Орой болж бүрэнхий ирэхийн цагт усан хаалганы наана Лиопард ээжтэйгээ хамт зогсож байна. Юури, Алтан луутай хамт тэднийг үдэж явуулжээ. Луу их том, нүсэр биетэй тул хөдөлж, ярьж байгаа нь хүртэл удаан хийгээд намбалаг байдаг юм. Энэ нь түүний сүр жавхлант алтан хайрстай төгс цохицдог билээ. Орой болсон тул Юури ээж дээ сайхан амраарай гэж хэлчихээд өрөөндөө оржээ. Нар, саран чимэглэлтэй зөөлхөн цагаан орон дээрээ хөрвөөж байгаад нүдээ нээтэл Аллиэн дээр нь өөдөөс нь харчихсан нисэж байна. Орилох гэтэл амыг нь дараад инээнэ.
-Чшш~
-Хмм! Хмм ммм пххх!!
-Өө уучлаарай. (Гараа авах)
-Муу гаж донтон минь! Энд юу хийж яваа юм?!
-Би эхнэрээ санаж болохгүй юм уу?
-Би чиний эхнэр биш! Ёслол ч үйлдээгүй!
-Юун ёслол?
-(нүдээ онийлгож муухай харах) Тэнгэрийн орныхон хүнтэй гэрлэхдээ тусгай ёслол үйлддэг юм л даа. Балмад амьтан минь!
-Тамд бол тийм биш. Бид гэрлэлтийг нэг өдрийн тийм ёслол мэтээр хийдэггүй. 50жил нэгнийгээ хайралсан бол тэр бол жинхэнэ гэрлэлт.
Юури эрүүнээс нь хамаг чадлаараа гэнэт түлхэхэд гэндсэн Аллиэн хойш ухарчээ. Хүү нүдээ залхсан байртай эргэлдүүлээд
-Ямар ч байсан аль ч тохиолдолд гэрэлчихээгүй л юм байна! Гэхдээ яаж ч бодсон соёл, үзэл бодлоороо бид шал өөр. Тиймээс(яриаг таслах)
-Тэр хамаагүй. Хэзээ ч хамаатай байгаагүй. Хайрлахад үнэндээ юу ч хамаатай байдаггүй юм. Юури...
Хэмээн зөөлөн дуудангаа өвдгийг нь дэрлээд орон дээр нь хэвтчихлээ. Улайсандаа зүрх нь түг түг цохилоход хүү арай ядан гацсаар
-Б...Босооч ээ...
-Чи надад хайртай гэсэн биз дээ? Яагаад намайг түлхээд байгаа юм? Чи хайртай гэж хэлсэн.
Аллиэн нэг л гунигтай байгаа нь мэдрэгдэнэ. Юүри санаа зовсондоо үсийг нь зөөлөн илээд чимээгүй суув.
"Тэр үед магадгүй ухаан санаа самуурчихсан байсан байх. Тэгээд л түүнд хайртай гээд хэлчихсэн. Би их том алдаа хийж ээ...Таарсан болгондоо хэлж болдоггүй тийм нандин үгийг Аллиэн рүү чулуудчихаад хариуцлагаа хүлээхгүй..."Өөрийн эрхгүй харуусах мэдрэмж төрөхөд, зөөлөн санаа алдлаа. Ордны харуулууд энэ тэрүүгээр хэсүүчлэн, шуугилдаж эхлэв. Гэнэт хүүгийн өрөөний хаалгыг тогшсоор нэг харуул ороод ирлээ. Юури сандран татвас хийтэл Аллиэн хаашаа ч юм алга болчихож.
-Өршөөгөөрэй, эзэнтээн. Ордонд гадны халдлага илэрсэн. Та зүгээр үү?
-Т...Тийм ээ! Би одоо...унтлаа...
Харуул хаалгыг буцаан хаахад санаа нь амран нэг урт амьсгаа гаргачихаад ийш тийш Аллиэнийг хайж эхэлжээ. Гэтэл ардаас нь тэр чихийг нь долоон цочоов. Чихээ дарсаар улайн, год үсрэхэд шоолон инээнэ.
-Чи яагаад ийм хөөрхөн юм бэ?
Юури энэ үгэнд яагаад сэтгэл нь хөдлөөд байгаагаа ч ойлгосонгүй. Дэмий л интоор шиг улайсан 2 хацраа дарав.Энэ өдрөөс хойш Аллиэн шөнө болгон ирдэг болжээ. Үүнээс болж ордны харуулууд ч унтахаа болилоо. Өдөртөө ордноор дүүрэн нойрмог харуулууд. Ногоон хаш ордны эзэн Алтан луу аргаа барсан даа 2 ээлжий харуулын алба томилжээ. Нэгэн өглөө ордны бурханы бие арай дээр байсан тул өглөөний цайгаа хамт ууцгаав. Юуригийн хамгийн дуртай оддын тоосонцорт амттан. Үзэсгэлэнтэй бөгөөд өөрөөсөө багахан хэмжээний гэрэл гаргаж байна. Идэж байснаа нэг ширхэгийг халаасандаа хийжээ. Алтан луу түүн рүү мөнөөх л дөлгөөхөн харцаараа харж байснаа
-Чамтай ирж орой бүр уулздаг чөтгөр яг хэн юм?
Юури ууж байсан цайндаа хахаж цацтал ээж нь арчиж өгөөд
-Зүгээр дээ. Аав ээж 2 нь мэдэж байгаа. Тэгээд яриач дээ. Та 2 ямар харилцаатай юм?
-М...Миний...Миний амраг...
"Тийм ээ. Би хариуцлагаа хүлээх хэрэгтэй."
Алтан луу тун нухацтай харцаар хүү рүүгээ ширтэнэ.
CZYTASZ
Луун шивээст хүү
FantasyAlien-ий санаагаар Wolfteto бичив. Ордонд тархсан эзэнгүй цуу ярианаас эмээсэн Юүри өөрийн нөхөр Алиэнээс зугтаан дэлхий дээр ирдэг. Тамын хаан Алиэн түүнийг тамд буцаан авчирсан бөгөөд хэзээ ч уучилж боломгүй том алдааг гаргажээ. Тэр ямар алдаа га...