Уулзалт

219 19 0
                                    

Хоёр гэрийхэнтэй цуг хоолонд орж сууж байтал Сан тоосон шинжгүй омега нар руу чат бичин инээж суух бол Ёсан хөл рүү нь өшиглөх үед Сан утсаа халаасандаа хийв.

Ёсаны эцэг нь Сан руу зэвүүцсэн харцаар харах бол Сан илт давуу ууртай фермон ялгаруулж эхлэв.

Кан ноён: Би танай альфа хүүг чинь ойлгохгүй л байна шүү Чүн ноёнтон.

Чүэ ноён: Ийм насны хүүхдүүд угаасаа ойлгогддоггүй шүү дээ.

Кан ноён: Хуримын товоо хэзээ гаргах гэж байна. Хөрөнгө оруулалтын талыг нь компаний данс руу хийсэн.

Чүэ ноён: Ивээлт өдрийг харж байгаад тов гаргах болно. Үүнд санаа зоволтгүй.

Кан ноён: Чүэ ноёнд бол итгэж байна. Харин энэ хүүд ганц хүүгээ өгөх хэтэрхий хайран байна.

Саны харц ширүүсэж хүндэтгэлгүй загнаж ахмадуудаас түрүүлж ширээнээс босоод үг дуугүй яваад өгөх бол хойноос нь Ёсан гүйж гарав.

Кан эзэгтэй: Хүүхдүүд зүгээр байх. Яах гэж хүргэн болох хүүхдийг уурлуулж байдаг юм гэж нөхрөө зэмлэж амжив.

Сан шууд зангиагаа султгаад гадагшаа гараад чангаар ориллоо. "Хараал идсэн гэрлэлт" гэж харааж зогсохыг Ёсан сонсоод нүдэнд нь нулимс торон шууд хацраар нь урсав. Нулимсаа гараараа арччихаад Сан руу очоод "Зүгээр үү? хайрт минь" гэж мөрөнд нь хүртэл Сан хойш болон "Цочих гэж! Яах гэж миний хойноос гарч ирдэг юм! Аав чинь одоо үглэх биз буцаад ор,  намайг тайван байлгаад өг Кан Ёсан" гэж хэлээд зангиагаа хүзүүнээсээ мултлаад хаа нэг тийшээ шидчихээд их л ууртай машинаа асаан хөдлөж явах бол Ёсан шидсэн зангиаг нь газраас аван цээжиндээ наагаад шимшрэн уйлж эхлэв.

Төрсөн өдрийг чинь бэлгэнд ямар их цаг хугацаа зарцуулж байж авч өгсөнийг мэдэх үү? Хайрт минь.
Маш олон газраар өөрийн биеээр хөлөө чилтэл явж зөвхөн чамд зохих зангиаг олж авч өгсөн юмсан.
Одоо ингээд хогийн савны хажууд хэвтэж байхыг харах үнэхээр сэтгэл шимширч байна хайрт минь.

Анхны дурлалдаа шархалж ахиж хүнд дурлахгүй гэж бодсон ч тэсэлгүй чамд дурлачихсан.
Анхны гэх бүхэн чинь болж чадааагүй ч чамдаа эцэсээ хүртэл бүхнээ зориулна гэж амласан юмсан.
Адайр ааштай эцгийг минь уучлаач дээ хайрт минь.
Ахиж чамайгаа гомдоохгүй ээ хайрт минь. 
Мөнгөний төлөө биш жинхнээсээ надад дурлаач дээ Сание...
Чамайг надад дурлавал бүх л насаар чинь жаргалтай байлгаж өгье.

San's pov

Сөүлийн хамгийн үнэтэй VIP club-д мөстэй виски шимэн нилээд омега нартай зугаацаж зугаагаа гаргаж таашаал мэдэрч байхад Саны бодолд зөвхөн өөрийн болгож чадаагүй омега л бодогдоно.

Тасралтгүй хэдэн цаг омега нараар өөрийгөө хангасан ч нэг л болж өгсөнгүй.

Мансуурахыг хүсэн нүдээ аних төдийд Саны сэтгэл алдарсан омегагийн царай төрх бодолд нь  дүрслэгдэж мансрууран хэвтэх залуу альфа залуугийн урд нь гиншин хөдлөх ганц шөнийн омегаг Үёноор  төсөөлөн ариун бус зүйл хийсэн ч нүдээ нээхэд өөр омега байхыг харахад авж байсан таашаал үгүй болов. Сан өвөрт суух омегаг түлхэн босгоод тэлээгээ бүслээд өрөөнөөс гараад тамхи татах гэсэн ч "Би тамхи татдаг залуусд дургүй" гэдэг үг бодогдоод хайрцагтай тамхиа базаад шидэв. Түүнийг л хүсэж байгаагаа маш ихээр ойлгоод өөрийгөө хараана.

Сан нэг дугаар руу "Санаж байна уулзъя" гэж бичээд өөрийгөө ингэж бичсэндээ гайхаад "Би хүн санадаг юм байсан юм байх даа" гэж  чангаар инээд алдав.

Зурвас бичсэн хүнийхээ гэрийн зүг жолоо залахдаа замаараа цэцгийн дэлгүүр орж зөвхөн түүнд зориулсан  гоёмсог цэцгийн баглаа баглуулан аван хөдлөв.

LO$ER LOVERWhere stories live. Discover now