6-р хэсэг

30 1 0
                                    


Ээлж дараалалсан бүтэлгүй ичмээр байдалд орсон хэд хоногийн дараа эцэст нь Алтан луугын мөнгөн хуягт хүлэг баатрууд тамын хааны цамхагт айлчлан иржээ. Аллиэн ордны төв танхимд сэнтийдээ сууж байхад ирээд хүлэг баатрууд ёслов. Тэднийг ахалж яваа бололтой нэгэн сахалтай эр босоод
-Хүндэт тамын эзэн хаан минь! Алтан лууны үр садыг буцааж явуулна уу хэмээн бурханы зарлигтай ирлээ.
Аллиэн хямсаганан нүдээ эргэлдүүлж байснаа дуртай дургүй гараа дохисон юм. Юуриг суулгасан алтан хөсөг тэнгэрийн орон руу аажим аажмаар замхрахыг ордны оройгоос харсаар хоцров.
"Тэнгэрийн оронд бүхий л бурхан, савдаг хийгээд диваажин оршдог юм. Бүхнийг бүтээгч анхны нарны бурхан хүн төрлөхтөнийг бүтээсэн тул тэдний бүхий л муу муухай энергээс там үүссэн билээ. Цөхрөл, харуусал, өш хонзонгоос бүтсэн энэ ертөнц тэнгэрийн орноос ч дутахааргүй хүчирхэг болсоор байгаа. Гэхдээ тийм байлаа гээд дайсганасангүй. Дэлхийн оршин тогтнол дээд тэнгэрийн хүчээр захирагддаг тул, дэлхийгээс бүх энергээ авдаг тамынхан бурхадын үгийг сонсохоос өөр аргагүй юм."
Юури Скарлэт гэх мөнөөх багшынхаа үгийг харих замдаа буцаан санав. Төд удалнүй номин ногоон чулуу бүхий үүлэн дундах ордонд орж иржээ. Үс, нүд нь гүн хөх өнгөтэй Юуритэй ойролцоо насны болов уу гэмээр хүү түүнийг угтаж авчээ. Юури түүнийг харсан даруйтаа инээсээр гүйж очоод
-Лиопард! Уулзаагүй уджээ. Энд ямар хэргээр ирсэн юм?
-Ээж алтан луутай ярих зүйл байна гэсэн болохоор дагаад ирлээ. Там ямар байв даа?
-Аймар...Бүр аймшигтай...
"Лиопард бол миний хайртай үеэл ах. Түүний ээж усны савдаг л даа. Харин аав нь их гарамгай хүлэг баатар байсан юм. Ээжийнхээ усан шидийг өвлөж авсан болохоор одоо мөсөн цэргүүдийн салаан дарга (нулимс унагах) Би бас түүнд атаархдаг гэдгээ нуухгүй л дээ..."

Тэд 2уул дотогш ороод их танхимын хаалгыг онгойлготол Алтан луу болон, цэнхэр кимоно өмссөн эмэгтэй тэдэн рүү зөөлөн харцаар ширтэцгээнэ. Луу доош аажуухан тонгойгоод Юуриг удаан гэгч нь харж байснаа  тун тайванаар
-Чи зүгээр байгаа байх нь.
-Тийм ээ. Эцэг минь. Ээж хаана байгаа юм бэ?
-Өрөөндөө байгаа.
Юури Лиопардыг дагуулан гүйсээр нэгэн цагаан хаалга бүхий өрөө рүү оржээ. Төдий л их тавилга байхгүй. Харин хойморт нь нэг том цав цагаан орон дээр уртаас урт цагаан саарал үстэй нэгэн хэвтэж байлаа. Зөөлөн ойртоод духан дээр нь гараа тавихад одод түгсэн юм шиг үзэсгэлэнтэй нүдтэй тэр сэржээ. Эрэгтэй хүнийх мөртлөө уянгалаг зөөлөн хоолойгоор
-Юури?
-Таны бие яаж байна?
Ордны бурхан өндийгөөд хүүгээ чангаас чанга тэврэн
-Чамд ямар их санаа зовсон гэж бодно?! Дахиж ийш тийшээ ганцаараа явахгүй шүү!
Лиопард мишээн
-Энд усан гарц байрлуулж болох юм? Хүсвэл би түүнтэй хамт явж байя.
Ордны бурхан сэтгэл хангалуун инээмсэглэнэ. Ээж нь амрах хэрэгтэйг Юури мэдэж байсан тул Лиопардтай хамт өрөөнөөс нь гаржээ.
-Ээжийн чинь бие яагаад муудчихав? Бурхад мөнх настай болохоор өвдөх ёсгүй биз дээ?
-(санаа алдах) Аав хэлэх дээ, Анагаагч нар түүний бие яагаад суларсаныг олж чадахгүй л байгаа. (Доороо зогсох) Өмнөх ордны бурхад мөнх биетэй мөртлөө л учир битүүлгээр бие нь муудаж нас барцгаасан гэдэг...
Юуригийн хоолой зангирч, жижигхэн 2 гараараа нүдээ байн байн арчиж эхэлжээ. Цааш хүчлэн
-Ээжийг алдмааргүй байна...
Лиопард алчуур гаргаж өгөхөд Юури гайхан дээш харлаа.
"Бурхад хүний хувь тавилан, амьдрал үхлийг шийддэг. Харин бурхадынхыг хэн шийддэг юм бол?"
Лиопардад аргадуулах ч цурхирталаа уйлах түүнийг булангийн цаана зогсох Аллиэн чимээгүйхэн сонсоно.

Луун шивээст хүүDove le storie prendono vita. Scoprilo ora