"Бидний хүүхэд" гэсэн үгийг сонсоод Аллиэний царай хувьс хийлээ. Бид гүйсээр шоронгийн цааз гүйцэтгэдэг дүүжлүүр бүхий давчуухан өрөө рүү явж байна. Нааш харсан төмөр хашлага бүхий цонхоор харахад цаазын давцан аниргүй. Өчүүхэн ч гэсэн итгэл найдвар байлаа. Хаалгыг онгойлгоод гүйж ороход модон давцангийн доороос цэвэрлэгч өвгөн мөлхсөөр гарч ирж байна. Биднийг хараад ёслон
-Ямар хэргээр туслах вэ? Эзэнтээн?
-Миний хүүхэд! Миний хүүхэд хаана байна?!
-Та дөнгөж сая цаазлуулсан жоохон хүүхдийг хэлж байна уу? Дүрмийн дагуу моорог хадгалах цэг рүү явсан.
Би буцаад л гарч гүйлээ. Хөл минь хүйтэн чулуун шалан дээр явсаар даарч, сүүлдээ хага ташиж байна. Гэхдээ одоо хамаатай гэж үү? Би гүйсээр, гүйсээр нэг ордонгоос гараад нөгөө ордон руу орно. Аль болох зам товчилж байгаа минь энэ. Эцэст нь нэг л өнгө муутай баригдсан дугуй хэлбэрийн цамхаг руу орсон юм. Цогцосны муудаж эссэн ихүүн үнэр, цаана гал авалзах аврага зуухны шатсан хиншүү хамар цоргиулж байна. Овоолсон цогцос дунд хөрж амжаагүй үрийн минь цогцос сондгойров. Очоод чангаар тэврэн уйллаа. Миний хүүхэд...ээжийн үр...10жил сүүдрээсээ ч харамлаж, хайралсан зулзага минь!...Дэндүү сул дорой байсан өөрийгөө зүхэж, мөн Аллиэнийг буруутгаж байна. Яагаад? Яагаад?! "Юури хүүхдийн цогцосыг тэврэн уйлсаар л байлаа. Юу ч хийж үл чадан дэмий л гөлрөх Аллиэн руу ёозгүй хараад
-Яагаад? Гэх ганцхан асуултыг тавьсан юм. Юури нэгэнт эргүүлж болохгүй болсон хувь тавилангаа хараан сууна. Орилно. Эртнээс мэдэж хайралсан нөхөр нь яагаад ийм харгис шийдвэр гаргасаныг байн байн бодож эрэгцүүлэв.
"Би бодоод бараагүй. Хичнээн өөрийнх нь хүү биш гэж бодсон байлаа гэхэд би яах болж байна аа? Тэр миний сэтгэлийг ч бодолгүй хүүг минь алсан юм гэж үү?"
Ийм бодлууд тэр өдрөөс хойш толгойноос нь гарсангүй. Аллиэн түүнийг аргадах юу ч хийсэнгүй. Бүр эгцэлж харж, өөдөөс нь авиа ч гаргасангүй. Юури шөнө бүр хажууд нь хэвтэх түүнээс нууцаар дэрээ норгон хонодог болжээ.Чөтгөрийн хааны ордон тэр чигтээ шидээс хараат бус байдаг юм. Тусгай шид няцаах шившлэг байнга хийдэг. Мэдээж энэ газарт шид ашиглах боломжгүй ба хориотой. Тийм тулдаа л алтан луугийн үр сад, чөтгөрийн хаант улсын хунтайж хүүгийн цогцос замхарч арилаагүй юм. Цаазын өдрөөс хойш 3өдөр өнгөрсөн тул талийгаачийг үдэх цаг болжээ. Тас хар хувцас өмссөн Аллиэн хүүгийнхээ цогцосыг авах гэтэл Юури гарыг нь алгадлаа.
-Миний хүүхэд. Битгий хүр!Ордны хаалга аажим нээгдэхэд Юури хүүхдээ өрөгсөөр тэргүүнд гарчээ. Түүний яг араас тас хар ч сайхан хувцасласан хүчирхэг чөтгөрүүд дагалдав. Ордны шившлэгтэй газраас гарав уу үгүй юу хүүгийн бие замхарч эхэллээ. Алтлаг шар тоосонцор улаан тэнгэрийн хаяа руу салхины аясаар замхарна. Тамын улаан тэнгэрт нарны ч, сарны ч үүргийг биелүүлдэг таван хошуу бүхий гэрэлтсэн тэмдэг бий. Хүүгийн амирласан элсэн ширхэг одны голд шингэн алга болно. Юури салхинд намирах өнгө алдсан шар үсээ чихнийхээ араар хийв. Хацрыг нь даган санахуй, сарнихуй мэдрэмжүүдээр дүүрсэн дусал нулимс урсаж харагдана.
Оршуулга дууссаны дараа орой нь тэр Аллиэнтэй ярилцжээ. Хүйтэн харцаараа ширтэж байгаад
-Би төрхөндөө буцмаар байна.
-Аав дээрээ очино гэж үү? Би зөвшөөрөхгүй!
-Би чамаас зөвшөөрөл асуугаагүй! (Санаа алдах) Маргааш гэхэд би явсан байна. Алтан хүлэг баатрууд ирж авах болно.
-Чи анхнаасаа надтай ярилцсан бол ийм зүйл болохгүй байх байсан.
-Чи тэр цуурхалын талаар мэдсээр байж, намайг тайтгаруулж болох л байсан.

YOU ARE READING
Луун шивээст хүү
FantasyAlien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...