэн
"Хайраа? Gucci-н ус авъя гэсэн биз дээ? Явцгаая!"

Түүнийг сугадан хажуугаар нь зөрөн алхав.. Уучлаарай ахаа.. бид тохирохгүй.. насаараа ч, бусад зүйлсээрээ ч..

Baga zereg zaswarlagdaj bg blhoor ehneesn unshihiig hicheegeerei..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now