'Ухаан суу ахаа'

795 55 2
                                    

"Тэхён.. Компаний хувьцаа.." Жимин ахын хоолой байлаа..
"Яасан гэж?" Тэхён ахын хоолой ч тогтворгүй болж эхлэв..

Гэнэт хаалга хүчтэй балбах чимээ гарч би айж байлаа..

Тэхён ах "Жимин эргээд яръя!" Үгийг нь сонсолгүй тасалж орхиод надад хандан
"Юу болоод байгааг мэдэхгүй ч өрөөнөөсөө гарахгүй чимээгүй сууж бай!"
"Ахаа?" Юу юугүй уйлагнаад эхлэв..

Тэхёны талаас~

Хаалгаа тайлан бухимдангуй "Хар шөнө юу болж байгаа чинь энэв?"
"Прокурорын газраас явж байна.. Энэ нэгжлэг хийх зөвшөөрөл бас баривчлах зөвшөөрөл.. хамтран ажиллахыг хүсье!" Шууд дайрч орон хамаг юмыг маань битүүмжилж эхлэх нь тэр..

Гэнэт юу болоод байгааг ойлгож хүчрэлгүй эргэн Жимин рүү залгалаа..

"Хараал идсэн юу болоод байгаа юм бэ?"
"Чамайг компаний мөнгө хууль бусаар завшсан, хууль бус цаасан дээрх компанитай гэсэн нотлох баримтууд гараад ирсэн.. одоо мэдээгээр шуурч байна.. компаний хувьцаа шалдаа буутлаа уначихсан.. өдийд прокурор.."
"Тийм ээ манайд ирчихсэн байна.. Жонгүг та 2 хаана байна?"
"Танайх руу явж байна аа! Жонгүг хэжинд санаа зовоод тайван сууж чадахгүй нь гээд!"
"Ашгүй дээ.. за тасаллаа.."

Тэд миний ажлын өрөөн дөх бүх бичиг баримтыг ухан хурааж аваад зогсохгүй Хэжиний урланд хүртэл орон юу ч үлдээлгүй нэгжиж байлаа.. Хэжиний их удаан зурсан, будаг нь ч хатаагүй зургийг хүртэл юу ч үгүй дэвсэлж байсан юм.. Надад хийж чадах юм юу ч үлдээгүй болохоор галзуурах шахаж байтал ахлах нь бололтой нэг нь ирэн
"Таныг хууль бус мөнгө завшсан хэргээр баривчилж байна.. та дуугүй байх эрхтэй.. өмгөөлөгч авах эрхтэй.. таны хэлсэн үг бүр шүүхэд таны эсрэг ашиглагдаж болно.."

Зохиолчийн талаас~

Жонгүг Жимин 2-г ирэхэд тэхёны гэрт хулгай орсон аятай болчихсон байх нь тэр.. Бүх юм нь тарж бутраад битүүмжлэгдчихсэн..

Жонгүг тэрүүгээр нэг орилон дүүгээ хайна.. Тэднийх 2 давхар хувийн сууц учир нилээн зай талбай том байсан юм..
"Хэжин?"
"Ахаа?" Өрөөндөө яахаа мэдэхгүй нааш цааш утсаа алхан холхих түүний дүү..
"Тэхён ахыг аваад явчихсан!"
"Эхлээд эндээс явцгаая!"

Жонгүг Жимин 2 хэжинийг дагуулан байрлаж буй байр луугаа хөдлөх нь тэр..

Хэжин замдаа юу болоод байгааг зогсоо зайгүй шалгаана..
Сүүлдээ уурлан "Ахаа, надад энэ зэргийн юмыг ойлгох ухаан байгаа.. хэлээч дээ.."
Жонгүг дүүдээ бүгдийг тайлбарлан тэд яахаа ярилцаж байтал жиминд дуудлага ирэх нь тэр.. Харвал Тэхён байлаа..

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now