Үл ойлголцол

168 15 0
                                    

-Удахгүй гэрлэх гэж байж ийм хайхрамжгүй байж болдог юм уу? -Очиж Ёсаныг аргадаач!
-Ирсэн үед нь нөхрөө хаяж явж , шөнийн клубт хоносон гэнэ ээ?
-Чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ?

Сан: Би ямар өөрийн хүслээр гэрлэх гэж байгаа юу?

Чүэ захирлын уур маш их хүрч "Хва одооноос Саны ашиглаж буй бүх картыг хаа!" гэж тушаав.

Сан: Карттай картгүй амьдарчихна. Нэг омегатай хослоход л таны төлөвлөсөн хурим нурна гэдгийг эцэг минь та мэдэж байна уу?

Чүэ захирал уурласандаа Саныг бэйсболлын цохиураар нуруу болон гар тус газар нь хэд хэд цохих бөгөөд Саны өмссөн цамц нь цусан улаан өнгөөр будагдав.

Хва Саныг түргэн гар гэж хэлээд захирлыг тайвшруулах гэж хичээв.

•••

Сан хүрмээ өмсөөд компаниас гаран машинаа унах гэтэл хамгаалагчид унуулсангүй.

Ямар ч аргагүйд хүрээд нэг кофе шопд ороод Ёсаныг дуудлаа.

Удалгүй Ёсан ирэн Саны өмнө инээмсэглэн суув. "Намайг санаад ийм газар дуудсан юм уу? Хонгор минь" гэж яриа өдөх бол Сан нэг жижиг хайрцаг гарган ирээд Ёсаны өмнө тавив.

Ёсан догдлон хайрцагийг нээтэл хос бөгж байх нь тэр. Баярласандаа нулимс дуслуулах шахна.

Сан: Чи энэ хос бөгжийг өөрийн хайртай хүндээ өгсөн нь дээр бололтой. Бид хэн хэнийгээ хүндлэх ёстой гэж бодож байна.

Ёсан: Би чамд л хос бөгжөө өгөх болно. Ганцхан чамдаа.

Сан: Би өөр хүнд хайртай. Би чамтай гэрлэж чадахгүй нь уучлаарай.

Ёсаны царай барайж Саны гараас бариад өмнө нь сөгдөөд "Гуйж байна, Хүссэн бүхнийг чинь хийж өгье , Надтай л гэрлэчих , Чамгүй бол би амиа хорлоно Чүэ Сан" гэж хэлээд хажуудаа байх сэрээг аван хүзүүндээ тулгав.

Сан түүний гараас сэрээг холдуулахын тулд хэдэн худал үг холбоод хэлчихэв.

"Ёсанаа энэ шалгуур байсан юм , Чамдаа хайртай шүү , Надтай гэрлээч гэж хэлээд гарт бөгжийг нь зүүж өгөв. Ёсан ч үхтэлээ баярлаад Саныг шууд тэврэн авав.

Тэднийг харж зогссон Хва зураг дарж аваад тэдний зүг гунигтай харан зогсов.

•••

Юну: Чиний тэр уулзаад байгаа залуу чинь нилээд том группын угсаа залгамжлагч юм байна лээ.

Үён: Надад түүний ар тал хамаагүй ээ.

Юну: Би чамд үүнийг хэлэх нь зөв эсэх талаар эргэлзэж л байна.

Үён: Зүгээр хэлчих ээ?

Юну: Миний таамагласан зөв байсан байна лээ. Тэр бол үнэхээр шалиг новш.

Үён: Яагаад түүнд ганц ч удаа болов дуртай байж болдоггүй юм бэ? Найз минь.

Юну: Тэр үнэхээр сэжигтэй , би л лав түүнд хэзээ ч итгэхгүй.

Үён: Өөрөө л мэд.

Юну: Ахиад нэг зүйл байна. Гэхдээ яг бат биш л дээ. Танай хүн чинь удахгүй хэн нэгэнтэй гэрлэх гэж байгаа гэсэн...

Үёны цээжээр хатгуулан хийж буй зүйлсээ орхиж Юнугийн өмнө очиж хэлсэн зүйлээ ахин хэлэхийг шаардахад Юну "Бат биш л дээ , Гэхдээ би Санд чинь итгэхгүй байна"

Үён утсаа аван Сан руу залгах гэтэл Юну утсыг нь булаан аваад "Намайг хэлсэн гэж битгий хэлээрэй, Би зүгээр л ам дамжсан яриа л сонссон" гэж хэлтэл Үён хувцасаа аваад Сантай уулзахаар гаран яваад кофе шофын өмнө зогсоход Сан нэг залуугийн өмнө сөгдчихсөн бөгж зүүж өгч байхыг хараад өвдөг сөхрөн унав.

"Яаж ингэж чадаж байна аа!"
"Би чамд эцсээ хүртэл итгэж байсан юм сан Чүэ Сан"
"Чиний ярьдаг хайр ийм богинохон настай гэж мэдсэнгүй" хэмээн цурхиран уйлав.

Уйлж буй омегаг Сонхва газраас өргөн босгоод тэр хавиас нилээд холдуулаад түүнд хандан "Санд итгэснээс өөрийн эрхий хуруундаа итгэ, Хэцүү байвал намайг тэвэрч болно шүү" гэж хэлээд гараа алдалж зогсвол Үён түүнийг тэврээд цурхиртлаа уйлав.

Харин Сан кофе шофын цонхоор харвал Үён Сонхваг тэвэрч байх агшиныг олж харав.

"ЯМАР НОВШ НЬ БОЛООД БАЙГАА ЮМ!!!!!"

LO$ER LOVERWhere stories live. Discover now