Маргааш харанхуйн хот сэрж ч амжаагүй байх үест нарны гэрэл цацруулсаар 7н хүлэг баатар тэрэг хөлгөлсөөр ирлээ. Ордны үүдэнд Юури мөнөөх хар хувцастайгаа зогсож байна. Тэргэн дээр зогсож байтал араас нь Аллиэн гүйсээр иржээ.
-Юури!!! Гуйя! Юури! Битгий яваач дээ?
Хариу байсангүй. Тэргэн дээрээсээ эргэж хармагц Юуригийн сэтгэл нурах шиг болов. Аллиэн зүрхэн тушаа газраа тас атгачихсан сөхрөөд суучихаж. Хөмсөгний урд хэсгээ өргөөд өөдөөс нь дэндүү өр өвдөм харцаар харж байлаа. Чичгэнэсэн хоолойгоор шивнэв.
-Би дахиад чамгүйгээр байж чадахгүй!
Луугийн хүүд хэцүү санагдана. Гэсэн ч тэр сэтгэлээ чангалан огцом эргэж харжээ. Түүний дохиогоор хүлэг баатрууд тэнгэр өөд хөөрсөн билээ. Ард үлдээсэн үүрдийн хайр нь нэрийг нь чаралсаар үлднэ.Шидэт хүчээр тэрэг хормын төдийд л тэнгэрийн орны өргөөнд залрав. Нэгэн номин чулуун гэрэлтсэн ногоон танхимын хойморт алтан гэрэл цацарч харагдана. Алтан луу дүрээрээ, сүр жавхлантай сэнтийдээ суусан нь энэ. Энэ аймшигт луунаас яаж Юури шиг нэгэн төрсөн байн аа гэмээр. Луугийн ам хөдлөхгүй хэрнэ ээ баргил хоолой хаанаас ч юм сонсогдоно.
-Тэгэхээр чи буцаад иржээ?
-Тийм ээ. Эцэг минь.
-Тэр чамайг гомдоосон уу?
-Үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Эцэг минь.
Луу хэсэг чимээгүй ширтэж байсанаа
-Өвдөж байна уу?
Юури тэссэнгүй. Гүйж очоод лууны алтан хайрсанд нүүрээ наагаад уйлж гарлаа.
-Тийм ээ! Энэ өвдөж байна! Энэ дэндүү их өвдөж байна!
Түүний толгойг сарвуугаараа зөөлөн илээд жаахан тайвшрахад нь
-Харамсаж байна уу?
-Үгүй эцэг минь...Түүнийг хайралсан даа би хэзээ ч харамсахгүй.
Аав нь доошоо тонгойн өөдөөс нь ширтлээ.
-Тийм бол боллоо.Танхимыг орхин гараад өрөө рүүгээ оржээ. Нар, сарны чимэг бүхий том дүүжин ор дээр хэвтмэгцээ унтаад өгсөн юм. Тэнгэрийн оронд хэд хоноход өнгөрсний дурсамжууд толгой дотор хөвөрч эхэлжээ.
Өнгөрсөнд:
"Би луугын хүү. Алтан шар үс, гантиг ногоон нүдтэй. Би луугийн хүү. Аавын минь үүрэг бол хүн төрлөхтөний чин хүслийг сонсон, биелүүлэх эсэхэд шийдвэр гаргах. Харин ээж минь ордны бурхан байсан гэдэг. Үнэндээ бурхадад хүйсний ялгаа байдаггүй л дээ. Тэд үүнд нээлттэй ханддаг. Тийм ээ. Ээж маань ч бас эрэгтэй байсан. Би ээжийнхээ тэр талын бие махбодыг өвлөж төрсөн минь саяхан баттай боллоо. Аз дутахад дэндүү санаандгүй байдлаар бүгд мэдчихсэн!! Новш ингэж..."
Юури энэ үед бүх юм нь гэнэн цайлган. Амьдрал үзээгүй ариухан төрхтэй байжээ. Хаана ч юм нэг эзгүй газар чулуу өшигчин алхана. Байнга өмсдөг хятад үндэсний дээл нь бүр халууцуулаад хөлөргөөд байсан тул тайлаад ханцуйгаар нь бүсэлхийгээ боочихсон явж байв. Гэнэт нүд нь татганаад хацар нь улайгаад ирлээ. Хамаг байгаараа иччихсэн, хувцасаа ууртай нь аргагүй хурдхан шиг буцааж өмсөв.
-Ядаргаатай өтний бөөсний ялгадас гэж!!! Одоо бас хүүхэд төрүүлдэг болохоороо энэ тэр юмаа гаргаж болохгүй тээ?? Гайтай!
Учир нь ээж нь түүнд үүнийг гарахаас нь өмнө захиад явуулсан юмсанжээ. Тэнгэрийн орон яг л газар шиг. Сайхан байгаль, ногоон ойтой. Юурийгийн хажуугаар нь өнгөрч байсан агуйгаас ямар нэгэн танил биш чимээ гарахад, хаа хамаагүй орилж байсан тэр таг дуугүй болчихсон юм. "Юу вэ??"
Угаас сониуч зантай тул гэтэн гэтсээр ортол хөлд нь нэг юм тээглэв. Цочоод яг орилохоосоо өмнө амаа дарна. Жаахан тайвшираад доош сөхөрч суулаа. Нүдээ онийлгоод харж байтал чөтгөр байна. Ямар ч тэр гэхийн аргагүй хэлбэр дүрсгүй нүсэр амьтан гэнэт л Юури рүү дайрсан юм.

CZYTASZ
Луун шивээст хүү
FantasyAlien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...