Ёсан халамцуухан гэртээ орж ирэх бөгөөд түүнээс архи болон холилдсон фермоны үнэр альфагийн хамрыг сэтлэв.
Сан Ёсаныг заамдан аваад "Надаар битгий даажигнаад бай! өлөгчин минь" гэж дээш өргөв.
Ёсан инээмсэглэж зүгээр байгаа мэт харагдаж байсан ч , сүүлдээ улайж тэсгэл алдан альфагийн гар руу чанга цохиж , уучлалт эрэв.
Сан бетаг хүчээр салах өргөдөлд хурууны хээг нь даруулаад бахдалтай инээв.
Ёсаны уруулнаас цус урсан түүнийгээ арчсан ч хамраас нь дахин урссаар л...
Сан хүзүүгээ нэг дуугаргаад "Зүгээр хэвтэж буй могойн сүүл рүү гишгэж болдоггүй юм шүү дээ! Нөхөрхөн минь"
Ёсан уруулаа арчаад "Тэр омегаг хараад ухаан санаагаа алдчихаа юу? Чи миний хайртай Сан биш болчихсон мэт л байна. Би чамаас айж байна Сание.
Сан салах өргөдөлөө барин гэрийнхээ хаалгыг саван гарч явлаа.
Ёсан тийчлэн хэвтэхдээ "Би чиний хүүхдийг тээж төрүүлж өгсөн бол чи хэзээ ч намайг ингэж хаяж явахгүй байсан байх тийм үү? Сание , Намайг уучлаарай"
*Flashback*
Сонхва цонхны хажууд чичирхийлэн зогсох залууд хүрмээ нөмрүүлэв.
Хва: Удаан уулзсангүй шүү анхны гэх тодотголтой сахиусан тэнгэр минь.
Ёсан: Чамайг харахад нүд өвдөж байна Хва.
Хва: Чи их царай алдчихаж , бас хэтэрхий турсан байна.
Ёсан хацрандаа хүрэн өөрийгөө яс арьс болсон байгааг сая л анзаарсан бололтой санаа алдав.
Хва: Татгалзахгүй бол үсийг чинь янзлаад өгье. Бүр сэгсийчихсэн байна.
Хва Ёсан руу ойртон үс гэзгийг нь янзалж өгөөд уруулаас нь үнсчихэв. Ёсан цааш түлхэлгүй зөрүүлж үнсэлт бэлэглэнэ.
***
Цааш түүний хийсэн үйлдлийг бодоход Ёсаны нүдэнд нулимс хурав. "Тэр их хайрыг нь гололгүй хүртдэг байж" гэж өвдөлтөндөө шаналан доголон нулимс унагав.
•••Wooyoung's pov•••
Үён хүүгээ эрхлүүлэн тэврээд инээхийг нь харан аз жаргалд бялхана.
Хүүгийхэн яриа өдрөөс өдөрт сайжирч , өндөр том болж байхыг харах сайхан байгаа ч нэг л зүйлээс маш их айж байлаа. Хүү нь өдрөөс өдөрт Чүэ Сантай ижил царай төрхтэй болж буй явдал нь түүний санааг зовоож байлаа.
Хаалга дуугарч Сонхва орж ирэн хүүгээ шууд тэврэн дээш өргөөд хүүтэйгээ цуг тоглов.
Сонхва хүүгээ унтуулчихаад Үёнтой ярилцахыг хүсэн тэд тагтан дээр зогсоцгоов.
Хва уртаар амьсгаа аваад "Би Саныг ирнэ гэж төсөөлөөгүй байсан юм шүү. Намайг уучлаарай" гэж хэлэн тэврэх гэтэл Үён цааш түлхэн "Чамаас тамхи үнэртэж байна, Би дургүй гэдгийг мартсан юм уу?"
Үён гараа энгэртээ аван "Би түүнийг аль эрт мартчихсан болохоор түүний талаар надад битгий ярь"
Хва нэг зүйл хэлэх гэж нилээн удаан гар хуруугаараа оролдоно зогсов. Үён анзаарсан бололтой "Юм асуумаар байвал асуу л даа , Чамайг ингэж харах надад эвгүй байна"
"Үён оо би чамд нэг түүх ярьж өгье"
"Харин битгий уурлаарай гуйя"Нэгэн залуу байж л дээ . Тоглоомын талбай дээр тоглож байгаад нэг хүүг олж хараад түүнтэй очиж танилцжээ. Тэр өдрөөс хойш нэг нэгтэйгээ дотонсож , удалгүй нэг нэгдээ татагдаж эхлэв. Тэд нэг нэгдээ тангараг өргөсөн. Хэрвээ хэн нэгэн нь альфа болвол нөгөө нэгнийгээ тамгална гэж андгай өргөцгөөв. Удалгүй нэг хүүгийнхэн гэрт асуудал гарч холын хол нүүхээр болоод бяцхан хүүг орхин нүүв. Харин нөгөө хүү нүдээ чилтэл түүний араас ширтэн хүлээж билээ. Хэдэн жилийн дараа хол нүүсэн хүү нь альфа болж өсөж торнисон. Нас биед хүрсэний дараа , альфа залуугийн найз нь хуримаа хийхээр болов. Альфа залуу найзынхаа хуримаа хийх хүнийг хараад тэнгэр нурах шиг сэтгэл нь тавгүй болсон. Түүний найз нь гэрлэх хүндээ биш өөр нэгэн омегаг сэтгэлдээ тээж явсан. Найзыгаа хурдан хуримаа хий гэж ятгасан. Гэвч найз нь дурласан омегадаа хэтэрхий үнэнч байсан ч мөнгөнөөс болж сэтгэлгүй хүнтэйгээ суучихсан. Харин найздаа хаягдсан альфа эр түүнээс өшөө авахын тулд түүний хайртай байсан омегатай гэр бүл болсон. Би одоо ч Ёсанд хайртай юм шиг байна. Намайг уучлаарай Үён...
YOU ARE READING
LO$ER LOVER
RomanceДурлал , анхны хайр , секс , хардалт , гэрлэлт , үзэн ядалт , ганцаардал , жирэмслэлт , хүүхэд