Сан энгэрийн халааснаасаа тамхи гарган зуугаад чамин хийцтэй асаагуураа Үён руу шидэн асааж өгөхийг хүсэх бол омега түүний zippo-г /асаагуур/ өөр рүү нь эргүүлж шидэн босоод доош буун анивчих гэрлийн доор биеээрээ хөдлөж эхлэх үед тэр хавьд байсан бүх альфа нар түүнд нүд унагаж эхлэв.
Сан тамхиа өөрөө асаагаад уушигласан хэдий ч ямар ч тайвшрал мэдэрсэнгүй. Доор тайзны голд бүжиглэх тэр нэгэн омегагийн бүжгийн хөдөлгөөн бүрийг ажиглан тамхиа татаж дуусгаад доош бууж олон залуусыг сүлжиж байж түүний хажууд очоод үсийг нь илбэх үед Үён эргэж харав.
Үён Сан руу ойртон чихэнд нь "Би тамхичин хүнд дургүй , Чамаас заваан үнэр үнэртэж байна" гэж хэлчихээд цааш харан өөр залуустай бүжиглэж эхлэх бол Сан түүнийг өөр хүнтэй бүжиглэхийг харан гараа чанга атган ууртай фермоноо ялгаруулан клубаас гарч Ёсаны гэрийн зүг явах бөгөөд Үёны хийсэн үйлдлийг хараад галзуурах шахна.
Ёсаныг гэрийнх нь үүднээс авч , өөрийн гэртээ авч ирэх бөгөөд гэрийн хаалгаар орохоос өмнө альфа омегагийн өгзөгөөс хатуухан алгадаж орхив. Ёсан хурдхан шиг код хийн дотогш дэгдэх шахам ороод өөрийг нь гэртээ дагуулж ирсэнд баярлана. /Сан өмнө нь хэзээ ч Ёсаныг гэртээ авч ирж байгаагүй./
Сан буйдан дээр налайн суугаад өвөр дээрээ Ёсаныг суухыг хүссэн бололтой гараараа бета руу заан үл ялиг өөр рүүгээ чиглүүлж хөдөлгөн дуудлаа.
Ёсан тушаалын дагуу альфагийн урд суугаад ёжтой нь аргагүй инээмсэглэж сүй тавьсан залуугийнхаа уруулыг шунаглан үнсэх бол альфа ч зөрүүлэн үнсээд бетагийн биеийг эдлэн янаглан шөнийг өнгөрөөхийг хүсэх хэдий ч бодолд нь клуб дээр байсан омега бодогдон галзуурах шахам уцаарлаж бетагийн биенд хатуухан хандав.
Саны цээжинд өөр нэгэн байгаа ч өөрийн хүссэн омегатайгаа байгаагүй дээ сэтгэл нь гутарч ажлынхаа дараа тамхи уугиулан зогссон ч түүний үг толгойд нь гэнэт орж ирэн тамхиа юу ч үгүй базан шидэж орхив.
Альфагийнхаа үйлдлийг харсан бета тэрүүхэндээ айж байсан ч альфагийнхаа нуруунд хөлстэй цээжээ нааж бэлхүүсээр нь гараа ороон тэврэн зогсох бол Сан түүнийг даарсан эсэхт санаа нь зовно.
Ёсан нам дуугаар "Таалагдаагүй юм уу? Хайрт минь, Би муу байсан уу?" гэж санаа зовсон аястай асуух бол Сан уртаар амьсгаа аван "Таалагдсан , би жоохон асуудалтай болохоор л ийм үйлдэл гаргачихлаа , чамд буруу байхгүй" гэж хэлэн эргэж хараад нулимс нь хурсан нүднийх нь нулимсыг арчиж өгөөд гартаа өргөөд унтлагын өрөө рүүгээ оров.
|Маргааш|
Сан өглөө эртлэн босож усанд орчихоод ажил руугаа явах замдаа эмийн сан орон амны цацлаг аваад ам руугаа нилээн хэд цацаад баяртай ажил руугаа оров.
Бүгд өглөөний хурал дээр гүйцэтгэх захиралыг хүлээн суух бол Сан хуралтай гэдгээ мартчихаад инээмсэглэл дүүрэн ажил руугаа орвол ширхэг ч хүн харагдсангүй. Ажилчид хайчсан эсэх талаар гайхан алхаж явтал Сонхва нэг булангаас гарч ирэн Сан руу нилээн уурлав.
Сонхва: 8⁰⁰ цагаас хуралтай гэж хэлчихээд одоо ирж болж байгаа юм уу?
Саны нүд томрон гайхсан харцаар өөр рүүгээ заан би хурал зарлаагүй шүү дээ гэж хэлэв.
Сонхва: Чи юу гэж хурал товлодог юм бэ? Ерөнхий захирал товлосон ...зза алив хурдан ор. Аав чинь нилээн ууртай байна.
Сан бөхийн орж ирээд тузынхантай мэндлээд өөрийн суудалдаа суухад бүгд алга ташав.
Сан гайхан хартал ажлынхан нилээн баяртай харагдав. Юу болсон юм болоо? гэж гайхан хартал Саны эцэг үг хэлж эхлэв.
Чүэ захирал: Авах хөрөнгө оруулалтынхаа 50% өнөөдөр авлаа. Энэ бол миний хүү Чүэ Саны ач тус билээ.
Сан инээгээд Хва руу хартал залуухан альфа толгой сэгсрэн нэг л бухимдуу суугаа харагдав.
Сан: Чи яачихсан юм бэ? Миний үгэнд одоо хүртэл гомдоод байгаа юм биш биз дээ?
Хва: Хөрөнгө оруулалт нь орж ирчихээд байхад сүүлэрхээсээ ичихгүй байна уу?
Сан: Хөөе хүлээ л дээ.
Сонхва хүлээлгүй цааш явав.
Сан: Ядаргаатай юмаа!!!
YOU ARE READING
LO$ER LOVER
Любовные романыДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд