'Согтуудаа...'

697 53 1
                                    

Гэртээ хөлөө дааж ядан орж ирэх дүүгээ харсан Жонгүг багагүй санаа зовж байв..

Өрөөнд нь дагаж ортол гар нь бас хөл нь бага зэрэг хөхөрсөн харагдана.. Жонгүг шууд гарнаас нь татан
"Юу вэ? Чи яачихсан юм? Зодоон хийгээ юу? Эсвэл зодуулаа юу? Тэхён ингэсэн юм уу?"
"Ахаа би ядраад байна.." дэндүү гэмээр сул хоолойгоор ийн хэлэн одоо ч санаа зовох ахыгаа үл тоон орондоо шургах бяцхан охин.. Өөрөөсөө олон насаар ах хүнтэй үерхлийн холбоо тогтооно гэдэг түүнд давж чадахааргүй уул шиг санагдаж байв.. Дөнгөж 16настай түүнд хүнтэй үерхэх нь хүртэл дарамттай санагдаж байхад өөрөөсөө тэр олон ах, бүх зүйлийг хийгээд үзчихсэн хүнийг хайрлана гэдэг амар биш байх нь тэр.. Хүмүүс ч элдвээр хэлж эхлэнэ..

Хэжин тэр өдрөөс хойш тэхёнтой уулзаагүй.. Уулзахгүй гэж чадлаараа зугтааж дамжаандаа суухаа больж, сургуулийнхаа сүүлийн цагийн хичээлээ тасалж тэхёноос зугтдаг болчихсон.. зүгээр л түүнд хугацаа хэрэгтэй байсан юм..

Тэхён амхиндаа хэжинтэй уулзах гэж чадлаараа хичээнэ.. Минут тутамд залгаж, Жонгүгаас уулзуулж өгөхийг гуйна.. Гэхдээ тэр удалгүй нэг хариу сонссон юм..

Таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна..

Ким Тэхён галзуурч байв.. Бяцхан охинтойгоо уулзаагүй 10 хоног.. Тамын тогоонд 10 жил шатаж байгаа юм шиг л тамлана.. Санаа зовж, санаж бэтгэрэн уулзахыг хүссэндээ галзуурна.. Өдөр бүр архинд толгойгоо мэдүүлэн, тамхийг идэх нь холгүй өнгөрөөнө..

Хэжинд харин эсрэгээрээ сэтгэлд нь амар байх шиг санагдав.. Үеийнхээ хүүхдүүдийн адил найзуудтайгаа гарч, тоглож, хөгжилдөж, сайхан ааштай, царай муутай гэж багш нарыгаа шоолцгооно.. Дунд сургууль ийм л байдаг.. Дунд сургуулийн сурагч ийм л байх ёстой..

Тэхёны хэцүү байдлыг харах Жонгүгт ч хэцүү байсан тул тэр шулмын санаа бодож олсон юм..

2020 оны 6 сарын 30.. Өнөөдөр бусад өдрийнхөөс илүү халах төлөвтэй байгааг нийт ард иргэддээ анхааруулж байна.. Одоо 12 цаг 30 минут..

"ЖОН ХЭЖИН!"
"Ахаа.. яах гээд хүн унтуулахгүй орилоод байгаа юм бэ?"
"Өнөө орой ахынх нь нэг найз ирнэ.."
"Тэхён ах байвал таныг ч гэсэн ална шүү!" Жонгүг хоолойгоо засан
"Тэр.. н-нөгөө.. Тэхён биш ээ.. миний эртний найз байгаа юм.. манайд хэсэг амьдрана.."
"Ах минь үлгэр ярихаа болиод гарч үз!" Одоо ч орондоо шурган нүдээ ч нээлгүй ярих энэ охин.. урьдынхаасаа илүү ааш муутай, ширүүн зантай болчихжээ..
Жонгүг дахин хоолойгоо засан
"Ямартай ч орой ирнэ.. хэсэгтээ манайд байна.. удахгүй ирэх болохоор босч ээжид хоол хийхэд нь тусал.."
"Шибал.. гайтай юм бэ?"
"Энэ золиг чинь.. хэнийг хараагаад байгаа юм?"

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now