'Би бууж өгье..'

677 56 2
                                    

Үсийг минь илэн хацрыг минь илбэхэд нь бие арзайж байв.. Үхэхээ мэдсээр байж өөрийн эрхгүй
"Бузар гараа тат!" гээд хэлчихэв.. Тэр эгч инээсээр намайг дахин хүчтэй алгадаж орхилоо..

Зохиолчийн талаас~

Тэхён Жонгүг 2 уухаар болон ганц 2 хундгыг тогтоон сууж байв.. Удалгүй бодсоноор тэхёны утас нь дуугарах нь тэр..

Автал харин хэдэн залуусын инээдэм болон түүний бяцхан охины уйлан гуйх хоолой сонсогдож эхлэв.. Доод зовхи нь таталдан байдгаараа хөмсгөө зангидан утсаа хагартал базна.. Жонгүг гайхан асуувал
"Пак Суа.. муу өлөгчин.. цааш нь харуулна даа.." шууд гараад гүйсэнд Жонгүг ч мөн дагав..

Тэд машинд суун хөдлөхөд Жонгүг түүнээс
"Юу болсон юм?"
"Чи тэр өдрийн хүүхдээ яаж таньдаг юм? Тэр хэн юм?"
"Хардаад байгаа юм уу?" Худлаа тоглоом хийж эхлэхэд энэ нь тэхёнд огт хөгжилтэй байсангүй..
"ХАРААЛ ИД! ХАРИУЛААЧ ДЭЭ! Тэр одоо хэжинд ямар нэг муу зүйл хийх гээд байна.."
"Юугаа яриад байгаа юм?" Жонгүг ч бухимдаж эхлэв..
"Хаана байгааг нь олоодох л доо ядаж.." бараг уйлж байна уу даа Ким Тэхён..

Жонгүг Согжин руу бараг мянга залгасан байх аа.. Арай гэж тэр хариулсан юм..
Жонгүг шууд хараан
"ХАРААЛ ИДСЭН НОВШ МИНЬ! ЧИ ХААНА БАЙГАА ЮМ?"
"Энэ я*хан ийм хурдан хэл хүргэчихээ юу? Наадхаа нэгж!" Цаашаа хандан ийн хэлнэ.. Утасны цаанаас Хэжиний уйлах Жонгүгт хангалттай сонсогдон тэр байж сууж чадахаа больж эхлэв..
"Хаана байгаагаа яг одоо хэл, үгүй бол алчихна шүү!"
"Олоод хүрээд ирээ!" гэсээр тасалчихна тэр.. Үүнтэй зэрэгцэн Тэхён ч мөн хэн нэгэн рүү тасралтгүй дуудлага хийнэ..

"ПАК СУА! ХӨГИЙН ӨЛӨГЧИН МИНЬ! ЯГ ОДОО ХААНА БАЙНА?"
"Ким тэхёны найз охинтой тоглох санаатай сууж л байна.."
"Хэжиний ширхэг үсэнд хүрсэн байвал чи харамсана шүү!" Үүнийг хангалттай сайн сонссон өнөөх хүүхэн хэжинийг орилтол нь үснээс нь зулгааж орхив.. Тэхён, Жонгүг 2 үнэхээр дэлбэрэх шахаж байх бөгөөд утас тасарсны дараа Тэхён руу дахин хэн нэгэн залгалаа..

"Ганнам-д байдаг дэн буудал.. 305 тоот.."

Заасан хаягаар нь очсон бөгөөд хүлээж байснаар үхлээ хүлээгээд байж байх нь тэр.. Тэхён шууд хаалгыг нь хөшиглөж ороход дотор байсан хүмүүс бүгд сандаралдана..

Тэхён хамгийн ойр байх нэгнийг цохиж унагахад бусад нь ч дайрч Жонгүг ч мөн гардан тулаанд оролцлоо..

3-хан залуу Тэхён Жонгүг 2-т илт дарагдах бөгөөд амьсгаадсаар эргэж харан Жонгүг гүйсээр очин дүүгийнхээ хүлээсийг тайлна.. Тэхён үнэхээр аймшигтай төрхтэй байх бөгөөд өнөөх хүүхэн дээр очин шууд алгадаж орхисон юм..
"Муу өлөгчин! Аймшиггүй хэнд хүрч байгаа юм?"
Дахин унатал нь алгадаж орхив..
"Би чамд боломж өгсөн.. миний дэргэд үлдэх боломж.. гэхдээ чи одоо амьдрах боломжоо хүртэл алдчихлаа.." үснээс нь зулгаан шүдээ сийгүүлсээр ийн хэлэхэд нь Жонгүг Хэжин 2 ч айж байв.. Өнөөх хүүхэн чанга чанга инээж эхлэхэд Тэхён дахин хүчтэй нүүр лүү нь цохиход тэр ухаан алдаж унасан юм..

Тэхён сандарсаар Хэжин дээр очин нэгд нэгэнгүй харна.. Үсийг нь хойш илээд
"Зүгээр үү? Бэртсэн үү?" Хэжин толгой сэгсэрэхэд тэр шууд тэврэн
"Уучлаарай.. ахыгаа уучлаарай.." тэр уйлж байв.. Мөсөн ханхүү Ким Тэхён дахин уйлж байв..

Удтал тэвэрч байгаад тэврэлтээ салгахад тэхёны нүд уйлснаас болоод ув улаан болчихсон байх бөгөөд дэргэд нь сууж байсан Жонгүг хангалттай ойлгосон юм.. Тэхёны сэтгэлийг..

Тэхёны машинаар гэртээ хүргүүлэн үүдэнд нь ирэхэд Жонгүг
"Аав ээж 2 байхгүй.. ороод гарах юм уу?" Энэ удаа нам дуугаар асуув..

Тэхён хэжинийг 2 гар хэлээрээ өргөн гэр лүү нь орлоо.. Оронд нь оруулаад духан дээр нь үнсээд
"Бүгдийг нь мартаарай.. сайхан амраарай.. миний бяцханаа.."

Буцан гарч ирэхэд Жонгүг хэдийн ганцаараа уугаад эхэлчихсэн байх бөгөөд тэхён
"Чи тийм эргүү новшнуудыг яаж мэддэг юм? Өөрийнхөө дүүг чи өөрөө алах шахлаа.."
"Миний буруу.. чамаас дүүгээ харамласан даа.. чамтай байвал зовно гэж бодоод.. ийм сонголт хийчихсэн юм.. гэхдээ хүнээ үнэхээр буруу сонгочихож.. тиймээс би бууж өгч байна.. та 2-т.." шийдэмгий ийн хэлэв..

Хэжиний талаас~

2020 оны 4 сарын 2.. Өнөөдөр цаг агаар бүрхэг сэрүүхэн байх хандлагатай байна.. Одоо 13 цаг 5 минут..

Тэхён ах бид 2 болзоонд явах гэж байна..

Байдгаараа гоёон будаж үзээгүй нүүрээ багахан будаад шинэ авсан дрэссээ өмссөөр гарлаа..

Гэрээс гарахад Тэхён ах машинаа налчихсан зогсож байх бөгөөд над руу учир битүүлэг харж байснаа инээхгүй гэж чадлаараа хичээнэ.. Би хошуугаа унжуулсаар
"Та одоо.. НАМАЙГ ШООЛООД БАЙГАА ЮМ УУ? хүн таньд л хөөрхөн харагдах гээд ингэж хичээж байхад.."
Тэхён ах инээсээр "Чи нүүрэн дээрээ яагаад зураг зурчихсан юм?" гэж авдымдаа, мэдрэмжгүй төмс..

Бид эхлээд хоол идэхээр явав.. Би үглэсээр байгаад догбуги идэхээр болох нь тэр..

"Бурхан минь, ахаа.. та халуун ногоотой юм идэж чаддаггүй юм уу? Хэлэхгүй яасан юм бэ?" Дунд зэргийн халуун ногоотой догбуги идэж чадахгүй уйлах гэж нээрээ.. энэ залуу арай л уйланхай болоод байна уу хха..
Ус өгөх гэж байгаад хэтэрхий шахаад хөөрхий хөгшин ах минь усандаа хахаад
"Чи чинь намайг аллаа шдээ.."
"Аан.. нөгөө.. уучлаарай.." сүүлийн үгээ сул хэлэн бантан доош суув..

Тэндээс гараад зөндөө зүйлс хийсэн.. Ах музей галлери тиймэрхүү юм үзье гээд.. би бүр юу ч ойлгохгүй ёоо..

Хамгийн сүүлд нь галт наадам үзэхээр явав..

Чих дүжирэм чанга чимээтэй ч юугаар ч зүйрлэмгүй үзэсгэлэнтэй харагдах өнгө өнгийн солиутууд..
Би орилно..
"АХАА?"
"АЙН?"
"ТА НАДАД ХАЙРТАЙ ЮУ?"
"АЙН?"
"ТА НАДАД ХАЙРТАЙ ЮМ УУ ГЭЖ БАЙНА?"
"ЯАСАН ГЭНЭ ЭЭ?" өө муу дүлий..
"За болио.." уурлан цааш хараад зогчихсонд ах намайг ардаас тэврэхэд нь би цочсондоо бараг л түүнийг цохичихсонгүй..
Тэр чихэн дээр минь "Тийм ээ, би чамд хайртай.. юугаар ч солихгүй тийм их.."

OLD BOYFRIEND | KTH Where stories live. Discover now