-Чиний нэрийг хэн гэдэг юм?
-Лили!
Юури ээжтэйгээ ойр өссөн тул Ордны бурхан юу хийх ёстойг маш сайн мэддэг ажээ. Түүнд бүхий л мэдэх шаардлагатай зүйлсийг нь зааж өгөв. Сатаарах зүйл гарч ирсэн тул илүү дээрджээ. Маргааш нь өдрийн цайнаар ширээний ард Лилитэй хамт сууж байтал энд тэндээс дотор ирвэгнүүлсэн инээд сонсогдож эхлэх нь тэр. Охин айн өөртөө томдсон ширээ сандалнаас буугаад Юуриг очиж тэвэрчээ. Энэ хүүд их дотно мэдрэмж өгнө. Слайми гэнэт Лилигийн ард бүр чангаар инээсээр гараад ирэхэд айсандаа хөөрхий жоохон охин нусаа гоожуулсаар уйлж эхлэв. Юури барьж байсан том хоолны халбагаар Слаймигийн духан дундуур тог хийн буулгангаа
-Хүүхэд айлгахаа боль!
Сахилгагүй чөтгөр мөрөө хавчсаар хойш ухрав.
-Уучлаарай, уучлаарай эзэгтэй.
-Чи энд юу хийж яваа юм?
-Эзэгтэй...таньд эзэнтний талаар мэдэхгүй зүйл байгаа.
-Юу гэсэн үг юм?
-Надад үүнийг хэлэх эрх байхгүй ээ. Хэлж болохгүй зүйл байдаг юм. Та эцгээсээ асуу. Нэг хараал бий.
Слайми ингэж хэлчихээд явахаар цонх руу зүгэлжээ. Лили түүнийг сониучирхан ширтэж байгааг мэдмэгцээ гэнэт ирж өөдөөс нь цочоолоо. Охин уйлж эхлэхэд Юури өөртөө наан тэврэнгээ цонхоор зугтаах сахилгагүй чөтгөр лүү хөмсөг зангидан хараад
-СЛАЙМИ!!
Охиныг тайвшруулан нуруу руу нь зөөлөн алгадаж байх даа түүний хэлсэн үгийг байн байн бодов. Тэгээд аав дээрээ очихоор шийджээ.Ирээд ёслон
-Эцэг минь, та чөтгөрүүдийн дунд байдаг хараал мэтийн зүйлийг мэдэхгүй биз?
-Хэн чамд хэлэв? Өдөр орж ирсэн чөтгөр үү?
-Тийм ээ.
Алтан луу нүдээ анин хэсэг бодолхийлж байснаа
-Энэ бол хүмүүний ертөнцөд үүрэг гүйцтэгдэг бодьгалиудын л мэдэж байх ёстой зүйл.
-Юу гэсэн үг вэ?
-Нарны бурхан дэлхий дээрх бүхий л ногоон байгаль, ан амьтан мөн хүн төрлөхтөнийг тэтгэж байх үүрэгтэй. Усны савдаг дэлхийн усан ертөнцийг захирах үүрэгтэй. Газар, салхины эзэд, ордны бурхан ч тэр. Би бол хүмүүсийн хүслийг биелүүлэгч шүтээн. Харин чамд хүмүүний ертөнцөд дааж авсан үүрэг байхгүй. Бурхад, онго шүтээний хүүхдүүдээс тийм үүрэг хүлээж авсан нэг ч оршихуй байхгүй.
-Эцэг минь, би угаас тийм зүйлд шунахгүй. Миний мэдэхийг хүссэн зүйл бол нөхөрийн минь талаархи зүйл. Үүнийг мэдэхэд надад бурхан, савдаг болох ямар ч хэрэг байхгүй. Би бол тамын хааны эхнэр!
Алтан луу чимээгүй л түүнийг ширтэж байснаа танхимаас аажуухан гаржээ. Юури араас нь дагаж явав.Нэгэн зоорь шиг өрөөнд ороход чөтгөрүүдийн хөрөг байлаа.
-Харж байгаачлан, өмнөх тамын хаадуудын хөргөөс чи нэг ч хүн дүрс нэгнийг олж харахгүй. Мөнхүү тамын түүхийг судалвал сайхан сэтгэлтэй тамын хаан гэж нэгээхэн ч байгаагүй.
-Та үүгээрээ юу хэлэх гээ вэ?
-Там бол хүмүүний ертөнцийн бүхий л муу энергийг сорж авдаг. Энэ харанхуй газрыг хариуцаж авч явдгийнхаа хувьд тамын хаад бүх энергийг өөртөө хурааж зохистой үед ялгаруулж байх үүрэг хүлээдэг.
-Тэгэхээр...
Юуригийн хоолой зөөлөрч, аав нь юу хэлэхийг хүлээн түгшиж эхэллээ.
-Энэ энерги маш хүчтэй. Шингээж авч байгаа нэгний биеийг сорж, оюун ухааныг нь өөрчилдөг. Тиймдээ ч там хэзээ ч сайн талаасаа нэр хүндтэй байгаагүй. Байх ч үгүй.Юури хамаг хурдаараа гүйж эхэллээ.
"Хэрэгтэй байсан үедээ мартагдчихдаг хэрнээ зүгээр л сууж байхад гэнэт толгойд ороод ирдэг зүйлс гэж байдаг. Тэр үед би санасан юм. Толгой дотор минь хуримын тангарагын сүүлийн 2 мөр сонсогдож байлаа.
Зуун жил үл уулзсан ч сэтгэлийн гүнд чи л лугшина.
Зуурдын үхлээр би үхсэн ч сүнс минь чамайг хайрлана."

أنت تقرأ
Луун шивээст хүү
خيال (فانتازيا)Alien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...