12-р хэсэг

33 2 0
                                    


Юури харшаас гүйж гараад үүлний захад очмогцоо шууд л үсэрчихлээ. Хормын дотор алтлаг өнгөтэй луугын далавч нуруунаас нь урган тэр дүүлэн нисэж эхлэв. Нүдний цагаан нь бараан бор, цөцгий нь гэрэлтсэн шар болжээ. Мөн хүүхэн хараа нь зураас болсон харагдана. Тэр ниссээр тамд иртэл нөхцөл байдал бодож байсанаас ч муу байлаа. Ордон анир чимээгүй. Яван явсаар төв танхимаас цааш өөрсдийн унтлаганы өрөөнд орж ирэв.

Хөмсөг зангидан, зүрх нь үхэх шиг болно. Юу нь мэдэгдэхгүй улаан, хараар зунгааралдсан зүйл дунд Аллиэн битүү шигдээд ухаангүй байж байна. Аажуухан ойрттол тэр нялцанхай зүйл нь Юуриг ч мөн өөр лүүгээ татаж авах гэж оролдох нь тэр. Арай гэж салаад холоос нөхрийнхөө нэрийг дуудав. Аллиэн аажуухан нүдээ нээснээ буцаад л аньчихлаа. Юури хөмхийгөө зууж байснаа гэнэт үсрээд тэр нялцганасан зүйл рүү орчихсон юм.

Бүхий л цөхрөл, шаналалын цуглуулга болсон энэ зүйл ариун гэрэлтэй нэгнийг бөхөөх гэж байж болох бүхий л сэтгэлзүйн дайралтыг үзүүлж эхэллээ. Юури харанхуй дунд толгойгоо базан бархирна. Аниргүй дунд түүний хоолой ч аниргүй болон замхарч байлаа. Огиудас хүргэм энэ мэдрэмжийг Аллиэн өнгөрсөн 10жилд мэдэрч байсан юм гэж үү? Юури одоо л түүнийг яагаад тийм шийдвэр гаргасаныг ойлгоно. Өөрийгөө л бодоод нөхрийнхөө талаар нэг ч санаа тавиагүй өөрийгөө зүхэх мэдрэмж багахан өгөхөд л мөнөөх хар энерги багалзуурдан авав. Ухаан балартаж байна. Уйлмаар байв ч нулимс нь хүртэл харанхуйд ууршиж байлаа.
"Тэр минь яаж ч чадаагүй...Миний бүхэл ертөнц болсон нөхөр минь эсэргүүцэж чадаагүй зүйлийг...Би чадна гэж үү? Ганцааранг нь үлдээсэнээс л боллоо. Би дахиад л...Би дахиад л хайртай нэгнээ алдах юмаа өөрөө хийчихлээ."
Юури өөрийгөө буруутгах тусам харанхуй руу улам живсээр байв. Хүндэрч анилдах зовхио арай ядан нээхэд өмнө нь Аллиэн бүдэг бадаг харагдах шиг болно. Энэ магадгүй зүгээр л нэг мэдрэмж байх. Хүү яг өмнө нь хайртай хүн нь байгааг зөнгөөрөө мэдэрсэн нь энэ байв. Урагш гараа сунгамаар байв ч гар дэндүү хүнд...Хүчлэнэ. Шүдээ зуун зүтэгсээр дөнгөж хурууний үзүүрт нь хүрж чаджээ.
"Эхлэл бүхэнд төгсгөл байв ч
Төгсгөлийн хойно мартагдана гэж үгүй.
Жаргалын хундага архи
Зовлонгын хундага дарс амссан ч би чиний хажууд
Гунигийн бороо
Баярын нулимстай ч би чиний хажууд
Зуун жил үл уулзсан ч сэтгэлийн гүнд чи л лугшина
Зуурдын үхлээр үхсэн ч сүнс минь чамайг хайрлана."

Хайрт хосууд хүрэлцэхүй дор ариун гэрэл харанхуйг тэр чигт нь гэрэлтүүллээ. Нүд гялбам танан цагаан орчинд Юури сая нэг юм амьсгаа авав. Тэд гараа салаавчлан чангаас чанга атгасан байна. Аллиэн бага багаар ухаан ороод толгойгоо сэгсрэнэ. Өмнө нь инээмсэглэх эхнэрээ хараад баярын нулимсыг асгаруулж гарлаа.
-Юүри?
Өөр лүүгээ татан чангаас чанга тэврэв.

Тамын хааны ордны гадаа алтан хүлэг баатрууд, луутай хамт иржээ. Луу нисэн ниссээр төв танхимд дөнгөж орж ирээд байтал том дэлбэрэлт болсон юм. Тамд анх удаа ариун гэрэл ийм хүчтэй гэрэлтэж байна. Аажим аажмаар бүүдгэрсээр Аллиэн, Юури 2 хөтлөлцсөн чигтээ гарч иржээ. Эргэн тойронд цугларч байсан тамын оршин суугчид болон хүлэг баатрууд гайхан дуу алдацгаана.
-Юури...?
-Эцэг минь...Би түүнтэй хамт (Аллиэн рүү хараад инээмсэглэх) Бүхий л муу муухайг нь үүрмээр байна. Та зөвшөөрч намайг адислаач?
Юуригийн гадаад төрх нэлээн өөрчлөгджээ. Алтан шаргал үсний цаанаас час улаан 2 жижиг эвэр цухуйж харагдана. Луугийн даль жигүүр нь хар болж хувирчээ. Түүгээр ч барахгүй нэг нүд нь ч улаан болсон байна.
"Би бол ариун гэрэлт чөтгөр. Тамын ертөнцийн хууль ёсны хатан. Алтан луугийн үр сад. Би бол луун шивээст хүү."

Луун шивээст хүүTempat cerita menjadi hidup. Temukan sekarang