Юури гэртээ л харихыг маш ихээр хүсэж байлаа.
"Ээжтэй хамт одын тоосонцор идмээр байна. (бөмбөлөг хэлбэртэй чихэр шиг зүйл) Авга ахтай тоголмоор байна! (Санаа алдах) Хатуу Скарлэт багштай хамт хичээл хийгээд сууж байхыг ингэж их хүсэх юм гэж хэн санах билээ дээ~"
Хөөрхий хүү ийн бодож байтал өрөөнд Аллиэн өдрийн хоол барьсаар орж иржээ. Өөдөөс нь нөгөө л нүдээ онийлгож муухай харсан чигтээ.
"Энэ муу уг нь намайг хэний хүү болохыг мэдвэл тавьж явуулах л байх. Гэхдээ өөрөө яриад унавал аавынхаа хүчинд бардсан эрх жаал болчих гээд байх юм?! Бардам занг минь хараал идэг! Түүнээс илүү цусаар урсаг Аллиэн!"
Чөтгөрийг үүднээс сууж байгаа ор хүртэл нь алхах хүртэл толгой дотроо ийм олон зүйл бодож амжсан байлаа. Гэнэт Аллиэн мушийж байснаа
-Цусаар урсахаасаа өмнө тэр эцгийг чинь хэн болохыг мэдмээр л байна гэх нь тэр. Юури зүгээр л үхэж далд орохыг хүснэ. Хөмхийгөө зуугаад харцаа буруулав. Байдгаараа улайсан түүний хацрыг чимхэнгээ өвөр дээр нь хоол тавив.
-Сайхан хооллоорой.
Хаалга хаагдах чимээ гарав уу үгүй юу Юури орны 4н өнцөгт байдаг баганы нэгийг үй зайгүй мөргөж эхлэв.
"Үхээд, далдраад, хорвоогийн мөнх бусыг үзүүлчихье!! (Духаа илэх) Хэзээ ч өөрийгөө ийм тэнэгээр мэдэрч байсангүй. (Нулимс цийлэгнэх) Өвдөж байна?!"
-Яагаад эдгэхгүй байна аа?
Өрөөнд хаанаас ч юм маягтайхан инээд сонсогдож эхэллээ. Ийш тийш харж байтал яг ард нь нэг залуу гараад ирэв. Цочсондоо тавагтай хоолоо шидтэл тавагтай юутай хийтэй нь бие дээ шингээгээд боловсруулчих нь тэр. Юури бүр гайхаад зог тусаж байгааг тэр залуу шоолон инээнэ.
-Гайхсан тийм ээ? Гайхсан. Гайхсаан. Бүр яг гайхчихсан аххха.
Хүү яаж энэ эрийн цаад тал нэвт харагдаад байгааг гайхна.
-Чи чинь юу гээч вэ??
-Би бол слайм! Слайми гэж дуудаж болно дөө. Эзэнтэний эхнэр гэхээр нь сонирхоод ирсэн юм. (Дух руу нь заагаад инээх) Наадхаа хараач дээ ахххха!!! Ичсэн хүн, хүн ална гэж гэсээр элгээ тэврээд орон дээр хөрвөөн шоолж гарлаа.
-Энэ яагаад эдгэхгүй байгаа юм бэ бас!
-Чөтгөрийн хааны ордонд шид ашиглах хориотой.
-Тийм юм бол яаж сая тэр миний бодлыг уншдаг юм?!
-Шившлэгийн харуул солигдох үед шившлэгийн хүч түр сулардаг юм. Энэ түрхэн зуурт хүчирхэг чөтгөрүүд наад захын шидийг ашиглаж чадна. (Инээдээ барьж ядах) Чи л азгүй дээ тэр залууд бодлоо уншуулчихсан Ааааххххха!! ИИИХХХХИ
"Тэгэхээр надад төрөхөөс тогтсон эдгээх шидийг хүртэл няцаагаад байгаа хэрэг үү? Энэ газар надад таалагахгүй байна!"
-Эндээс явмаар байна!
-Ээжтэйгээ хамт оддын тоосонцор идэх үү~
Юури нүдээ бөлтрөх шахам томоор хараад, хөмсөг зангидлаа.
-Чи энд хэр удаан байсан юм?!
-Чиний бодсоноос ч удаан~
-Чи надад таалагдахгүй байна...
-Өө яана аа~ Магтаал чинь арай хэтэрлээ~ ккк...
Слайми түүнийг ирсэнээс нь хойш өрөөнд байсан бөгөөд бүх ичмээр үйлдлүүдийг нь түүнд ярьж, элгээ хөштөл инээн, шалаар нэг өнхөрч байлаа. Юури эцэстээ тэсэхээ болиод
-Хараал идмэр!! Шид няцаадаг юм бол чи яаж үл үзэгдээд байсан юм?!
-Хмм...Би бол слайм. Би хүссэн үедээ тунгалаг болж чадна. Шидийн хүч биш, биений онцлог болохоор хүчирхэг чөтгөрүүд ч хажууд нь зогсож байхад мэдэрдэггүй юм шдээ~
-Тэгэхээр чи хүрсэн юмаа ч бас алга болгож чадах нь ээ?
-Гүхх...Яагаад тэгж бодсон юм?
-Чиний хувцас.
-Энэ чинь байна аа~ (Чихэнд нь шивнэх) Би биеэ өөрчлөөд хувцас шиг болгочихсон байхгүй юу даа! Гэх нь тэр. Юури Слаймиг хийстэл нь цохьчихоод
-Хараал идмэр минь! Чи тэгээд одоо нүцгэн байгаа юм уу?!
CZYTASZ
Луун шивээст хүү
FantasyAlien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...