'Завсарлага'

649 56 0
                                    

Жонгүг, Хэжин 2 гал тогоонд яахаа мэдэхгүй зогсох бол Тэхён зочны өрөөнд өвдөг дээрээ сөхрөн гараа өргөн сууна.. Үс нь сэгсийчихсэн.. энэ хүн ер нь 30 хүрч байгаа хүн мөн үү хха..

Гэвч тэхёны урд урдах цайгаа хааяадаа ганц 2 балган суух түүний ээж..

Тэхён "Э-ээжээ.. та эндэхийг яаж мэдэж ирсэн юм?"
"Та гуай энд юу хийж байгаа юм? Яасан Жонгүгт хайртай болчихсон юмуу? Тэгээд энд амьдраад байгаа юм уу? Миний хүү нээрээ эрэгтэй хүн сонирхдог юм уу?" Алах нь дээ гэж бодож байсан ч сүүлдээ инээн хүүгээрээ тоглоом хийнэ.. Тэхён гараа буулган
"ЭЭЖ!"
"Наад дуугаа золиг минь! Гараа өргө, хэн буулга гэсэн юм?"
Тэхён буцан нусаа татсаар гараа өргөхөд тэхёны ээж хойш эргэж харахад Хэжин, Жонгүг 2 бантан худлаа нааш цааш харан юу ч юм хийж байгаа дүр эсгэнэ..

"Жонгүг, ийшээ суугаач!"
"Аан.. за.."

Хэжин аль болох зугтахыг хичээж байлаа.. Өрөө лүүгээ гүйхээрээ орох гэхэд

"Чи Жонгүгийн дүү юм уу? Дургүйцэхгүй бол наашаа суугаач.." их л эелдэг ийн хэлэв..

Хэжин айн хумсаа оролдсоор тэд ширээ тойрон сууцгаана..

Тэхёны ээж хоолойгоо засан
"За Ким Тэхён! Яагаад энд амьдраад байгаагаа хэл дээ! Жонгүгийн аав ээжид төвөг удаж байна гэж бодохгүй байна уу?"
"Үгүй ээ тэр нөгөө.." Тэхён Хэжинээс болоод энд байгаагаа хэлж чадахгүй ядна..

Гэвч тэхёны ээж "Чамайг хэн гэдэг вэ?"
"Ж-Жон Хэжин гэдэг.."
"Яг Жонгүгийг дуурайжээ.."
"Баярлалаа.."
"Хэдэн настайв?"
"17 настай.."
"Энэ хөгшин толгойтой суулгачихья гэсэн арай л жоохон бололтой.." Тэхён Хэжин 2 бага зэрэг урам хугарна.. Зөвшөөрөхгүй мэт санагдаад..
"..."
"Их хөөрхөн охин байна.. ахлах сургуулийн сурагч уу?"
"Тийм ээ.."
"Төгсөөд?"
"Би.. би юу?"
"Тийм ээ.."
"Б-би дорно дахины уран зураачаар сурах бодолтой байгаа.."
"Гайхалтай сонголт байна.."
"Баярлалаа.."
"Тусламж хэрэгтэй бол эгчдээ хэлж болно шүү.. чи охин хүүхэдгүй болоод ч тэр үү чи их хөөрхөн харагдаад байна.." ихэмсэг инээх ч буцан Тэхён руу харан
"Чи бос! Гэртээ харь! Айлд төвөг удаад.."
"Үгүй ээ.. би явахгүй.."
"Энэ золиг.."
"Явахгүй ээ.. явж чадахгүй.."
"Ойлгож болохоор шалтгаан хэлвэл бодож үзье.."

2021 оны 1 сарын 15.. Өнөөдөр бага зэрэг салхитай сэүүрхэн өдөр тохиож байна.. Одоо 16 цаг 28 минут..

"Хэжин? Гараад ир дээ?" Жонгүг ийн орилно..

Хэжинийг өрөөнөөсөө гарахад нүд нь бүлтрэх шахах нь тэр.. Баадангаар ороосон маш олон зүйлс.. хар хувцастай хэдэн хүмүүс гэр лүү нь зөөж оруулна.. Зарим нь сагстай жимс бас хувцас харагдана..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now