"-М...Миний амраг...
"Тийм ээ. Би хариуцлагаа хүлээх хэрэгтэй."
Алтан луу тун нухацтай харцаар хүү рүүгээ ширтэнэ. Тэгж байснаа юу ч хэлэхгүй гараад явчихжээ. Сэтгэлээр унан байтал ээж нь үсийг нь хойш нь илж өгөөд
-Битгий санаа зов. Аавын чинь урам хугараагүй ээ.
-Тэнгэрийн орны нэгэн, тамын чөтгөртэй хайр сэтгэлийн холбоотой байж болдог юм уу?
-Хоргилсон зүйл байдаггүй. Гэхдээ чөтгөрүүд хүмүүний ертөнцөд ч, тэнгэрийн оронд ч муу нэртэй байдаг нь учиртай. Үүнийг чи багшаасаа сурсан тийм ээ?
-Гэхдээ Аллиэн тийм биш! Аллиэн надтай хэзээ ч муухай харьцаж байгаагүй. Тийм байсан ч болохгүй гэж үү?
-Хүү минь, хэн ч чиний сэтгэл зүрхийг хазаарлах эрхгүй. Бурхан байсан ч шүү. Үүнийг чи санаж яваарай."Юури гэнэт нойрноосоо сэрлээ. Урт хугацааны өнгөрсөний талаархи зүүдэндээ бүр манарч орхиж. Оршуулгын бариу хар хувцастайгаа унтчихсан тул бие эвгүй оргиж байна. Өнгөрсөн үед байсан Юури, одоогийн Юури 2 тэнгэр газар шиг ялгаатай байлаа. Өрөөний цаад буланд байх том тольтой ширээний ард суугаад гэрэлтэхээ больсон шаргал үсээ модон самаар удаанаар самнав. Хэзээ ч юм бүү мэд зовхи нь унжсан ядруу харцтай болчихож. Өнгөрсөн 10 жилийн талаархи дурсамжууд ч нүдний өмнө хөврөнө.
Гудамжинд бороотой шөнө дааран хонож байсан үе. Ажилладаг газраа хонож байгаад захиралдаа баригдаж хөөгдсөн үе. Хүүгээ төрүүлэх гэж хотын захын эзгүй амбаарт тарчилж байсан шөнө. Шинэхэн авсан цэцгийн дэлгүүртээ яагаад ч юм уйлахаа болихгүй байх өлгийтэй хүүгээ тэврэн нойргүй хоносон мөчүүд гээд энэ бүхэн далан даван орж ирэх их ус шиг л толгойд бууж ирэв.
"Миний хүү одоо байхгүй" гэх зүрх хүйлсэн бодол пал хийн орж ирэхэд амаа даран мэгшин суулаа. Болиулах гэж хичээх ч цаанаасаа урсан нулимс нь оршуулгын хар хувцсан дээр толбо болон дуслана. "Яагаад?" Гэх асуултыг тэр дахин дахин хэн нэгнээс асуусаар байсан юм.Энэ үеэр Лиопард хаалга тогшсоор орж иржээ. Зогсоо зайгүй гингэнэн уйлах түүний нуруун дээр зөөлөн товшиж өгөв. Үеэлтэйгээ мэндлэхийг төдий л их хүсэв ч авиа гаргах битгий хэл, амьсгал ч авч чадахгүй байсан юм. Лиопард санаа алдаад
-Хэзээ ч өөрийгөө битгий буруутга. Хэзээ ч толгойгоо бүү гудайлга. Хэзээ ч хэн нэгний өмнө өөрийгөө гэмтэн болго. Болох ёстой зүйл болдгоороо л болсон.
Энэ үнэн ч гэлээ хатуу үг Юурид бүр ч хэцүү мэдрэмжийг өгч байлаа. Үүнийгээ мэдэж байсан ч Лиопард түүнийг аргадахыг хүсээгүй юм. Гахцхүү түүнийг туулсан зовлонгоосоо сургамж аваад урагшлаасай л гэж залбирна. Уйлаад дуусан дуустал нь хамт байлаа. Нулимсаа арчаад сая нэг юм уртаас урт амьсгаа аваад уужирна. Тэгсэнээ муухан инээмсэглээд
-Аллиэн бид 2ын хуримын тангаргыг чи бичиж өгсөн. Хуйлаас дээр сайхан биччихээд өгөхдөө "Шөнө унталгүй бичсэн юм шүү" гэж хэлж байсан даа.
-Мхн.
-Тэгж их хичээж бичиж өгсөн тэр сайхан үгтэй тангарга...(толгойгоо зөөлөн сэгсрэх) Би одоо нэг ч үгийг нь санахгүй байна.
Түүний энэ үг өр өшиглөх шиг л боллоо. Дэндүү гүн утгатай хийгээд дэндүү өрөвдмөөр энэ үгс...Лиопард түүний өрөөнөөс гарч хаалгыг нь хаачихаад хэсэг чимээгүй налж суув.
-Ордны их бурхан Ваннэс минь...Таны хүүд та л хамгийн их дутагдаж байна.
Юури уйлж дуусаад тайтгарав бололтой дахиад л унтаад өгч. Зүүдэнд ээж нь босоо ятга тоглосоор сайхан цэцэгс алгалсан газар угтаж авжээ.
-Ээж...
Очоод өмнө нь сөхрөн өвдгийг нь дэрлэнэ. Ваннэс толгойг нь илбэнгээ
-Миний хүү хүний ертөнцөд 10 жил болоод их том болжээ.
-...10 жил хүүгээ хамгаалах гэж хичээж байхдаа...нэг ч шөнө таныхаа тухай зүүдлэлгүй өнгөрсөнгүй.

ESTÁS LEYENDO
Луун шивээст хүү
FantasíaAlien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...